x

Таван толгойд хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг анхааруулжээ

Таван толгойн бүс, нүүрсний зам дагуу хууль журмын завхрал, хүний эрхийн зөрчил ноцтой түвшинд ирснийг тогтоожээ. Мөн төрийн өмчит уурхайн компаниудын хариуцлагагүй байдал хэтэрснийг анхааруулжээ.

Хүний эрхийн үндэсний комиссоос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Таван толгойн бүлэг орд, Таван толгойгоос Гашуунсухайт хүртэлх нүүрс тээврийн зам дагууд хүний эрхийн чиглэлээр томоохон хэмжээний судалгаа хийжээ. 2018 оны 3-7-р сард нийт 5 сарын турш хийгдэж, Өмнөговь аймгийн Баян-Овоо, Ханбогд, Цогтцэций сумдыг хамарсан судалгааны урьдчилсан дүнг саяхан цахим орчинд танилцуулсан байна. 

Таван толгойн бүлэг ордын олборлолт ба Таван толгойгоос Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нарийн хяналт зохицуулалт, ухаалаг менежмент шаардлагатай байгааг аль 2010 оноос ярьсан ч байдал дээрдэхгүй байсаар өнөө хүрчээ. Мөн дээрхи чиглэлд төмөр зам баригдахгүй байгаа нь нүүрс тээврийн зам дагуу эмх замбараагүй байдал газар авах, хүний эрх зөрчигдөх үндэс болж байна. Дээрхи зам дээр 7,000 – 8,000 монгол жолоочийн эрх ноцтой зөрчигдөж, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хяналтгүй, өндөр эрсдэлтэй орчинд ажиллаж, амьдарч байгааг судалгаанд онцолжээ. 

Нүүрс тээврийн нийт 150 жолоочийн өгсөн хариултаас харахад, 42 хувь нь эрүүл мэндийн үзлэгт огт хамрагдаж байгаагүй, 62 хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтанд сууж байгаагүй гэжээ. Мөн нүүрс тээврийн зам дээрхи урт дараалал хамгийн их хүндрэлтэй байдгийг судалгаанд хамрагдсан жолооч нар хэлсэн байна. Дээр нь, жолооч нарын дунд урт дарааллаас болж муудалцах, зодолдох, согтуу буюу мансуурсан үедээ жолоо барих асуудал түгээмэл байгааг ч тодотгосон байна. 

Тээврийн чиглэлд хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль, дүрэм, журам, стандарт олон байдаг ч тэднийг төр засгаас жигд мөрдүүлэх ажил туйлын дутмаг байгааг судалгаанд онцолжээ. Тухайлбал, Таван толгойн бүсэд ажилладаг компаниудаас зөвхөн Энержи Ресурс л холбогдох хууль, дүрэм журмуудыг мөрдөж ажилладаг.

Харин төрийн өмчит Эрдэнэс Таван толгой, орон нутгийн Таван толгой ХК компаниуд болон тэдгээрийн нүүрс тээврийг эрхэлдэг компаниуд маш хариуцлагагүй, салан задгай байдалтай байгааг судлаачид анхааруулсан байна. 

Судалгааны үр дүнгийн хэлэлцүүлгийг 9-р сарын 21-нд Өмнөговь аймагт албан ёсоор зохион байгуулах юм байна. 

Эх сурвалж: blogs.ubc.ca

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 41 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 46 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 54 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 57 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 1 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 1 цаг 29 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 5 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 12 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 15 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 3 цаг 23 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 5 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 8 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 9 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 10 цаг 20 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 10 цаг 26 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 10 цаг 30 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цаг 41 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top