x

Ерөнхийлөгч Бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх саналаа хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх асуудлаар “Арга хэмжээ авах тухай” албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний албан тушаалыг булаалдсан хэсэг хүмүүсийн зөрчил, тэмцэл туйлдаа хүрсэн гэж үзэн, мөн монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээж ирсэн үндэсний спорт, түүхт их өв соёлын нэр хүнд, үнэлэмжийг үгүйсгэн гутаах болсонтой холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сард зөрчилдөгч талуудын төлөөлөл болсон нэр бүхий хүмүүст албан бичиг хүргүүлсэн юм.

Дээрх албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн байр сууриа тодорхой илэрхийлж, “…хууль ёсыг умартсан тэмцлээ таслан зогсоож, Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмынхаа хүрээнд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх…” сануулга хүргүүлсэн ч өнөө хэр нь үр дүнд хүрсэнгүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. Мөн зөрчилдөгч талуудаас ирүүлж буй бие биенээ үгүйсгэн харлуулсан өргөдөл, мэдээллүүд өнөө хир Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ирсээр байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…Бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдийн хүрээнээс хальж, бөх сонирхогчдыг хүртэл талцуулах хэмжээнд хүрсэн энэхүү үйл явдлыг иргэд, олон нийт илт буруушааж, улсын төсвийн хөрөнгө, ард түмний хандив, тусламжаар байгуулагдсан Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах ёстой гэдэг санал, шаардлагыг гаргах болсон нь зүй ёсны хэрэг бөгөөд анхаарч шийдвэрлэвэл зохих үндэслэл бүхий асуудал” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн албан бичигтээ дурдав.

Түүнчлэн албан бичигт,“Монгол Улсын Засгийн газар Бөхийн өргөөний барилгын дуусгалд шаардагдаж байгаа 1.1 тэрбум гаруй төгрөгийн 800 сая төгрөгийг нь улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэж, 1998 оны 02 дугаар сарын 01 болон 10-ны өдрүүдэд Засгийн газрын холбогдох яам, агентлаг нь Монголын Үндэсний бөхийн холбоотой гэрээ байгуулж, хуваарийн дагуу санхүүжүүлснээр Монгол бөхийн өргөө ашиглалтанд орсон түүхтэй” байдаг талаар бичжээ.

Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд дээрхийг авч үзвэл нийт зардлын дийлэнх хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн байгуулсан Монгол бөхийн өргөөний гол өмчлөгч нь төр байхаар байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Тухайлбал,

  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна”,

  • 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна”,

  • 3 дахь хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна” гэж заасан байдаг.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Засгийн газар “төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах, төрийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах” үүрэг хүлээж байгаа” талаар албан бичигт дурджээ.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хуулийн дагуу Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүссэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.21.106.152)
    Эд нар хууль ёсны байгууллага нь ч биш. Өмчлөгч нь ч биш. өмчийг булааж авахыг санаархагчид. Өгөх эсэх талаар хууль ёсны байгууллага нь дуугараагүй байхад өмнүүр нь ор битгтй өмчийн эзэн мэт авирла. Төрд авах нь зөв. Тэгж байж Монгол бөхийн холбоо цэвэршинэ.
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 1 цаг 22 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 1 цаг 27 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 1 цаг 35 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 1 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 42 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 2 цаг 10 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 46 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 53 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 56 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 4 цаг 4 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 46 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 49 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 50 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 11 цаг 1 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 11 цаг 7 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 11 цаг 11 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 22 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top