x

Эцэг эхчүүдийн хамгийн том алдаа, түүний үр дагавар

Орчин үеийн эцэг эхчүүдийн хүүхдэдээ үзүүлэх хамгийн буруу хандлага бол "өөрийн төлөө хүүхэд төрүүлж өсгөх" ажээ. Хүмүүжлийн энэ хэлбэр өнөөдөр нийтлэг үзэгдэл болоод байна. Эцэг эх өөрсдөө нийгэмд дасаагүй бол хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд бэрх. Нийгэмшээгүй хүний хүмүүжүүлсэн хүн өөрийн адил хүнийг бий болгохоос цаашгүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

ЭЦЭГ ЭХИЙН АЛДАА ЮУНД ОРШИЖ БАЙНА ВЭ?

Гараа цэвэрхэн угаадаг хүүтэй болох, математикт сайн охинтой байх, нэг зураасаар дажгүй алхаж чаддаг гоо хүүхэдтэй ээж, аав байх гэсэн зорилго нь таван өрөө байртай гэрийн эзэн байх, араб азаргатай манлай уяач байх гэсэн хүсэлтэй ав адил.

Энэ үед хүүхэд бол амьдралаа аятайхан авч яваа гэр бүл, эцэг эхийн төрхийг бүрдүүлэх хэрэгсэл болсон байдаг. Төлбөртэй сургалт, хичээлээс гадуурх ажил, өдөр өнжүүлэх бүлэг, цэцэрлэгийн бага дунд ангиуд, салахгүй зууралддаг багш гэдэг нь олонх эцэг эхийн хувьд хүүхдээсээ салж, санаа амар байх хэрэгсэл, шилдэг арга болоод байна.

Хангалттай хугацаанд хамт байж чадахгүй мөртлөө сэтгэлийн хайр, байгалиас заяасан энхрийллээ мөнгө, интернэт, сургалт, танихгүй асрагчаар орлуулахыг оролддог томчууд олон болжээ.

Цэцэрлэгийн дунд бүлгээс англи хэл сургахаар хүчлэх, ахлах бүлгийн охиноо миссийн тэмцээнд бэлтгэхээр өндөр үнэтэй сургалтанд өдөр шөнөгүй явуулах, сургуулийн бага дунд ангид нь таван төрлийн сургалтанд суулгахын тулд эхнэрээ ажлаас нь гаргах зэргийг энэ утгаар тайлбарлаж болно. Ийм эцэг эхчүүд зөвхөн өөрийн төлөө хүүхэд төрүүлэн өсгөдөг гэмээр санагдана.

ЭНЭ НЬ ХҮҮХДЭД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Сүүдэр газарт ургасан өвс шиг цонхигор, аажуу хөдөлгөөнтэй, нүдний шилтэй, чангахан дуугарвал цочдог, дуу нь цээжнээсээ биш энүүхнээсээ гардаг, хөх судастай, илүүдэл, эсвэл дутуу жинтэй, гар утас, солонгос кино, онлайн тоглоом, фэйсбүүкээс салдаггүй хүүхэд олширч байна.

Хүний зовлон, аз жаргалын мэдрэмж зөвхөн тухайн хүний л дотоодод оршин байдаг. Хүнийг хажуугаас нь хараад, бодоод хичнээн өрөвдөн хайрлаж, түүнд юугаар ч туслан дэмжлээ гээд тэр хүний зовлонгоор зовж, жаргалаар нь жаргаж хараахан чадахгүй.

Тиймээс хүүхдийн бие бялдар, сэтгэцийн хувьд эрүүл хүн болгож бойжуулах, ёс суртахууны хувьд цэвэр хүн болгон төлөвшүүлэхэд бага наснаас нь эхлэн туйлын ихээр анхаарах шаардлагатай байна. Хүүхэд байхдаа олж авсан амьдрах чадвар, амьдралаас төсөөлсөн мэдрэмжүүд дээрээ л түүний нэгэн насны амьдрал суурилдаг гэдгийг ямагт санах хэрэгтэй.

Ийм учраас эцэг эхчүүд өөрийн хайр энхрийллээ хүүхдээ хөгжүүлэх бодит чадвар, гэр бүлийн боловсрол болгон хэрэгжүүлэх шаардлагатай юм.

"Хүний амьдралын баяр баясгалан хүүхэд насны дурсамжид байдаг" Ф.Достоевский

Эх сурвалж: "Аав ээжийн ном" /maamuu.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 40 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 45 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 53 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 56 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 0 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 1 цаг 28 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 4 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 11 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 14 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 3 цаг 22 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 4 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 7 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 8 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 10 цаг 19 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 10 цаг 25 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 10 цаг 29 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цаг 40 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top