Унгар Улсын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн Лос Анжелесын 2028 зуны олимпын наадмын эрхийн оноо олгох жүдо бөхийн олон улсын цуврал "Будапешт их дуулга-2026" тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ.
Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -66кг /жин/-д барилдсан ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван эмэгтэйчүүдийн -48кг /жин/-ийн тамирчдад шагнал, гарын бэлэг гардуулахад оролцсон байна.
Есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү тэмцээнд манай улсаас :
- 48кг Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, МУГТамирчин Б.Баасанхүү
- 52кг ОУХМ Б.Уранзаяа
- 57кг ОУХМ Л.Сосорбарам
- 78кг ОУХМ О.Хүслэн
- 60кг ОУХМ Н.Мэндсайхан
- 66кг ОУХМ Ө.Жанцандорж, Ө.Бямбасүрэн
- 73кг ДАШТ-й хүрэл медальт Л.Анхзаяа, ОУХМ Л. Энхдөл нарын 9 жүдоч оролцож байна.





