x

З.Нарантуяа: Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг буурахгүй байна

УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн санаачилгаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсөвт хүүхэд хамгаалал, хөгжилт хөтөлбөрийн хүрээнд өмнөх жилийн төсвөөс даруй таван тэрбум төгрөгийг нэмж суутгуулсан билээ. Ингэснээр энэ оны улсын төсөвт хүүхдийн хүчирхийллийн эсрэг, тэднийг хамгаалахад нийт 5.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон байдаг.

Тэгвэл өнгөрсөн хагас жилийн хугацаанд дээрх төсвийн 2.2 тэрбум төгрөгийг нь зарцуулжээ. Ингэхдээ ихэнх мөнгийг нь төрийн бус байгууллагуудтай гэрээ, санамж бичиг байгуулахад зарцуулсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцах үед 2017 онд 1752 хүүхэд, 2018 онд өмнөх оны мөн үеийнхээс 40 хувиар өссөн тухай тоо мэдээлэл өгсөн. Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчих гэмт хэрэг, зөрчил буурахгүй, эсрэгээр нэмэгдэж байгааг харуулж байна" гэв.

Түүнчлэн тэрээр "Хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж байгаа шалтгаан буурахгүй байгаа талаар ярьж байгаагийн учир нь 2018 оны улсын нэгдсэн төсөвт хүүхэд хамгаалал, хөгжил хөтөлбөрийн хүрээнд өмнөх жилийн төсвөөс даруй 5 тэрбум төгрөгийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс суулгуулсан. Харин Ерөнхий сайдаас ирүүлсэн асуулгын хариуд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны төсөвт хүүхэд хөгжил, хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан 5.8 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар мэдээлэл ирүүлсэн бөгөөд эхний хагас жилийн хугацаанд 2.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Ингэхдээ бодлого, төлөвлөлт, зохицуулалт, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад 9.9 хувь, хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтад 12.6 хувь, хүүхэд хамгааллын үйлчилгээний төвүүдийг бэхжүүлэхэд 13.7 хувь, олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, нөлөөлөл, сурталчилгаанд гурван хувь, төрийн бус байгууллагуудтай гэрээ, санамж бичгийн хүрээнд зарцуулсан зардал 23.9 хувь, орон нутаг, нийслэл, дүүргийн хүүхндийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд 36.5 хувийг зарцуулаад байгаа мэдээлэл ирүүлсэн" хэмээн ярилаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 1 цаг 22 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 1 цаг 27 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 1 цаг 34 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 1 цаг 37 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 41 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 2 цаг 10 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 46 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 53 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 56 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 4 цаг 4 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 45 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 48 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 50 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 11 цаг 1 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 11 цаг 7 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 11 цаг 11 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 22 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top