x

Ерөнхийлөгч Завхан аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгыг Улиастай цэргийн хүрээ хүндэтгэж жагсаж, аймгийн удирдлагууд орон нутгийн нийгэм, эдийн засгийн байдал, цаашдын хөгжлийн хөтөлбөр зэргээ танилцуулав.

Тухайлбал, 2018 оны хоёрдугаар сарын байдлаар тус аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх дөрвөн жилийн дунджаас 39.8 хувиар буюу 697 хүнээр өссөн байна. Эдгээр ажил хайж байгаа иргэдийн 60 гаруй хувь нь 25-44 насны иргэд юм байна. Мөн аймгийн дүнгээр хоёрдугаар сарын байдлаар 18 тэрбум төгрөгийг иргэн, аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудаас зээлжээ.

Мөн өнөө жил зүй бусаар хорогдсон малын тоо нэмэгдсэн байна. Тухайлбал, энэ сарын 1-ний байдлаар аймгийн дүнгээр 70 мянган толгой мал зүй бусаар хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 8.4  дахин буюу 61.7 мянган толгойгоор  өссөн  үзүүлэлт гэлээ.

Завхан аймгийн Зэгстэй багийн иргэн Банзрагч

Би өдийд 80 нас хүрээд байж байхдаа эдийн засаг хамгийн чухал гэдгийг ойлгоод байгаа юм.  Оффшорчид төсөв, мөнгийг гадаад улсад аваачаад хийчихэж байна. Оффшорчдын араас жаахан хөөцөлдөж, бөөгнүүлж, цуглуулах хэрэгтэй байна. Энэ бол ард түмний мөнгө. Социализмын үед насаараа ажил хийгээд ч 1000 төгрөг цуглуулах хэцүү байдаг байсан.  Гэтэл одоо олон тэрбумаар нь гадаад руу гаргачихаад байх юм. Одоо бид яах вэ. Хойч үед маань хэцүү байна. Мөн ард түмний өр, зээл хэцүүдлээ. Хөгшид бид өр, зээлтэй хичнээн л жил амьдрав гэж. Үр, хүүхдүүддээ л санаа зовох юм. Гуравхан сая хүнийг арай дорой амьдруулж байна. Төрийн дээр байгаа хүмүүсийг хөдөлгөж, ард түмний төлөө ажил хийлгэмээр байна. “Төрийн төлөө огтоно” гэж үнэндээ хэцүү байна.

Завхан аймгийн иргэн Б.Маамаа

Энэ сайхан баялагтай нутаг орон эзгүйрч, залуус нь гадагшаа гарч байна гэж тэтгэврийн хөгшид бид өөр хоорондоо л ярих юм. Өр гэж нэг айхтар юм байна. УИХ-ын сонгуулиар итгээд сонгочихсон чинь элэг бариад ийш, тийш нь хамаг хөрөнгө мөнгө цөлчихөөд, иргэдээ ажил, амьдралгүй болгоод, хамаг сайхан залуусаа гадагшаа явуулж байгаад их л гомдолтой байна. Хажуугаар нь архи гэж нэг сүрхий зүйл гэр бүлийг үймүүлж байна шүү. Архины хэрэглээ, өр ширээ ард түмэнтэйгээ ярилцаж шийдмээр байна. Би 280 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Яахав болж л байна. Үүнээс илүүтэй бид Хятадын боол болох гээд байна шүү. Мань мэт нь олон жил амьдрахгүй. Өр ширийг нааш, цааш нь болгоод ард түмнийг өрнөөс нь салгаад, эх орондоо өндөр цалин өгмөөр байна. Монголчууд төөрөөд алга боллоо. Зурагтаар бүх л улсад монголчууд байна гэх юм. Цэвэр Монгол үлдэх нь үү, гэж сэтгэл их зовж байна. Арга хэмжээ авч өгөөрэй.

Завхан аймгийн өндөр настан

Улс орнууд ямар их оюунлаг, ямар их хөгжиж байгааг бид хараад л байж байна. Манай нутгийн Банзрагч сая офшоорын асуудлыг ярьлаа. Ер нь, нохойноос бусад нь л офшшорын асуудлыг ярьж байна. Хятад улс гэхэд оффшорчин 18 хүн барьж ирсэн байна. Араас нь мөнгө нь ороод л ирдэг юм билээ. Тиймээс офшоорчидтой тэмцмээр байна. Ерөнхийлөгч хэцүү цагт томилогдсон ч ард түмэн дэмжиж байгаа шүү.

Хоёрдугаарт, бид зохих ёсны тэтгэвэр авч л байна. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байна. Би улсад 34 жил ажилласан ч 280 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Энэ мөнгөөрөө болгоод л явж байна. Гэхдээ тэтгэврийн мөнгийг тэгшитгээд өгчихмөөр байгаа юм шүү.

Завхан аймгийн иргэн Мөнхсайхан

“Ерөнхийлөгчид саналаа хэлнэ гэдэг бол маш том боломж. Миний ярьмаар байсан зүйлсийг манай нутгийнхан бараг бүгд л ярьцгааж байна. Оюунлаг, чадварлаг, мэдлэгтэй хүмүүс олон байгаа ч сургуулиа төгсөөд л амьдрал дээр ажил олдохгүй байна. Монголын ажиллах хүч гадаад руу урсаж байна. Уг нь, бид хөдөө аж ахуйгаараа хөгжих боломжтой. 21 аймагтаа малын арьс шир, түүхий эдээ боловсруулдаг болмоор байна. 21 аймаг биш гэхэд түүхий эдээ боловсруулдаг хэдэн том үйлдвэр барьж, мал аж ахуйгаа дэмжмээр байна” зэргээр санал бодлоо хуваалцлаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, Завхан аймгийн иргэдийн хамгийн их асууж байсан офшоор данстай холбоотой болон өр зээлийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тухайлбал, Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Офшоорт байгаа их хэмжээний мөнгийг олж илрүүлэх талаар сүүлийн үед идэвхитэй ажиллаж байгаа. Харамсалтай нь АТГ-ын дарга буюу удирдлагууд идэвхгүй ажиллаж байна. Үүнийг би удаа дараа хэлж байгаа. Саяхан, долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд  АНУ-д очоод миний хүссэн хоёр хүсэлтийг АНУ-ын Ерөнхийлөгчид хүргэж өгсөн. Нэгдүгээрт, Монгол орноос улстөрчдийн хулгайлсан мөнгийг илрүүлэхэд танай улс туслаач гэж хүссэн. Хоёрдугаарт, Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл болон ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-руу татваргүй оруулж өгөөч гэж хүссэн. Ингэснээр 30-40 мянган ажлын байр бий болох юм. Эдгээр асуудал дээр ажиллаж байгаа АНУ-ын Конгрессын гишүүд ирэх тавдугаар сард Монгол Улсад айлчилж, нөхцөл байдлыг нүдээрээ харна. Тэгэхээр энэ жилдээ багтаад дээрх хүсэлтүүдийг биелүүлчих болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл тус улс өөрсдийнх нь улсын мөнгөн тэмдэгт хаашаа орж, хаашаа гарч байгааг бүртгэдэг учраас тэр мөнгийг бидэнд олж өгөхөд тусална гэдгээ илэрхийлсэн” гэв.

Мөн байгалийн баялгийг иргэдэд эрх тэгш хуваарилах асуудлаар миний байр суурь хэвээрээ байгаа гэдгийг хэлмээр байна. 2017 онд Тавантолгой нэг их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Улсад 213 тэрбум төгрөгийн татвар төлж, 200 гаруй тэрбум төгрөгийн “Чалко”-гийн өрийг дарж, 438 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн мэдээ байна. Зөвхөн Тавантолгой гэж нэгхэн ордын тухай ярихад л ийм байна. Тэндээс нь идэж уухгүй, үр дүнтэй ашиглаад явах юм бол ганцхан ордоос ийм их ашиг гарч байгаа юм чинь ордуудыг зөв ашиглаж, зарцуулж чадах юм бол 380 мянга гаруй ахмадын авсан 680 орчим тэрбум төгрөгийн өрийг тэглэх боломжтой. Газрын доорх баялаг ард түмнийх гэж биччихээд хэдхэн хүн тэдгээр ордоос баяжих ёсгүй” гэж хэлсэн юм.

Мөн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ярьсантай холбогдуулан орд газруудыг хэрхэн ашиглах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хуулийн төсөл боловсруулж байгаа гэж хэлсэн юм. Хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барих юм байна.

Мөн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ярьсантай холбогдуулан орд газруудыг хэрхэн ашиглах асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хуулийн төсөл боловсруулж байгаа гэж хэлсэн юм. Хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барих юм байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 11 цаг 55 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 12 цаг 0 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 12 цаг 8 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 12 цаг 11 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 15 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 12 цаг 43 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 13 цаг 19 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 14 цаг 26 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 14 цаг 29 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 14 цаг 37 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 20 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 20 цаг 19 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 20 цаг 22 мин Хэлгүй бол төргүй 21 цаг 23 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 21 цаг 34 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 21 цаг 40 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 21 цаг 44 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 21 цаг 55 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top