x

"Зарагдсан барааг буцаахгүй" гэж болох уу?

Хуульч зөвлөж байна 

“Зарагдсан барааг буцаахгүй”... Бидний хувьд энэ өгүүлбэр их танил санагдана. Учир нь ийм тэмдэглэгээтэй анхааруулгыг бид найман нэрийн барааны дэлгүүрээс эхлээд их дэлгүүрүүдийн лангууны хойноос ч амархан олж болно. Нөгөөтээгүүр чөлөөт зах зээлийн харилцаанд шилжсэн 20 гаруй жилийн хугацаанд бид олон зүйлд суралцсан ч бизнесийн харилцааны энгийн суурь ойлголтуудад суралцаж хэвшээгүйн энгийн нэг жишээ нь худалдан авагч, үйлчлүүлэгчид тус бичигтэй өдөр тутамдаа таардаг явдал юм.

Уг нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчид “хэрэглэгч та хаан” гэсэн үгийг уриагаа болгосон баймаар ч бодит байдал дээр эсрэг дүр зураг энд тэндгүй харагдана. Тоо хэмжээ, чанар стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой худалдаа үйлчилгээ эрхлэгчид маань үе үехэн чанаргүй бараа нийлүүлчихээд “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн үгсээр халхавч хийж, хариуцлага хүлээхээс зайлсхийнэ. Тэгвэл тэдэнд ингэж хэлэх эрх бий юу?... Үүнд хариулт олох, хариултынхаа үндэслэлийг хэлэх ч амархан.

Хариулт нь: Мэдээж чанаргүй бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн тохиолдолд тэдэнд хэрэглэгчийн урдаас ийм тайлбар хэлэх эрх байхгүй...

Үндэслэл нь “Иргэний хууль” болон “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-иар тодорхойлогдоно. Зах зээлд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаж, бас нийлүүлж байгаа худалдаа үйлчилгээ эрхлэгчид үйлчлүүлэгчтэй харилцах, бараа бүтээгдэхүүн нийлүүлэхдээ баримтлах хэм хэмжээний суурь нь чухам дээрхи хоёр хуульд оршино. Бараа бүтээгдэхүүний доголдол буюу чанарын шаардлага хангаагүй байдал гэдэгт юуг ойлгох тухай Иргэний хуульд тодорхой зааж өгсөн /Иргэний хуулийн 251, 252-р зүйл, 214-р зүйл/ бөгөөд талуудын гэрээгээр харилцан тохиролцсон шаардлагыг хангаагүй, эсхүл гэрээгээр нарийвчилж тохиролцоогүй тохиолдолд наад захын тоо, хэмжээ, чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг “доголдолтой бараа, бүтээгдэхүүн” гэнэ.

Худалдагч ийнхүү доголдолтой бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн тохиолдолд худалдан авагч доголдлыг засан сайжруулах, үнийг буулгах, эсхүл барааг буцааж, төлсөн мөнгөө эргүүлж шаардах эрхтэй. Энэ эрх нь Иргэний хуулийн 254-р зүйл болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6-р зүйл 6.3 дахь хэсгээр баталгаажсан. Иймд тус хуулийн зохицуулалтыг дэлгэрүүлж харахад хангалттай бөгөөд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6-р зүйлийн 6.3.4-т доголдолтой барааны оронд тухайн төрлийн доголдолгүй бараагаар солиулах, эсхүл барааг буцаан өгч, үнийг тооцож авах хэрэглэгчийн эрхийг баталгаажуулсан.

Нөгөө талаас тус хуулийн 12-р зүйлийн 12.5 дахь хэсэгт Үйлдвэрлэгч, худалдагч нь чанарын шаардлага хангаагүй бараа борлуулсан тохиолдолд хэрэглэгчийн шаардлагаар түүнийг буцаан авч үнийг хэрэглэгчид олгох” үүрэг болгосон зохицуулалтыг давхар хуульчилсан. Иймд худалдан авсан бараа бүтээгдэхүүн тань чанар, стандартын шаардлага хангаагүй, доголдолтой байгаа тохиолдолд лангуун дээр “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн бичиг байхаас үл шалтгаалан таньд худалдагч талд гомдлын шаардлага тавих эрх бий.

Гэтэл худалдагч таны шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, хууль ёсны ашиг сонирхолыг тань үл ойшоосон бол яах вэ?... Мэдээж энэ тохиолдолд танд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх хэсэг, 12-р зүйлийн 12.1.1/2; мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8-р зүйлд заасны дагуу тухайн худалдаа үйлчилгээ эрхлэгчийн оршин байгаа /үйл ажиллагаа явуулж байгаа/ газрын иргэний хэргийн шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлэх боломж бий.    

Харин өөрт тулгарсан асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр яараагүй бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид хандаж гомдол гаргах тухай, цаашилбал Зөрчлийн тухай хуулийн 10.2-р зүйлд заагдсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчих” зөрчлийн тухай худалдагч талд сануулж хэрэглэгчийн эрхийг зөрчсөн  хувь хүнийг 500,000 төгрөгөөр; аж ахуй нэгжийг 5,000,000 төгрөгөөр торгодог гэдгийг анхааруулаарай.

Веритас Партнерс хуулийн фирм. А.Өлзийсайхан

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Azzaya (185.79.102.7)
    Heregtei medelel orulsand bayrlalaa
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
  • Azzaya (185.79.102.7)
    Heregtei medelel orulsand bayrlalaa
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 11 цаг 14 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 11 цаг 19 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 11 цаг 26 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 11 цаг 30 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 34 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 12 цаг 2 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 12 цаг 38 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 13 цаг 45 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 13 цаг 48 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 13 цаг 56 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 19 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 19 цаг 37 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 19 цаг 40 мин Хэлгүй бол төргүй 20 цаг 42 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 20 цаг 53 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 20 цаг 59 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 21 цаг 3 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 21 цаг 14 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top