x

”Алт бишээ, шороо л байна”

 

Алт үнэтэй юу, хүн үнэтэй юу?...Ингэж асуухаас аргагүйд хүргэсэн бачимдмаар үзэгдлийн тухай соошлаар тарж байна. Төв аймгийн Эрдэнэ суманд ШУТИС-ийн оюутнуудын 12 жил тарьж ургуулсан 120 мянган мод болон 117 га газрыг “Монгол стандарт” компани элсний карьерт ашиглахаар лицензийг нь авчээ. Байгаль хамгаалалд залуучуудын оролцоо, “My club” клубийн гишүүд лиценз олгосон албан тушаалтанг шүүхэд өгч, шүүхийн бүх шатаар явсан ч эцэстээ Дээд шүүхийн шийдвэр компанийн талд гарсан тухай “My club”-ийг үүсгэн байгуулагч, ШУТИС-ийн багш Д.Сэрдарам фэйсбүүк хуудастаа бичсэн байна.

Нэг модыг тарьж ургуулаад насанд хүргэхэд 40 жил шаардлагатай гээд бодохоор 120 мянган модыг бүтэн 12 жил тарьж, арчилж, ургуулна гэдэг хэр хүнд хүчих, уйгагүй хөдөлмөр болох нь ойлгогдоно. Энэ ажилд ШУТИС-ийн оюутнууд, сайн дурынхан, орон нутгийн иргэд нийлсэн 15000 хүн (давхардсан тоогоор) өнгөрсөн 12 жил зүтгэсэн байна. Гэтэл энэ олон хүний олон жилийн хөдөлмөр нэг албан тушаалтны гарын үсгээр салхинд хийсэх болчихлоо. Уулнаас мод буулгаж авчираад Улаанбаатарын гудамжийг чимж байхад ямар тэнэгүүд нь хаа байсан Эрдэнэ сум руу явж, хүний нүднээс далд мод тарьдаг байна аа гэж үү?

Саяхан даа, Монголын өмнөд нутгаас эхэлсэн шороон түйрэн Номхон далайг давж Сан Франциско хүрсэн тухай шуугиж байв. Дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшиг, цөлжилт гээч нь. Монголын өмнөд нутгийг эзэлсэн цөлжилт хуурайшил Солонгос, Зүүн хойд Азийн уур амьсгалд нөлөөлж, Америк тив хүрсэн тухай нэг хэсэг уулгалан ярьж, цөлжилттэй хэрхэн тэмцэх тухай төсөл хөтөлбөр барин гүйлдэж байлаа. Одоо бол бараг мартагдсан сэдэв. Өвөл болохоор шороогоо мартана, зун болохоор утаагаа мартана. Тэгээд ч ОУВС, “Эрдэнэт”-ийн луйвар, оффшорын мөнгө, нефтийн үйлдвэр гээд хоолойд тулсан өчнөөн асуудал байхад юу яасан мод бут...

“My club”-ийг үүсгэн байгуулсан Д.Сэрдарам багш 2000-2005 онд Солонгост докторантурт сурч байхдаа хичээлийнхээ хажуугаар “арбайт” (цагийн ажил) хийдэг, илүү гарсан цагт нь сайн дурын ажил хийдэг байж. Өөрийнхөө гараар байгуулалцсан цэцэрлэгт хүрээлэн Өмнөд Солонгост дөрөв бий гэсэн. Зарим нь хогийн цэг ч байсан. Ингэж явахдаа Солонгосын “Ногоон Ази” ТББ-ынхантай танилцсан аж. Дээр хэлсэн шалтгаанаар солонгосчууд Монголд ирж мод тарьдаг ч тэрийг нь арчлах хүн байхгүй, цөөхүүлээ учраас хүч хүрэлцдэггүй байсан тул 2006 онд ирэнгүүтээ “My club”-ийг байгуулж, ШУТИС-ийн оюутнууд дээр түшиглэн мод тарих ажлаа эхлүүлжээ. Хүүхэд байхдаа “Залуу байгальчдын станц”-д явдаг байсан, тэр үеэс “байгалиа хамгаалах үүрэгтэй” гэдэг “чип” зүрхэнд нь суучихсан гэх үү дээ.

Төв аймгийн Эрдэнэ суманд газар аваад анх наймуулаа модоо тарьж эхэлсэн. 120 мянган мод тарьж ургуулахад төсвөөс нэг ч төгрөг аваагүй шүү дээ. “Ногоон Ази”-тай хамтарч ажилладаг учраас (уг нь мод нь манайд л үлдэх юм л даа) түүгээрээ нүүр хийгээд жилдээ цөөн оюутан Солонгост тэтгэлгээр сургачихдаг. Эхний жил гэхэд 28 оюутан явуулсан, энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Нөгөө “чип”-тэй нөхдүүдийн тоо л нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Солонгосчууд ярьдаг гэнэ лээ. “Надад хэлбэл мартана, надад харуулбал тогтооно, надаар хийлгэвэл ойлгоно” гэж...

Гэтэл манайхан өөрсдөө, хөгшин залуугүй, хөдөө хотгүй “Байгаль эх минь сүйдлээ. Эх орон уйлж байна” гэж уянгалдаг, уурсаж бухимддаг мөртлөө жинхэнээсээ байгалиа хамгаалж байгаа залуу үеийнхнээ яагаад өмөөрөхгүй байгааг л ойлгох аргагүй юм. Хэрвээ элсний карьерийн оронд алтны орд ухсан бол Төв аймгийнхан тэр чигээрээ босчихсон байгаа. Яагаад гэвэл алт үнэтэй. Байгаль орчны яам нүүгээд оччихсон, ТББ-ууд нь бултаараа шавчихсан яваа. Яагаад гэвэл алт унацтай. Харин хэзээ үхэх нь бүү мэд хэдэн бутны төлөө бие сэтгэл, бензин тосоо гарздаад яахав юм биз дээ.

Аргаа бараад багш, оюутнууд ярьж байна. Нэгэнт шүүхийг давж чадахгүй юм чинь ядаж модоо устгуулчихалгүй нүүлгэж шилжүүлэх арга бодож олох уу? гэж. Арай ч дээ. Тэр олон хүний энэ олон жилийн хөдөлмөрийг ингэж үнэгүйдүүлж болдог юм уу? Нэг муу элсний карьерийн төлөө шүү дээ, хаанаас ч ухсан гардаг л элс. Шүүх нь ч гэсэн шүүх. Ажаад байхад манайхан бэлэн зэлэн юманд л баахан дуртай. Гараа хөдөлгөх харин дургүй. Өөрсдөө хөдөлмөрлөх дургүй учраас хүний хөдөлмөрийг огтхон ч үнэлдэггүй. Газар дор хэдэн зуун метрийн дор байгаа алтыг “миний юм” гэж шүлсээ залгих атлаа ухаад гаргаад ирсэн хүний хөдөлмөр, хөрөнгө мөнгийг юман чинээ тоохгүй. Яг тэрэн шигээ 120 мянган модыг орвонгоор нь эргүүлэх гэж байхад тоож байгаа ч хүн алга. “Алтыг чинь ухаад авчихлаа” гэсэн бол яажшуу хуйрнан шуугих байсан бол?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 12 цаг 34 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 12 цаг 39 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 12 цаг 47 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 12 цаг 50 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 54 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 13 цаг 22 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 13 цаг 58 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 15 цаг 5 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 15 цаг 8 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 15 цаг 16 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 20 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 20 цаг 58 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 21 цаг 1 мин Хэлгүй бол төргүй 22 цаг 2 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 22 цаг 13 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 22 цаг 19 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 22 цаг 23 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 22 цаг 34 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top