x

Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хязгаарлана

Сургалтын орчинд авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тогтоолд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын нэгний өдрөөс хязгаарлахаар заажээ.

Энэ нь хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ юм. Дэлхий нийтэд мэдээлэл харилцааны технологи хөгжихийн хирээр хүн амын дунд нийгэм эдийн засгийн харилцааны салшгүй нэг хэсэг нь болоод буй гар утасны хэрэглээ хүүхэд залуучуудын дунд мөн тэр хэмжээгээр олон сөрөг үр дагаврыг бий болгож байгаа нь төрөөс зайлшгүй бодлогын зохицуулалтыг шаардаж байна.

Монгол Улсын нийт хүн амын 80,6 хувь нь интернет, 99,7 хувь нь гар утас хэрэглэж байна.  БСШУСЯ, Дэлхий банктай хамтран 2017 онд явуулсан судалгаанаас үзвэл хот, хөдөө, орон нутгаас сонгогдсон 14 ерөнхий боловсролын сургуулийн 8-17 насны 1278 сурагчаас 71,8 хувь нь өөрийн гар утастай бөгөөд тэдний 54,6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг гэжээ. Тэгвэл гуравдугаар ангийн хүүхдүүдийн 40,8 хувь, тавдугаар ангийнхны 68,3 нь мөн л ухаалаг утастай гэж хариулсан байна. Гэтэл гар утасны өндөр давтамжит цахилгаан соронзон туяа нь хүүхдийн эсийн хөгжилд сөрөг нөлөөтэй учир 12 нас хүртэлх хүүхдэд аюул ослоос бусад үед гар утас хэрэглүүлэхгүй байхыг олон улсын эрдэмтэн судлаачид зөвлөсөөр байна.

Он гарсаар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд цахим дарамтад өртсөн 125, цахим донтолтын 35 дуудлага бүртгэгдэж, хүүхдүүд хамгааллын үйлчилгээ авсан бол Сэтгэцийн эрүүл мэндийн төвд цахим донтолттой 23 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд цаашид өсөх хандлагатай байгаа гэв. Тэгвэл Улаанбаатар дахь нийт сурагчдын 96,9 хувь нь нүүрном /facebook/-ын хаягтай бол хөдөөгийн сурагчдын 93 хувь нь өөрийн гэсэн хаягтай тогтмол хэрэглэдэг болжээ. Улсын хэмжээнд хүн амд ногдох нүүрномын хуудас хэрэглэгчийн тоогоор Монгол Улс дэлхийн дунджаас 2,1 дахин,  Ази тивийн улс орнуудаас 3,6 дахин их байна.

Эдгээр үзүүлэлт нь хүүхэд багачууд, өсвөр үеийн сурагчдыг цахим хэрэглээний аливаа сөрөг үр дүнгээс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого хэрэгжүүлж, яаралтай арга хэмжээ авах шаардлага үүссэнийг илтгэж байна. Эхний алхам нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын явцад ухаалаг утас хэрэглэхийг хязгаарлах шийдвэр юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хязгаарлалт үйлчлэхгүйн дээр хичээлийн бус цагаар болон сургалт хүмүүжлийн зорилготой үйл ажиллагааг ухаалаг утсаар дамжуулан явуулахыг хориглоогүй болно. Онцгой шаардлагатай үед сурагчдын эцэг эх сургалт явуулж буй багш нарын гар утсаар дамжуулан хүүхэдтэйгээ ярьж болохоор тогтоолд тусгасан байна. Түүнчлэн хүүхэд залуучуудын дунд ухаалаг утас болон цахим хэрэглээг хэвшүүлэх хүрээнд тэдэнд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх цахим хүчирхийлэл халдлагаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хариуцлагыг өндөржүүлж, гар утасны бэлэглэлийн болон хэрэглэгчийн бүртгэлгүй дугаарыг худалдаалахыг хориглох, хүүхдийн эзэмшиж, ашиглаж байгаа дугаарыг бүртгэлжүүлэхэд чиглэсэн ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэн холбооны сүлжээ компаниудтай холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 1 цаг 22 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 1 цаг 27 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 1 цаг 34 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 1 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 42 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 2 цаг 10 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 46 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 53 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 56 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 4 цаг 4 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 45 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 48 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 50 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 11 цаг 1 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 11 цаг 7 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 11 цаг 11 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 11 цаг 22 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top