x

“Итгэл найдвар, Боломж–2018” марафон бямба гаригт болно

Ахиллис Интернэшнл Монголиа ТББ болон Ариг Банк 2015 оноос хойш хамтран зохион байгуулсаар ирсэн “Итгэл найдвар, боломж – Улаанбаатар” бүх нийтийн марафон энэ жил 9 сарын 15-ны Бямба гарагт 09:00 – 18:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4 насны ангилалд ахин өрнөх гэж байна.

Цахим бүртгэл ба Ариг Банкны 4 харилцагчийн өргөөд дээрх баталгаажуулалт яг одоо явагдаж байгаа бөгөөд өнөөдөр 18:00 цагт хаагдана.

Марафоны бүртгэл ба баталгаажуулалт Бямба гарагт нээлт эхлэхийн өмнө 07:00-09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр мөн үргэлжлэх юм.

Нийт гүйгчид 3, 5, 10, 21, 42км-ийн зайд тус тус оролцох бөгөөд дор бүрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйлсэд хувь нэмрээ оруулж буй учир тус марафонд жил алдалгүй оролцдог гүйгчдийн тоо улам олширсоор байгаа юм. 

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд “Итгэл найдвар, Боломж – Улаанбаатар марафон”-д давхардсан тоогоор нийт 3,000 гаруй хүн гүйж, 950 сайн дурын ажилтнууд зохион байгуулалтад орон, 150 гаруй хувийн болон төрийн байгууллага мөнгөн ба мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж, дэмжин оролцжээ. 

 

 

Энэхүү үйл ажиллагаанаас цугларсан бүртгэлийн хураамж, хандив, орлого нь нийгэмд үлгэр жишээ үзүүлэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх, тив дэлхийн олон улсын марафонд оролцох боломжийг нь хангах, тусгай сургуульд сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор дамжуулан чадваржуулах, гэнэтийн осол, өвчин эмгэгийн дараах нийгмийн нөхөн сэргээлтийг дэмжих, цаашдаа энэхүү нөлөөллийн марафоныг олон улсын стандартын дагуу сайжруулж, хамрах хүрээг өргөжүүлэх зэрэг үйлсийг санхүүжүүлэхэд зарцуулж байна.

“Итгэл найдвар, Боломж – Улаанбаатар” марафоны үйл ажиллагааны зардлыг хэмнэн, Ахиллис Интернешнлийн үүсгэн байгуулагчдын нэг болох Ариг банкны хамт олон гардан зохион байгуулж хандив тусламжийг зорилтот бүлэгт чиглэсэн үйлсэд 100% зарцуулдгийг дурдахад таатай байна.

БУСДЫН ТӨЛӨӨ ЗОРИУЛСАН ҮЙЛ БҮХЭН УТГА ТӨГӨЛДӨР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 42 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 47 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 55 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 58 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 2 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 1 цаг 30 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 6 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 13 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 16 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 3 цаг 24 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 6 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 9 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 10 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 10 цаг 21 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 10 цаг 27 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 10 цаг 31 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цаг 42 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top