x

21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл тусгай зөвшөөрлийг цуцлана

Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жилийг угтан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа болон цаг үеийн зарим асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан "Хичээлийн шинэ жил эхлэх үеэр орон нутгаас нийслэлийг зорьсон хөл хөлдөлгөөн  ихэсдэг. Үүнийг дагаад гэмт хэргийн гаралт өсөн нэмэгдэх хандлагатай байна. 

Улсын их, дээд сургуульд элсэлтийн шалгалтгүй бүртгүүлж, оруулж өгье хэмээн иргэдийг залилах хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Мөн оюутнуудыг үнэ төлбөргүйгээр оюутны байранд оруулж өгнө гээд залилсан хэрэг бас гараад байна. 

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр оюутнууд архидан согтуурч, эрүүлжүүлэгдэх зөрчил ихээр гардаг. Тиймээс энэ жилээс архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн оюутнуудад Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, сургуульд нь "Танай сургуулийн оюутан эсвэл сурагч архидан согтуурч, эрүүлжүүлэгдсэн байна. Дахин энэ төрлийн зөрчил гаргуулахгүйн тулд сургууль дээрээ сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулна уу" гэсэн агуулгатай албан мэдэгдэл хүргүүлнэ. 

Үйлчилгээний байгууллагуудад хандаж анхааруулахад 21 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаа худалдаалж, энэ талаар иргэдээс гомдол мэдээлэл ирж баталгаажвал үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна" гэлээ.

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн,дэд хурандаа Б.Батзориг "Цагдаагийн байгууллагад олон шатлалт маркетинг, цахим сүлжээгээр луйвар, залилангийн хэргүүд ихээр гарах болсон. Энэ төрлийн гэмт хэрэгт 35,000 иргэн хохирч, 56.6 сая төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдээлэл байдаг. Энэ мөнгө нь зөвхөн тухайн сүлжээ бизнест элсэхэд төлсөн иргэдийн тоо бөгөөд бодит хохирол биш юм. Үүнээс гадна өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллагад энэ төрлийн нийт 19 гэмт хэрэг шалгагдаж байна. Энэ гэмт хэрэгт нийт 17,000 орчим иргэн элсэн бүртгүүлсэн, 39 иргэн хохирогчоор тогтоогдон шалгагдаж байгаа ба хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байна" гэсэн мэдээллийг өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 1 цаг 21 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 1 цаг 26 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 1 цаг 34 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 1 цаг 37 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 41 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 2 цаг 9 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 45 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 52 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 55 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 4 цаг 3 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 45 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 48 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 49 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 11 цаг 0 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 11 цаг 6 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 11 цаг 10 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 21 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top