x

Гар утсаараа биш надтай тогло!

Аав, ээж нь гар утсаа илүү анхаарч өөрийг нь үл хайхарч байна гэж бодсондоо төдийгүй үүнийг олон аав, ээжид ойлгуулахын тулд долоон настай Эмил төрөлх Хамбург хотынхоо гудамжинд жагсчээ. Мэдээж насанд хүрээгүй хүүхэд жагсаал зохион байгуулах боломжгүй тул хүүгийнхээ хүсэлт, үзэл бодлыг түгээхэд аав, ээж нь тусалснаар 150 гаруй хүн цуглаж гар утаснаасаа түр холдохыг нийтэд уриалжээ. Тэдний дэвшүүлсэн гол санаа нь “Гар утсаараа биш надтай тогло!”

Аав, ээж нь хүүхдээ дижитал төхөөрөмжөөр саатуулж, өөрсдөө ч түүндээ донтох болсон нь шинэ үеийнхнийг төөрөгдүүлж орхижээ. Саяхан АНУ-д 13-17 насны 1000 хүүхдийн дунд судалгаа явуулахад тэдний 40 орчим хувь нь эцэг, эхчүүдийгээ дижитал төхөөрөмжөөсөө холдоосой гэж боддог гэжээ.

Калифорнийн их сургуулийн судлаач Рон Далын хэлснээр хүүхдүүд гэр бүлийнхэн, найз нөхөд нь бүгд хэт их сошиал медиа ашиглаж, өөрийг нь үл хайхарч улмаар үүнийгээ ч анзаардаггүй талаар гомдолложээ.

Хүүхдээ өсгөхөд технологи ямар нөлөө үзүүлж байна вэ?

Мичиганы их сургуулийн эрдэмтэд эцэг, эхчүүд, хүүхдүүд, технологийн хооронд ямар нөлөөлөл бий болж байгааг шинжлэх ухаанчаар судлахыг эрмэлзжээ. Сошиал медиа түлхүү ашигладаг гэр бүлийн хүүхдүүдэд биеэ авч явахтай холбоотой асуудал илүүтэй тулгардаг байна. Эцэг, эхчүүд нь хүүхдийн аар, саар асуудлаас зугтахын тулд технологийг ашигладаг, нөгөөтэйгүүр тэд технологид донтохын хэрээр хүүхдийнх нь хүмүүжил цалгарддаг гэсэн дүгнэлтэд судлаачид хүрчээ.  

Энэ судалгаанд хоёр жилийн хугацаанд таваас доош насны хүүхэдтэй 183 эцэг, эх хамрагджээ. Эндээс харахад технологийн өндөр хэрэглээтэй гэр бүлд торниж байгаа хүүхдүүд илүү сахилгагүй, уурлаж бухимдах нь түргэн, сэтгэл хөдлөлөө замбараагүй илэрхийлдэг байдал анзаарагдсан байна. Мөн аав, ээж нь хүүхдийнхээ аливаа үйлдэлд хариу үзүүлэх нь бага, тэдний зан байдал, сэтгэл хөдлөлийг анзаарч ойлгохдоо ч тааруу байсан аж. Тэд дүгнэлтдээ “Хүүхэдтэйгээ байхдаа гар утсаа их ашигладаг эцэг, эхчүдд хүүхдээ ойлгох, сэтгэл санааг нь мэдрэх, юу илэрхийлэх гэснийг нь үл анзаардаг” гэжээ.

Эсрэгээрээ хүүхдүүдээ дэггүй, хэт сахилгагүй байхыг тэвчиж чадахгүй, стрессээ тайлахын тулд технологид автдаг эцэг, эхчүүд бас байдаг гэнэ. Гэвч хүүхдүүд анхаарал, халамж хүссэндээ сахилгагүйтдэг тул түүнийг нь үл тоох нь хүүхэд илүү хүмүүжилгүй авирлах шалтгаан болдог байна. Эндээс харвал “Гар утас, ай-пад зэрэг нь эцэг, эхчүүдийн хувьд түр амсхийх хэлбэр нь болдог давуу талтай ч, хүүхэд-гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж байгааг зайлшгүй анхаарах ёстой байна” гэсэн юм.

Мөн энд анзаарах ёстой нэг зүйл нь хүүхдүүд цахим эринд мэндэлж, технологитой зэрэг торниж буй харин эцэг, эхчүүдэд нь сошиал медиа илүү сонин, шинэ байгаа тул хүүхдээс илүү автдаг байна. “The Guardian”-д дурьдсанаар 18-24 насны интернэт хэрэглэгчдийн зан төлөв сүүлийн үед өөрчлөгдөх хандлагатай болжээ. Тухайлбал, сошиал медиа миний хувьд маш чухал гэж хариулах хүмүүсийн эзлэх хувь 2016 онд 66% байсан бол одоо 55% хүртлээ буурсан байна. Харин 45-аас дээш насны хэрэглэгчдийн хувьд сошиал медиаг илүү чухалчлах болсон буюу ингэж үзэх хүний тоо хоёр жилийн хугацаанд таван хувиар нэмэгджээ.

Гэхдээ MIT-ийн профессор Шерри Тюркл ирээдүйн тухай илүү өөдрөг төсөөлөлтэй байна. Учир нь, хүүхдэдээ цаг гаргалгүй утсаа л оролддог ээж, аавыгаа харж өссөн хүүхдүүд хожим өөрийн хүүхдэдээ тийм зан гаргахгүй. Бид үүнийг өнөөдрийн алдаа, онооноосоо арайхийн суралцаж байна гэж тэр хэлсэн юм.

Бяцхан жагсагчийн тухайд

Германд жагсаал өрнүүлсэн бяцхан "тэмцэгч" Эмил өнгөрөгч тавдугаар сард хотод нь болсон фашизмын эсрэг жагсаалд оролцоод үзэл бодлынхоо төлөө “босох” ёстой гэсэн санааг авчээ. Энэ тухайгаа аав, ээждээ хэлснээр тэд дэмжсэн байна. Түүний аав 37 настай хүүхдийн эмч бөгөөд жагсаал хийх тухайгаа орон нутгийн зохих байгууллагад мэдэгдсэн байна. Энэ үйл явдлыг эхлээд олон хүн анхаарахгүй болов уу гэж бодтол, хэдэн зуун хүн нэгдэж Фейсбүүкт маш их хүн сэтгэгдлээ илэрхийлээд зогсохгүй Германы хэвлэл, мэдээллийн байгууллагууд идэвхтэй сурвалжилжээ.

Эмилийн аав “Spiegel”-д өгсөн ярилцлагадаа “Эмил маань надтай хамт байхдаа ярилцахыг, тоглохыг хүссэн ч би өөр зүйл хийгээд дэргэд нь юм шиг хэрнээ “хол” байснаас болоод энэ санааг гаргасан” гэсэн байна. Мөн жагсаалд оролцсон зургаан настай Илви Шмит “Аав миний хажууд гар утсаараа тоглоод байдагт би дургүй” гэсэн бөгөөд аав нь үүнийгээ хүлээн зөвшөөрч, хүүхдээ илүү халамжлах болно гэж сурвалжлагчид хэлжээ.

Герман төдийгүй дэлхийн олон оронд технологид донтох байдал газар авсан. Хэвлэл, мэдээллээр хүүхдээ үл хайхарснаас болж багачууд осолдох гэхчлэн харамсалтай явдлууд тохиолдох нь ч элбэг болжээ. Ялангуяа, хүүхэд харцаараа аливааг илэрхийлэх нь түгээмэл бөгөөд үүнд нь хариу үйлдэл үзүүлэхгүй бол тэд дэггүйтэж, бие махбодиороо харилцаа үүсгэх, анхаарал татахыг оролддог гэдгийг сэтгэл судлаач Катарина Кацер дурьдав.

Энэ жагсаалаас өмнө буюу өнгөрсөн оны нэгдүгээр сард Бавар мужид “Хүүхэдтэйгээ ярилц!” кампанит ажлыг өрнүүлж эцэг эхчүүдийг утаснаас салж хүүхэдтэйгээ ярилцаж, илүү их анхаарал хандуулахыг уриалж байжээ. Тэгвэл энэ удаад хүүхдүүд санаачилж, олон эцэг, эх өөрийн зан байдлаа эргэн нэг харж байна гэдгийг Германы хэвлэлүүдэд тэмдэглэжээ.

Эх сурвалж: Quartz, ub.life

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 41 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 46 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 53 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 57 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 1 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 1 цаг 29 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 5 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 12 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 15 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 3 цаг 23 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 4 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 7 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 9 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 10 цаг 20 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 10 цаг 26 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 10 цаг 30 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цаг 41 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top