x

Оюутнууд айлын жорлонг өөрчлөөд 1,000 ам.долларын тэтгэлэг хүртлээ

Гэр хорооллын ихэнх жорлон 20-30 жил ашигласан, зундаа ялаа шумуул үүрлэж, бөөлжис цутгам үнэртэй. Өвөлдөө халтирч унах шахам хөлдүүсээр дүүрсэн байдаг. Шал нь хугарах дөхсөн, гэрэлгүй, тохь тухгүй зэргээс болж хүүхэд, хөгшид нь жорлондоо орохоос айдаг. Ийм дүр зурагтай 10 гаруй өрхийн жорлонг “Жорлонгоо өөрчилье” сургалтад хамрагдсан 15 оюутан, таван баг болж эко болгон өөрчилсөн байна.

Тухайлбал, АШУИС болон МУИС-ийн оюутан Халиунаа, Наран, Цэнгэл нар Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэн Н.Золбоотын гэрийн жорлонг тоосгоор барьж өгсөн юм. Эднийх ам бүл долуулаа. Том нь 12, бага нь хоёр нас найман сартай залуухан гэр бүл. Тэд төслөөс олгосон 1,885,500 төгрөгтөө багтаахын тулд барилгын материалын захаар орж судалгаа хийсэн аж. Ингээд дөрвөн үе шатаар жорлонгоо хийхээр төсвөө тооцжээ.

Тохиролцсоны дагуу жорлонгийн нүхээ гэрийн эзэн ухаж өгсөн байна. Тэд олон жил, насан туршдаа ашиглагдахаар жорлон барьж өгөхөөр шийдэж тоосгоор барихаар болсон гэдгээ ярьж байв. Доош метр гаран ухсан нүхэндээ бетон кольцо суулгаж, агаар оруулахгүйгээр чигжих, шавардах, үерээс хамгаалж суурийг нь өндөрлөх, өрлөг хийх гээд барилгачин болсон тухайгаа ярьж байв. Гаднаас агаар, жорлонгийн нүх руу сайн орж өгснөөр үнэргүй болдог. Тиймээс агааржуулалтыг жорлон дотор нь хийсэн учраас зайтай болсон байлаа. Мөн тэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд болон хүүхдүүдэд зориулж бариул гаргаж, цонх хийж, гэрэл татаж өгчээ.

Тоосгоор барьсан учир элс хайрга татах зэрэг 200 гаруй мянган төгрөгийн илүү зардал гарч хугацаанаасаа долоо хоногийн дараа дууссан байна. Энэ зун бороо их орсон учраас шавар зуурч шавардах ажил сунжирчээ. Жорлонгоо барьж дуусаад хартал жорлон нь царай муутай байсан байна. Халиунаагийн зураг зурдаг авьяас нь хэрэг болж зурж чимэглэхээр болжээ. Н.Золбоотынх таван хүүхэдтэй учраас хүүхдүүдийг нь зурсан нь тэдэнд их таалагдсан гэв. Энэ мэтээр нөгөө багийнхан Хан-Уул, Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Өлзийт, Баянзүрх дүүргийн гэр хорооллын арав гаруй өрхийн жорлонг соруулдаг, үнэргүй тав тухтай гэрэлтэй тохилог эко болгож өгсөн юм.

Сонгино-Хайрхан дүүргийн 31 дүгээр хорооны иргэн М.Эрдэнэбатын жорлонг оюутан Саранцэцэг, Ууганчимэг, Мандухай нар шинэчилжээ. Гэрийн эзэгтэй М.Эрдэнэчимэг “Оюутан охидтой хамтарч жорлонгоо өөрчилсөн чинь сэтгэл маш сайхан болсон. Өглөө болгон жорлонгоо угааж байна. Хөршүүд маань сонирхож ийм маягаар жорлонгоо өөрчлөхөөр болоод байна.

Энэ төслийг  эхлүүлсэн “ Жорлонгоо өөрчилье” багийнханд улам их амжилтыг хүсэн ерөөе. Төр засаг энэ ажлыг дэмжвэл олон өрх жорлонгоо өөрчлөх нь тодорхой. Гэр хорооллынхон зочид ирэхэд жорлонгоосоо ичдэг. Одоо бол манайх ичээд байх зүйлгүй боллоо. Хуучин жорлон 20 жил болсон байсан. Ариутгалын компаниар нураалгаж булуулсан” гэж байв. Мөн Б.Эрдэнэчимэг гэх бүсгүй “Жорлонгоо шинэчилсэн чинь орон сууцанд орох хүсэл үгүй болж хөршүүд маань манай жорлонг сонирхож ийм жорлонтой болохыг ихэд хүсэж байна” хэмээв. Эднийх хашаанаас нүүж орон сууцанд орохоор төлөвлөсөн байжээ. Гэвч жорлонгоо өөрчилсөн болохоор хашаандаа сайхан амьдармаар санагдаад байшингаа шинэчлэхээр болсон гэж оюутнууд ажлаа тайлагнах үеэр ярьсан юм.

Мөн Хан-Уул дүүргийн иргэн 73 настай Энхтайван хөгжлийн бэрхшээлтэй. Эдний жорлонг Золбаяр, Марал, Баярцэцэг нар шинээр барьж өгсөнд маш их талархаж байсан юм. Тэр жорлондоо орж чаддаггүй байсан бол одоо жорлондоо орох хүсэлтэй болж улмаар илүү сайн явж чаддаг болсныг сонсоод төсөл санаачлагч “Нутгийн шийдэл сан”-гийн тэргүүн Ц.Оюунгэрэл Удирдах зөвлөлийн гишүүд, төслийн хандивлагч Jonathan Woetzel, “Жорлонгоо өөрчилье” багийнхан төсөл үр дүнтэй болсонд сэтгэл хангалуун байв.

“Жорлонгоо*өөрчилье” аяныг орон даяар амжилттай хэрэгжүүлсэн “Нутгийн шийдэл сан” ТББ сургалтаа амжилттай зохион байгуулсны дараагаар жорлонгоо өөрчилж байгаа өрх бүрт газар дээр нь очиж зааварчилгаа өгсөөр байгаа. Тус сан оюутнуудын дунд жил бүр тэтгэлэгт уралдаан зарлаж сургалтын төлбөрийг гардуулдаг уламжлалтай.

Энэ жилийн шалгарсан 15 оюутан гэр хорооллын сонгогдсон өрхийн хуучин жорлонг өөрчилж, өөрсдөө барьж байгуулсан нь ийнхүү үр дүнтэй ажил болжээ.Оюутнууд зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 20-ны хооронд барьж байгуулсан байна. Тэд зөвхөн жорлонгийн талаар ойлголттой болоод зогсохгүй барилгачин, төсөвчин, багаар ажиллах чадварт суралцсанаас гадна биеийн хүчний ажил хийж ажлын амтыг мэдэрч их зүйл сурснаа онцолж байв. Мөн тэд хөгжилтэй болоод, сургамжтай олон үйл явдлыг тайлангийн үеэр ярьж байв.

“Нутгийн шийдэл” сан ТББ, Олон улсын Андуудын Монголын тэтгэлэг хөтөлбөрийг оюутнуудын дунд ес дэх жилдээ зохион байгуулсан нь энэ юм. 2018 онд зарласан эссэ бичлэгийн уралдаанд шалгарч 1,885,500 төгрөгийн тэтгэлэгтэйгээр “Айл өрхийн эко жорлон барьж байгуулах” төслийг амжилттай хэрэгжүүлсэн оюутнуудад 1,000ам.доллар хүртэлх тэтгэлэг хүртэх арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр “Пума империал”-д болж АШИУС, МУИС, СЭЗИС, ШУТИС-ийн 15 оюутан гардан авсан юм.

Эдгээр жорлонг барихад арга зүйн зөвлөгөө, стандарт зэргийг “Жорлонгоо өөрчилье” багийнхан өгч, хяналт тавьж ажиллажээ. Нэг жилийн хугацаанд үргэлжилж буй “Жорлонгоо өөрчилье” аян дэлхийн жорлонгийн өдөр буюу ирэх арваннэгдүгээр сарын 19-нд дүнгээ гаргах юм.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ч маам (66.181.187.75)
    Дорноговьд эко жорлон хийлэгмээр байна яаж хэнтэй холбоо барих бэ
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 1 цаг 21 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 1 цаг 26 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 1 цаг 33 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 1 цаг 37 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 41 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 2 цаг 9 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 45 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 52 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 55 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 4 цаг 3 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 44 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 47 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 49 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 11 цаг 0 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 11 цаг 6 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 11 цаг 10 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 21 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top