x

Анх удаа зам тээврийн ослын хор хохирлыг таниулах үзүүлэн сургалт зохион байгуулагдлаа

Хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд буруу оролцсоны улмаас учрах аюул, хор хохирол болон түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг таниулсан “Үзүүлэн сургалт”-ыг анх удаа өчигдөр амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтын гол онцлог нь хүүхэд багачууд замын хөдөлгөөнд явган болон зорчигч хэлбэрээр оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл ямар хор уршиг дагуулдаг, зам тээврийн осол ямар шалтгааны улмаас хэрхэн гардаг, түүний улмаас хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хэрхэн хохирох эрсдэлтэй байдаг талаар орлон тоглогчид жүжиглэж үзүүлсэн юм.

Замын Цагдаагийн Алба-н зураг.

Учир нь Замын хөдөлгөөнд оролцогч дундаас хамгийн эмзэг нь “Хүүхэд” бөгөөд тэдэнд зам тээврийн осол, гэмтлийн хор уршиг, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлж, ярихаас илүүтэй үүнийгээ бодитоор, танин мэдэх, үйлдлээр харуулсан нь хамгийн үр дүнтэй байлаа.

Анх удаа зохион байгуулагдсан уг сургалтыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр сургуулийн урд байрлах авто замыг тусгайлан бэлтгэж, тус сургуулийн 1000 орчим хүүхэд багачуудын дунд зохион явуулсан бөгөөд Японы Сумогийн их аварга Асашёрү Д.Дагвадорж, жүжигчин СТА Э.Цолмонбаяр нар үзүүлэн сургалтын үйл явцыг тайлбарлаж явуулсан нь хүүхэд багачуудад ихээхэн сонирхолтой байлаа.

Замын Цагдаагийн Алба-н зураг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар хамтран зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, осолд орж буй хүүхдүүдийн тоог бууруулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.

Түүнчлэн зохион байгуулагдсан сургалтыг видео хичээл болгон бэлтгэж, ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлэх, сургалт зохион байгуулахаар ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗЦА 

Замын Цагдаагийн Алба-н зураг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 42 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 47 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 54 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 58 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 1 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 1 цаг 30 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 6 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 13 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 16 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 3 цаг 24 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 5 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 8 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 10 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 10 цаг 21 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 10 цаг 27 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 10 цаг 31 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цаг 42 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top