x

МСНЭ: Хуулийн дагуу олж, нийтэлсэн мэдээлэлд ял тулгах нь Үндсэн хуулийг тунхаг болгох аюултай

Монгол Улсын Үндсэн Хуульд заасан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоох эрхэм дээд зорилгод иргэн бүрийн оролцоо, үүрэг, хариуцлага нэн чухал гэдгийг нийгмийн бүх салбарт ухамсарлаж байгаа гэдэгт бид итгэж байна. Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү эрхэм зорилгод нэгдэн иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шударга ёсны индэр, дуу хоолой нь болж хүмүүнлэг иргэний ардчилсэн нийгмийг төлөвшүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ бүхнийг тухайлан дурьдах учир нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагад учирч байгаа аливаа хүндрэл бэрхшээл нь хэн нэгэн хүний эсвэл аль нэг байгууллагын хувийн асуудал бус харин нийгмийн, шударга ёсны асуудал болж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгуулагын эсрэг хандсан аливаа үйлдэл нь үнэн чанартаа хүмүүнлэг, ардчилсан үзлийг боомилоход санаархаж байдгаараа туйлын хор холбогдолтой.

Өнөөдөр сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ардчилсан нийгэм дэх иргэдийн дуу хоолой болж, Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэн ажилласны төлөө хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хэсэг бүлгийн зүгээс ил далд хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрх чөлөөнд нь халдах, мөрдөн мөшгих, ял тулгах явдал гарсаар байна. Үүний тодорхой нэг жишээ бол Улсын Их хурлын гишүүн Д.Муратын гомдлоор сэтгүүлч Д.Майцэцэгт үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлсэн хэрэг явдал юм. Энэхүү хэргийн талаар жижүүрийн үгтэй мэдэгдэл хийх гэхээсээ илүүтэй бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, шударга үнэний дуу хоолой болж байгаа сэтгүүлчдийн эрх ашиг, мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалахад чиглэсэн бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг бид зорьж байна.

Хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэргийн үйл баримтын талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй ч нийтэд илэрхий болсон бодит мэдээллийн хүрээнд авч үзвэл Улсын Их хурлын эрхэм гишүүн Д.Мурат “нэр бүхий иргэнийг өөртэй нь дотно харилцаатай байсан асуудлаа нийтэд дэлгэнэ гэж сүрдүүлэн их хэмжээний мөнгө нэхэж дарамталж байгаа” талаар, харин эрхэм гишүүнтэй дотно харилцаатай байсан гэх эмэгтэй “эрхэм гишүүнийг УИХ-ын гишүүн хүнээс гарамгүй ёс зүйгүй аашилж, өөрийнхөө бие эрхтний элдэв зураг , мессежүүдийг явуулдаг, өөрийнх нь эрх чөлөөнд удаа дараа халдаж, байнга дарамталж байгаа” талаар гомдлыг төрийн байгууллагуудад гаргаж, Д.Муратаас өөрөөс нь ирүүлсэн зураг, мессежүүдийг баримтаар хавсаргаж, энэ асуудлаараа хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж үнэн бодит байдлыг олон нийтэд хүргэж өгөхийг хүссэн байна.

Тухайн мэдээллийг эзэмшигчийн хүсэлтээр дээрх зураг, мессежүүд нь төрийн байгууллагуудад хүрч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавигдсаны дотор сэтгүүлч Д.Майцэцэг өөрт нь ирсэн мэдээллийг хувийн цахим хаягтаа байршлуулж, ёс зүйн асуудал тэр дундаа Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн асуудлыг хөндсөн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан байдаг. Хуулийн байгууллага Улсын Их хурлын эрхэм гишүүн Д.Муратын өөрөөс нь мөнгө нэхэж дарамталж байгаа гэх нэр бүхий иргэнд хандаж гаргасан гомдлыг шалгахдаа энэхүү өргөдөл, гомдолд огт дурьдагдаагүй сэтгүүлчийн асуудлыг өөрийн санаачилгаараа, сайн дураараа шалган эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлээд байна.

Сэтгүүлч Д.Майцэцэгийг хүний хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан, задруулсан гэх хоёр тусдаа зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан боловч мэдээллийг хууль бусаар олж авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, хувийн нууц задруулсан гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна. Хуулийн байгууллага шалгаад Д.Майцэцэг тухайн мэдээллийг хууль бусаар олж авсан гэх үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэжээ. Хуулийн дагуу олж авсан мэдээллээ сэгтүүлч өөрийн мэргэжлийн үүргийн дагуу хэвлэн нийтэлж, хуулиар олгогдсон иргэний эрхээ эдэлж энэ асуудлаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хилсээр эрүүгийн хэрэгт шалгагдаж, шүүхээр шийтгэгдэх хэмжээнд хүрэх нь ардчилсан нийгэмд байж боломгүй, шударга ёсны эсрэг үйл ажиллагаа болж байна.

Бидний мэдэгдэлд дурьдаж байгаа асуудлууд бүгд баримттай, бодит эх сурвалжтай бөгөөд хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа зохих баримтуудыг олон нийтэд хуулийн хүрээнд ил болгон хүргэх болно. Учир нь сэтгүүлч Д.Майцэцэгийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлээд байгаа энэхүү асуудал нь зөвхөн нэг сэтгүүлчийн эсвэл нэг салбарын асуудал биш юм. Сэтгүүлч хуулийн дагуу олж авсан мэдээллээ хэвлэн нийтэлж, иргэн хүн Улсын Их Хурлын гишүүний ёс зүйгүй үйлдлийг түүний өөрөө сайн дураараа бусдад тараасан баримтанд үндэслэж шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрүүгийн хэрэг үүсгэгдэн ял шийтгэгдэж байгааг зөвтгөн, цаашид ийм жишиг хандлага тогтвол хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулан цогцлоох эрхэм зорилго, Үндсэн Хуулийн үзэл санаа хий тунхаг болон үлдэх аюултай.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл шударга ёсны дуу хоолой болж, нийгмийн харилцаанд дөрөв дэх засаглалын үүргийг бодитой хэрэгжүүлдэг олон зуун сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэн, тэдний эрх ашиг, мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалдаг нийгмийн хариуцлагатай байгууллага болохын хувьд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг хандсан энэ мэт хууль бус үйлдэл бүрийг хатуу эсэргүүцэж, Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 1 цаг 21 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 1 цаг 26 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 1 цаг 34 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 1 цаг 37 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 41 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 2 цаг 9 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 45 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 52 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 55 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 4 цаг 3 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 45 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 48 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 49 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 11 цаг 0 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 11 цаг 6 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 11 цаг 10 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 21 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top