x

Нийслэл хотод 2018 онд хэрэгжиж буй авто замын бүтээн байгуулалтууд

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 4 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил үргэлжилж байна. D рампын дагуу байрлах жаазан гүүрийн хойд хэсгийн шал, бетон цутгагдсан. Хананы арматурын хэлхээс зангидах ажил хийгдэж байна.

Хуучин гүүрийн засварлах ажилтай холбогдуулан дам нуруу хоорондын завсрын бетон буулгах ажил, мөн Богд уулын арын замаас Яармагийн гүүртэй холбох D рампын гүүрийн дам нуруу угсрах ажлууд тус тус хийгдэж байна.

Уг гүүрийг ашиглалтад оруулснаар  Хөшигтийн хөндий болон “Чингис Хаан” Олон Улсын нисэх онгоцны буудал зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачаалал буурах боломжтой болох юм.

 

 

 

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажил зураг төслийн дагуу үргэлжилж байна.

Үндсэн гүүрийн хувьд 96 өрөмдмөл шон сууриас 81 суурийн өрөмдлөг бетон цутгалтын ажил хийгдсэн. Хуваарилах хавтан 40 хийхээс 17, 42 баганан тулгуур хийхээс 15 багана хийгдсэн. Хуваарилах хавтангийн 19ш ул бетон цутгасан. 2ш хуваарилах хавтангийн арматур угсарч байна. 2ш ул бетон авахад бэлтгэсэн байна. 1 баганын арматур угсарсан. 10 дугаар тулгуурын баганын холбоосны бетон цутгалт авсан.

Төслийн газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэж, 5 байршилд түр зам байгуулан, төмөр замын гармыг хааж, 2018 оны 4 сарын 15-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлсэн.

 

 

Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих

Туул гол дээгүүрх Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажил үргэлжилж байна. Одоогоор нийт завсрын тулгуурын 12 худган суурийн их биеийн цутгалтын ажил бүрэн хийгдсэн. Захын 1 дүгээр тулгуур, завсрын 2-7, 9-10 дугаар тулгуурууд бүрэн цутгасан, завсрын 8 дугаар тулгуурын их биеийг цутгасан бөгөөд энэ нь нийт худган суурийн ажлын 92%-ийг эзлэх юм. Завсрын 2-7, 9-10 дугаар тулгуурын ригель цутгагдсан. 2 дам нурууны арматур, 2 завсрын тулгуурын арматур, 1 завсрын тулгуурын ригелийн арматур зангидаж бэлэн болсон. 18 дам нуруу, 193 зааглах зурвасын хашлаг болон 44 дугуй цохигч цутгаж бэлдсэн.

 

Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажил зураг төслийн дагуу үргэлжилж байна. Нийт 60 өрөмдмөл шон сууриас 51, захын тулгуурын нэг тулгуур болон завсрын тулгуураас 9 хуваарилах хавтан, 11 багана хийгдэж дууссан байна. 0 захын тулгуураас 4 дүгээр завсрын тулгуур хүртэлх хайрцган дам нурууны арматурыг зангидаж, хүчитгэлийн троссыг сүвлэн, хэв хашмалыг угсрах ажил хийгдэж байна. Ажлын явц 35 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Толгойт Орбит чиглэлийн авто замын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх авто замын их засвар

Сонгино-Хайрхан дүүргийн Толгойт Орбит чиглэлийн авто замын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх авто замын 1.7 км их засварын ажлын 0.48 км авто замын хучилтын ажил хийгдсэн. Үлдсэн 1.12 км авто замд нөхөөс буюу зорчих хэсгийн урсгал засварын ажил хийгдэж байна. Зам барилгын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлыг 2018 оны 6 дүгээр сард эхлүүлсэн. Ажлын явц 80 хувьтай байна.

 

Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км зам 57м гүүрийн ажил

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 21 дугаар хорооны Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км 57 у/м гүүрийн хамт /Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3 дугаар хэсэг/ авто замын газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Трасс чөлөөлөгдсөн хэсгийн авто замын ухмал, далангийн ажил болон 2 цэгт ус зайлуулах хоолойн ажил хийгдэж байна. Гүүртэй холбох хэсгийн авто замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурийн ажил хийгдсэн. Ажлыг “Мотор сервис” ХХК гүйцэтгэж, ажлын явц 40 хувьтай хэрэгжиж байна.  

Уг зам, гүүр ашиглалтад орсноор Баянхошуунаас Их тойруугийн хөдөлгөөнд оролгүй Хайлааст, Дарь-Эхээр тойрч Цайзын зам руу шууд гарах боломж бүрдэх юм.

 

М.Энхболдын зам дагуу Хасбаатарын гудамжны уулзвараас 22 дугаар хорооны байр хүртэлх явган хүний зам

Баянгол дүүргийн 10, 22 дугаар хорооны дундуур М.Энхболдын зам дагуу Хасбаатарын гудамжны уулзвараас 22 дугаар хорооны байр хүртэлх явган хүний замын ажлыг “Грэйт Роуд” ХХК гүйцэтгэж байна. Одоогоор ганц айл, өрхийн газар чөлөөлөлтийн асуудал бөгөөд бусад хэсгийн авто замын ажил хэрэгжиж дууссан. Ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Уг төслийн хүрээнд замын дагуу авто замын хашлага болон  2 талаар нь явган зам хийснээр иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэж, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана.

7 дугаар төв орчмын орон сууцны хороолол дотор шинээр барих 0.47 км авто зам

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 7 дугаар төв орчмын орон сууцны хороолол дотор шинээр барих 0.47 км авто замын ажлыг “Өргөн говь” ХХК гүйцэтгэж байна.

Төслийг хэрэгжүүлснээр хорооллын доторх авто замын хөдөлгөөнийг зохистой хуваарилах, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудыг хурдасгах зэрэг олон талын эерэг нөлөөлөл бий болох юм.

139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн цогцолборын урд талд авто машины зогсоол барих

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн цогцолборын урд талд авто машины зогсоол барих төслийн зам барилгын ажил хийгдэж дууссан. Авто машины зогсоолыг байнгын ашиглалтад оруулахаар комиссын бэлтгэл ажлыг хангагдаж байна. Ажлын явц 98 хувьтай байна.

 

Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх 1.06 км авто замын ажил

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх авто замын ажил 20 хувьтай байна. Тус замын 3 цэгт ус зайлуулах хиймэл байгууламжийн ажил болон трассын дагуу хөрс хуулалт, далангийн дүүргэлтийн ажил хийгдэж байна. Авто замын ажлыг “Билэгт зам” ХХК гүйцэтгэж байна.

Бэлхийн замын төгсгөлөөс цааш суурьшлын  намагшсан бүсэд 1.06 км авто зам шинээр баригдсанаар тус хэсгийн оршин суугчид намагшсан хэсгээр аюулгүй гарах боломж бүрдэнэ.

 

Далан давхарын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах 1,2 км авто зам

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Далан давхарын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах 1,2 км авто замын зам барилгын ажил дууссан. Байнгын ашиглалтад оруулахаар комиссын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ажлыг “Наранбулаг Хан” ХХК гүйцэтгэж, ажлын явц 98 хувьтай байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 1 цаг 21 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 1 цаг 26 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 1 цаг 34 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 1 цаг 37 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 41 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 2 цаг 9 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 45 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 52 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 55 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 4 цаг 3 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 45 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 48 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 49 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 11 цаг 0 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 11 цаг 6 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 11 цаг 10 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 21 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top