x

Энэ хорвоод багшгүй хүн гэж байхгүй юм

Ээж минь багш. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөхийн хажуугаар насаараа бага ангийн багш хийсэн хүн. Тийм учраас би багшийн хөдөлмөрийг хамгийн ихээр мэддэг, хүндэлдэг. Эгч минь багш. Багш минь багш, багшийн багш ч багш. Энэ хорвоод аавгүй, ээжгүй хүн, ахгүй, эгчгүй хүн гэж байх мөртлөө багшгүй хүн л гэж байдаггүй билээ. Эцэг, эх биеийг төрүүлэх ч ухааныг багш төрүүлдэг гэдэг. Сайн багшийн шавь муу явлаа гэж сонсоогүй. Тиймээс бид сайн сайхан яваа нэгнээсээ аав, ээжийг нь асуугаад дараа нь “Багш тань хэн бэ” гэж асуудаг.

Бидний багад “Багшийн хүүхэд сурлага муутай, эмчийн хүүхэд бие муутай” гэж ярьдаг байлаа. Өөрийнх нь хүүхэд үгэнд орохгүй зуларч явахад багш хүн бусдын хүүхдийн өмнө зогсоод хичээлээ заадаг. Өөрийнх нь хүүхэд орондоо халуурч хэвтэхэд эмч хүн чагнуур бариад өвчтөнийхөө дэргэд зогсдог. Тиймээс эмч, багш нарыг “тангараг өргөсөн хүмүүс” гэдэг. Түүнээс биш төмрөөр хийсэн хүмүүс гэсэн үг биш.

Би нийслэлийн 10 жилийн 34-р сургуулийн төгсөгч. Одоо манай Ерөнхийлөгч болсон хүн бас энэ сургуулийг төгссөн гэж сонссон юм байна. Харин биднийг сурч байх үед түүний дүү Х.Баттуулын нэр сургуулийн хүндэт самбарт залаатай байлаа. Чөлөөт бөхийн алдартай тамирчин болчихсон байсан үе. Шилбээ шүргэсэн гэзэгтэй, балетийн бүжигчин шиг гоё алхаатай дуу хөгжмийн багш Цэндмаа Х.Баттуулын эгч, охид араас нь дагаж хардаг байв аа.  

Манай сургууль Ажилчны районы тэргүүний сургууль, манай анги Улаанбаатар хотын хошой тэргүүний бүлэг байлаа. (Зургаа, долдугаар ангийн хүүхдүүдэд МАХН-ын ... их хурлын тогтоолыг сонингоос уншиж өгөөд шалгалт авдаг байлаа шүү дээ) Ангийн багш Отгонбулаг маань хичээл тараад тэр өдөр хичээлдээ ирээгүй, даалгавраа хийгээгүй, хичээлдээ сул дүн авсан хүүхэд бүрийн араас явдаг, ангийнхаа банди нарыг дагуулаад гэр хорооллын харанхуй гудамжаар нохой шуугиулан явж гэр орноор нь очдог, аав, ээжийг нь “байцаадаг” байв. Одоо эргээд бодоход Их сургууль дөнгөж төгсөөд ирсэн 20 гаруйхан настай “хүүхэд” шүү дээ. Айлын энхрий охин.

Сургуулийн захирал Сурмаажав, хичээлийн эрхлэгч Адилбиш, Маам, хэл уран зохиолын багш Пүрэвсүрэн, орос хэлний багш Ариунзул, Ариунаа, математикийн багш Энхжаргал, физикийн багш Гэрэлмаа... тэр үеийн сор болсон багш нар манайд сургуульд, манай ангид хичээл ордог байлаа.  

Бага ангийн багш Даваахүү маань даалгавраа хийлгүй ирсэн дэггүй нөхдийг гэртээ аваачиж,гаднаас нь цоожилж байгаад хичээлийг нь хийлгэж “хашраадаг” байлаа. Өөрөө өчнөөн олон охин хүүхэдтэй мөртлөө ангийнхнаа 5-6-гаар нь хорионд суулгаад хоол ундыг нь зөөнө. Тэр үеийн багш нар хүүхдийнхээ төлөө тэгж зүтгэдэг байлаа. Лу.Гантөмөр Боловсролын сайд байхдаа “Хүүхэд бүрийг хоцрогдолгүй сургана” гэж хэлсэн. Тэр цагаас хойш хэдэн хүүхэд хоцрогдлоос гарсныг мэдэхгүй ч бидний хүүхэд үед багш нарт нэг ч хүүхдийг муу сургах эрх байгаагүй юм. Манай сургууль, манай ангид лав тийм байсан.

Хэдэн жилийн өмнө төгсөлтийнхөө 20 жилийн ойгоор ангиараа уулзахад бид хэнийг хамгийн их ярьсан бэ гэж үү? Хамгийн ааштай, хамгийн хатуу шаардлагатай багш нараа хамгийн их хайрлан дурссан даа. Отгонбулаг багшаа, Даваахүү багшийгаа хамгийн их ярьсан. Сайн багшийн зүтгэл, сайхан сэтгэлийн үр ингэж хүүхэд бүрийн сэтгэлд зул мэт гэрэлтэй явдаг. Сайн сайхан яваа нь бахархаж нэг дурсана, саар гундуу яваа нь уярч нэг дурсана. Энэ хорвоод аавгүй, ээжгүй хүн байх мөртлөө, багшгүй хүн л гэж байхгүй юм. Бүгдийн өмнөөс багш танд мөргөмуу. Өнөөдөр Монголын багш нарын өдөр.

Б.ЗАЯА

Гэрэл зургийг: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 2 цаг 6 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 7 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 7 цаг 55 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 7 цаг 58 мин Хэлгүй бол төргүй 9 цаг 0 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 9 цаг 11 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 9 цаг 17 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 9 цаг 21 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 9 цаг 32 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Top