x

Наурызын баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүллээ

Уулзалтад төрийн өндөр албан тушаал хашиж явсан болон одоо хашиж байгаа хүмүүс, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, урлаг, спортын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд хамгийн ахмад нь өдгөө 94 насыг зооглоод буй Жалелийн Хазира гуай байлаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрж, амьдран суугаа нийт казах иргэддээ мэндчилгээ дэвшүүлээд, Монголын казах иргэд ёс заншил, өв соёлоо өвөрмөц онцлог, агуулга хэлбэрээр нь уламжлан хадгалж, баяжуулан хөгжүүлж байдагт талархал илэрхийлэв. Наурызын баяр бол ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний биет бус соёлын үнэт өвд бүртгэгдсэн дэлхийн хэмжээний баяр юм гэлээ. Тэрбээр казах иргэд маань орчин цагийн Монгол Улсыг бүтээн байгуулахад, ялангуяа мал аж ахуй, газар тариалан, барилга, зам тээвэр, уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан болохыг онцлов.

Дараа нь УИХ-ын гишүүн асан, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Таукейн Султан, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор профессор Хавиш Ислам нар Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд, төр засгаас үеийн үед казах иргэдээ анхаарч, бодлогоор дэмжиж байгаад баярлаж байна гэлээ.

Зочдыг төлөөлөн Улсын Их Хурал,  Засгийн газрын гишүүн асан, гавьяат тээвэрчин Раздыкын Сандалхан казах түмний дуу хуур, аз жаргалын бэлгэдэл домбор хөгжмөө Улсын Их Хурлын даргад дурсгаж, Төрийн их цагаан тугны дэргэд дурсгалын зураг авахууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 11 цаг 55 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 12 цаг 0 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 12 цаг 8 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 12 цаг 11 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 15 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 12 цаг 43 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 13 цаг 19 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 14 цаг 26 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 14 цаг 29 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 14 цаг 37 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 20 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 20 цаг 19 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 20 цаг 22 мин Хэлгүй бол төргүй 21 цаг 23 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 21 цаг 34 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 21 цаг 40 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 21 цаг 44 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 21 цаг 55 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top