x

Тариалалт өмнөх оноос 1,8 дахин нэмэгджээ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг улсын ургацын урьдчилсан балансыг хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, тодорхой шийдвэрүүдийн үр дүнд энэ онд тариалалт эрс нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд тариаланчид нийт 497 мянган га-д тариалалт хийснээс 367 мянган га-д үр тариа, 13 мянга га-д төмс, 8,3 мянган га-д хүнсний ногоо, 69,8 мянган га-д тосны ургамал 38,8 мянган га-д тэжээлийн ургамал тус тус тариалжээ. Энэ оны урьдчилсан балансыг өмнөх жилтэй харьцуулбал 1,2-1,8 дахин өссөн үзүүлэлт аж.

Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, цэцэглэлтийн үе шатандаа байгаа талбайн хэмжээ багагүй, мөн наймдугаар сар хур тунадас ихтэй байсны улмаас зарим бүс нутгуудад тариа хэнзлэн ургаж байгаа тул цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтыг технологийн дагуу чанартай гүйцэтгэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгаа аж. Балансаар 450 мян/тн үр тариа, 425 мян/тн буудай, 151 мян/тн төмс, 95 мян/тн хүнсний ногоо, 30 мян/тн тосны ургамал, 86 мян/тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөж байна. Цаг агаарын болон бусад хүндрэл учрахгүй бол буудай төмсний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангах боломжтой болно гэв. Ирэх жилийн тариалалтад зориулан 51 мян/тн үрийн буудай нөөцлөхөөр төлөвлөж байна. Харин 330 мян/тн цэвэр хүнсний улаан буудайг хүн амын гурилын хэрэгцээг хангахад зориулж үйлдвэрлэл эрхлэгчдэд нийлүүлэхээр салбар хариуцсан яам төлөвлөжээ

Өмнөх жилтэй харьцуулахад тариалалтын хэмжээ эрс нэмэгдсэн нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнд итгэх тариаланчдын итгэлтэй холбоотой гэв. Тариаланчдын олон жил хүсэн хүлээж байсан тариалангийн бүсийг тогтоож, Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард эцсийн шийдвэрийг гаргаж, ойн зурвас татах, хашаажуулах ажлыг улсын төсвөөр шат дараатай санхүүжүүлэн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 1 цаг 21 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 1 цаг 26 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 1 цаг 33 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 1 цаг 37 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 41 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 2 цаг 9 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 45 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 52 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 55 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 4 цаг 3 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 44 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 48 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 49 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 11 цаг 0 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 11 цаг 6 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 11 цаг 10 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 21 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top