x

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгууллаа

ХЗДХЯ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэд, олон нийтэд үнэн зөв мэдээлэх, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилготой "Нээлттэй хаалганы өдөр"-ийг Тэнгис кино театрын урд талбайд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгөөр иргэдэд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээлэл, зөвлөмжийг өгч, санал хүсэлтийг нь сонсож, шийдвэрлэх боломжтой зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэн, Эрүү, Захиргаа, Зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр болон бусад эрх бүхий албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түргэн шуурхай, хуулийн хүрээнд хэрэгжүүлэн ажилладаг байна. 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга Э.Итгэлтөгс "Манай байгууллагаас хийж буй өнөөдрийн үйл ажиллагаанд иргэн, эрүүгийн гэсэн хоёр чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгч байна. Арга хэмжээнд одоогийн байдлаар 600 орчим хүн хамрагдлаа. Бид бүх үйлчилгээгээ нэг цэгт төвлөрүүлж, иргэдэд шуурхай үйлчилж байна. Иргэдэд үнэ төлбөргүйгээр бүх төрлийн лавлагаа, банкны үйлчилгээг хүргэж байна" гэлээ.

Түүнчлэн энэ үеэр иргэдэд зориулсан танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээнийг явуулсан юм. Мөн шинэчлэн батлагдсан эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хорихоос өөр төрлийн ялын төрөл болох зорчих эрхийг хязгаарлах, албадлагын арга хэмжээний бүх төрөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хяналт тавьж хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зургаан дүүргийн харьяалалтай албадлагын арга хэмжээ авагдсан мянга гаруй этгээдэд хяналт тогтоон ажиллаж байгаа аж. Тус нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 15.30 цаг хүртэл үргэлжлэх юм байна. 

newspress.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 42 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 47 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 54 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 57 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 1 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 1 цаг 30 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 6 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 13 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 16 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 3 цаг 24 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 5 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 8 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 10 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 10 цаг 21 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 10 цаг 27 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 10 цаг 31 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цаг 42 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top