x

У.Хүрэлсүх: Иргэд эрүүл бол улс хүчирхэг

Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор "Хүчирхэг Монгол" спорт, урлагийн өдөрлөг Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Өдөрлөгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон биеийн тамир, спортын байгууллагуудын тамирчид, багш сурагчид, иргэд олон нийт өргөнөөр оролцлоо. 

 

Өдөрлөгийн үеэр Монголын пауэрлифтингийн шилдэг тамирчдын чансаа шалгах тэмцээн боллоо. Мөн 40 гаруй спортын төрлийн үзүүлэх тоглолтууд болж, эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийгдлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, "Монгол Улсын иргэн бүр биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн эрүүл, чийрэг, эрч хүчээр дүүрэн байх нь Манай улсын хөгжлийн үндэс болох юм. Товчхондоо, иргэд маань эрүүл байвал Монгол Улс маань хүчирхэг байна. Иймээс ч өнөөдөр та бүгдтэйгээ хамт биеийн тамир, спортоор хичээллэн нэгэн өдрийг өнгөрөөе гэж бодож энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас биеийн тамир, спортыг бүх нийтийн үйл хэрэг болгож, ард иргэдээ эрүүлжүүлэх талаар тодорхой зорилтууд дэвшүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Гэвч хувь хүн та өөрөө өөртөө хариуцлагатай байж, биеийн тамир, спортоор хичээллэхгүй бол энэ зорилго биелэхэд хэцүү. Энд, Жанжин Сүхбаатарын талбайд биеийн тамир, спортод дуртай, хөдөлгөөн хийдэг хүмүүс цугларсан байгаа. Та бүгд маань бусдадаа үлгэрлэн, ойр хавийнхаа хайртай хүмүүсээ спортоор хичээллүүлэн таргалуулахгүй, тамхи татуулахгүй, архи уулгахгүй байлгаж эрүүл чийрэг хүн болгох нь улс орныхоо хөгжилд оруулж байгаа үнэ цэнэтэй хувь нэмэр юм. Монгол Улсын иргэдээ, Тамхичин биш Тамирчин байцгаая, Спиртлэг биш Спортлог амьдарцгаая" гэсэн юм. 

Өдөрлөгт "Харанга" хамтлаг, "Чингис хаан" хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан нар ирж ая дуугаа өргөлөө.


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 1 цаг 20 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 1 цаг 25 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 1 цаг 33 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 1 цаг 36 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 40 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 2 цаг 8 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 44 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 51 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 54 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 4 цаг 2 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 44 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 47 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 48 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 10 цаг 59 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 11 цаг 5 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 11 цаг 9 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 20 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top