x

Сонгинохайрхан дүүрэгт анхны эко гэр цэцэрлэг нээгдлээ

Дулаанаа шалны халаалтаар шийдсэн, зориулалтын агааржуулалтын систем бүхий өвлийн хүлэмжин дэх анхны эко гэр цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт үүд хаалгаа нээлээ. 

Тус дүүргийн нийт 330 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, Ханын материалын эцэст байрладаг 84 дүгээр цэцэрлэг ийнхүү дэргэдээ эко гэр цэцэрлэгийн бүлэгтэй болж байна. Ингэснээр дахин 25 хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх оломж бүрджээ. 

Нийслэлд цэцэрлэгийн хүртээмж муу байгаа энэ үед Улаанбаатар хотын захын хороолол энэхүү эко гэр цэцэрлэгийг СХД-ийн Засаг даргын Тамгын газар, “Ulaanbaatar peace avenue rotary” клуб, “Эко ногоолин” төрийн бус байгууллага хамтран байгуулсан байна. 

Энэхүү цэцэрлэг нь эко гэдгээрээ анхдагч аж. Тухайлбал, эко цэцэрлэг байрлаж буй хүлэмжинд өвөл, зуны аль ч улиралд ногоо тарих боломжтой нь хүүхдүүдэд экологийн боловсролтой болох танин мэдэхүйн ач холбогдолтой. Гэр цэцэрлэг учраас урлаг, спортын  заалгүй ч хүлэмжин доторх талбайг ашиглан биеийн тамирын  дасгал  хөдөлгөөн хийх талбай гаргаж өгчээ. 

 

СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн эко гэр цэцэрлэгийг нээж үг хэлэхдээ “Хэдийгээр нийслэлд цэцэрлэгийн хүртээмж муу байгаа ч хүүхдүүдэд сургуулийн өмнөх насны боловсрол олгох бүхий л боломжийг ашиглах нь зөв. Энэ бүлгийг байгуулснаар 25 хүүхэд ч болов гэртээ биш, цэцэрлэгт хүмүүжих боломж нээгдэж байна” гэсэн юм. 

Уг цэцэрлэгийг нийт 20 орчим сая төгрөгөөр барьсан бөгөөд дүүргийн зүгээс шаардлагатай дэмжлэгийг үзүүлжээ. Санхүүжилтийг “Ulaanbaatar  peace avenue rotary” клуб гаргасан бөгөөд бусад улсын ротари клубийн зүгээс ирсэн хандив дийлэнхийг нь бүрдүүлэн байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 42 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 47 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 54 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 58 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 2 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 1 цаг 30 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 6 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 13 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 16 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 3 цаг 24 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 6 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 9 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 10 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 10 цаг 21 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 10 цаг 27 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 10 цаг 31 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цаг 42 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top