x

Өмнөговь аймгийн удирдлагууд нийслэлээс туршлага судалж байна

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчид нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор хүрэлцэн ирээд байна. Тэд өнөөдөр НЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улаанбаатар хотоос нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон нийслэлийн харьяа агентлагийн дарга нар оролцсон бол Өмнөговь аймгаас Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, ХОХБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, ХЗХ-ийн дарга Б.Наранхүү, ТЕЗ-ийн ерөнхий нягтлан бодогч С.Уранчимэг тэргүүтэй төлөөлөгчид байлцав.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээ, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бусад аймаг орон нутагтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар товч танилцуулсан. Мөн НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү Улаанбаатар хотын санхүүгийн чадамж, жилийн төсөв, төлөвлөгөөний талаар, Бодлого, төлөвлөлийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр Улаанбаатар хотод хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний талаар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар гадаад, дотоод харилцаа хамтын ажиллагааны талаар тус тус товч танилцуулсан юм.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрынхан нийслэл хотод хоёр хоногийн хугацаанд ажиллахдаа нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Агаарын бохирдлыг бууруулах газар, Үйлдвэрлэл, инновацийн газар, ЖДҮ-ийг хөгжүүлэх төв, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар, НОСК зэрэг нийслэлийн харьяа агентлаг, орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 2 цаг 6 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 7 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 7 цаг 56 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 7 цаг 59 мин Хэлгүй бол төргүй 9 цаг 0 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 9 цаг 11 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 9 цаг 17 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 9 цаг 21 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 9 цаг 32 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Top