x

Нийслэлд баригдаж буй хүүхдийн цэцэрлэгүүд...

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРОО, 47 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА

Баянгол дүүргийн 20 дугаар хороо 47 дугаар цэцэрлэгийн барилгын ажил үргэлжилж байна. Тус барилгын ажлыг гүйцэтгэгч компанитай 2017 оны 9 дүгээр сард гэрээ байгуулан, ажил эхлүүлсэн. Гадна холбооны шугам шилжүүлэх ажил болон цахилгаан, холбоо дохиоллын ажил хийгдэж дуусчээ. Нэгдүгээр давхрын багана, дам нуруу, хучилт цутгагдаж, хоёрдугаар давхрын баганын цутгалт хийгдэж дууссан. 

Дээврийн салхивчны өрлөгийн ажил дотор ханын замаск бүрэн дуусаж, хана шалны плита чулуу наах, хаалга угсрах, гадна фасадны чулуун эмульс будах ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын явц 75 хувьтай хэрэгжиж байна.

 

Баянгол дүүргийн 20-р хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 839 хүүхэд байдагбөгөөд тус хороонд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 47-р цэцэрлэг нь 120 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч 170 хүүхэд хүлээн авч үндсэн хүчин чадлаасаа 42 хувиар хэтрүүлэн ажиллаж байна. Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор хүчин чадлын хэтрэлтийг бууруулах, 20 дугаар хорооны сургуулийн өмнөх боловсролын насны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт нэмэгдэх чухал ач холбогдолтой юм.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 5 ДУГААР ХОРООНЫ 280 ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ 146 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА

Тус цэцэрлэгийн барилгыг 2017 оны 6 дугаар сард гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлсэн. Суурийн ажил хийгдэж дууссан. Дотор засал, гадна тохижилт,  тааз ханын засал, гадна тохижилтын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай хэрэгжиж байна.

 

БЗД-ийн 5-р хороонд СӨБ-ын насны 2,331 хүүхэд оршин суудаг. Тус цэцэрлэгийн барилга баригдсанаар 280 хүүхэд буюу тус хорооны нийт хүүхдийн 12 хувь нь тав тухтай, эрүүл аюулгүй орчинд цэцэрлэгт хамрагдах боломжтой бөгөөд хорооны хүүхдүүд гэртээ ойр цэцэрлэгт хамрагдах нөхцөлийг бүрдүүлж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

СҮХБААТАР ДҮҮРЭГ 3 ДУГААР ХОРОО 150 ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ 54 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖИЛ

Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэгийн барилгыг өнгөрсөн оны 11 дүгээр сард гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажил эхлүүлсэн. Хуучин барилгыг буулгаж актаар өмчид хүлээлгэн өгч, суурь цутгалт дуусаж буцаан булалт, нягтруулалтыг хийгээд байна. Зоорийн давхрын хана, багана, хучилт цутгалт, 1 ба 2 давхарын төмөр бетон хийц, давхар дундын хучилт цутгаж дууссан. Ажлын явц 45 хувьтай хэрэгжиж байна.

Уг 54 дүгээр цэцэрлэгийн үндсэн барилга 1965 онд ашиглалтад орсон. Ашиглалтын хугацаа дууссан, барилга ашиглах болон сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм. Иймд тус барилгыг буулгаж, шинээр барих зайлшгүй шаардлагатай. Хуучин барилгыг буулгаж, шинээр цэцэрлэгийн барилга барьж ашиглалтад оруулснаар хүчин чадлын хэтрэлтийг бууруулж, хүүхдүүд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ХОРОО 150 ОРТОЙ 144 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА 

144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 2017 оны 10 дугаар сард гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажил эхлүүлсэн бөгөөд барилга угсралтын ажил дууссан. Байнгын ашиглалтад оруулах комисс ажилласан. Комиссын акт 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2018/262 дугаартай баталгаажсан байна.

 

Хан-Уул дүүргийн 13-р хороонд нийт СӨБ-ын насны 406 хүүхэд оршин суудаг бөгөөд үүнээс  цэцэрлэгт хамрагдаж байгаа 135 хүүхэд, огт цэцэрлэгт хамрагддаггүй хүүхдүүдийн тоо 331 байна. Мөн 144 дүгээр цэцэрлэг нь 75 хүүхдийн хүчин чадалтай боловч 135 хүүхэд хүлээн авч ачааллаа 80 хувиар хэтрүүлэн ажиллаж байна. Иймд тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулснаар хүчин чадлын хэтрэлт буурч, хүүхдүүд ая тухтай нөхцөлд сурч хүмүүжих нөхцөлөөр хангагдаж, хорооны хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт нэмэгдэх чухал ач холбогдолтой.

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ 

 

Тус цэцэрлэгийн барилгын ажлын явц 80 хувьтай байна. Барилгын газар шороо, суурь, каркас, гадна дотор өрлөг, шавардлага, гадна дулаалгын ажлуудыг гүйцэтгэж дууссан. Гадна фасадны ажил дуусаж байна.

9 дүгээр цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 335 хүүхэд хүлээн авдаг.Ачааллаа 2 дахин хэтрүүлэн ажилладаг. Тус цэцэрлэгийг 150 ороор өргөтгөснөөр ачаалал хэтрэлтийг бууруулж стандарт орчинд сурч боловсрох боломж бүрдэнэ.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 150 хүүхэд хүлээн авлах хүчин чадалтай 18 дугаар цэцэрлэгийн барилга барих ажил 

Тус цэцэрлэгийн барилгыг 2017 оны 9 сард гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажил эхлүүлсэн. Барилга угсралтын ажил дууссан. 2018/06/18-нд комисс ажиллажээ. Ажлын явцын дундаж 95 хувьтай байна.

 

Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг нь барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул хуучин барилгыг буулгасан. Шинээр тус цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор хорооны хүүхдүүд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно. 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРОО ХУУРАЙ МУХРЫН АМАНД АВРАХ ГАЛ УНТРААХ АНГИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА 

Гал унтраах ангийн барилгыг 2017 оны 9 сард гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулан ажил эхлүүлсэн ба А, Б блокийн нэгдүгээр давхрын хучилт цутгаж дууссан. Уурын зуухны барилгын угсралтын ажил хийгдэж дуусчээ. А, Б блокийн нэгдүгээр давхрын гадна, дотор тоосгон хана, хөнгөн блок өрлөгийн ажил хийгдэж байна.

Дотор ханын шавардлагын ажил хийгдэж эхлээд байна. А, Б блокийн 3, 2 дугаар давхрын багана, дам нуруу, хучилт цутгасан. Барилгын гадна ханын шавардлагын ажлыг эхлүүлээд байна. Гадна ханын эмульсээр будах, гадна хаалга суулгах, салхивчийн ажлууд хийгдэж дуусч байгаа бөгөөд ажлын явц 75 хувьтай хэрэгжиж байна.

 

Зуслангийн бүсийн айл өрх, объект, ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хурдан шуурхай хүрч очиж авран хамгаалах үйл ажиллагаа явуулах чухал ач холбогдолтой.  

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН 1,200 ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ БАРИЛГЫН АЖИЛ 

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 1,200 оюутны дотуур байрны барилгын ажлын барилга угсралтын гэрээг 2018 оны 05 сард байгуулж, ажлыг эхлүүлсэн. 1 дүгээр давхрын бетон цутгалын ажил хийгдсэн. 2 дугаар давхарын арматурын ажил хийгдэж байна. Ажлын явц 30 хувьтай хэрэгжиж байна.

 

Тус барилга баригдсанаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн оюутнуудыг амьдрах дотуур байраар хангах, сурч боловсрох таатай, эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: НЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 1 цаг 20 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 1 цаг 25 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 1 цаг 33 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 1 цаг 36 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 40 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 2 цаг 8 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 44 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 51 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 54 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 4 цаг 2 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 44 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 47 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 48 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 10 цаг 59 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 11 цаг 5 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 11 цаг 9 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 20 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top