x

Цахилгаан тасарсан ч эмнэлгүүд хэвийн ажиллаж байна

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулга авлаа.

Эрүүл мэндийн байгууллагууд хэвийн ажиллаж байна. Эмнэлгүүд өөр дээрээ нөөц үүсгүүртэй бөгөөд түүгээрээ цахилгааныхаа хэрэглээг хангаж байна. 

Улсын хэмжээний томоохон эмнэлэг болох УНТЭ, Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв гээд бүх эмнэлэг хэвийн ажиллаж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн орлогч дарга А.Оюунчимэгтэй холбогдоход "Манай төв нийт 19 генератортой. Үүнээс 13 нь шинэ. Дизель түлштэй байхад ажиллаад л байна. Цахилгаан тасалдсан ч яаралтай тусламж, мэс засал гээд бүх тасаг хэвийн ажиллаж байна" гэсэн юм. 

Харин дүүргийн нэгдсэн эмнэлгүүд дээр байрлах генератор 8-24 цаг цахилгаанаар хангах хүчин чадалтай бөгөөд нэмэлтээр мотор ажиллуулдаг гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

16.00 цагт ЭМЯ-наас өгсөн мэдээллээр "Эрүүл мэндийн байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн байгууллагууд  эрчим хүчний нэмэлт нөөцөө ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүллээ. Тухайлбал,  УНТЭ-т бүдүүн гэдэсний хавдрын мэс засал, УГТЭ-т бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх үүсвэрийг ашиглан амжилттай хийлээ.  Мөн нийслэлийн амаржих газруудад 28 эх, ЭХЭМҮТ-д 9 эх хэвийн амаржсан.  Хоёр эх кесарев хагалгаанд орсон.

Энэ үеэр 5 аймагт цахилгаан тасарснаас Сүхбаатар аймагт 03.15 цагийн байдлаар цахилгаан холбогдоогүй боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Бусад аймгуудад цахилгаан хэвийн, эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаа хэвийн байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 41 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 46 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 54 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 57 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 1 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 1 цаг 29 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 5 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 12 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 15 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 3 цаг 23 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 5 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 8 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 9 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 10 цаг 20 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 10 цаг 26 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 10 цаг 30 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цаг 41 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top