x

БНСУ-тай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНСУ-ын Пусан хотын орлогч дарга Пак Жэ Миныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас Пусан хотод суугаа Консул Д.Баямбадорж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар,  Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга   Д.Батсүх, Пусаны Эрүүл мэндийн газрын дарга Ём Дун Соб, Пусаны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн хотын брэнд хэлтсийн дарга Хуан Ён Ха болон бусад албаныхан оролцов. Тэд хоёр хотын хамтын ажиллагаа ялангуяа аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар харилцан санал солилцож, тус салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх санамж бичгийг байгуулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хотуудын нягт, харилцан ашигтай, бодит хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Улаанбаатар, Пусан хот 2016 онд  “Найрамдалт харилцааг хөгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш хоёр хотын харилцаа бүхий л салбарт тэр дундаа аялал жуулчлалын салбарт эрчимтэй өргөжин хөгжиж байна.

Улаанбаатар хотын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх үүднээс бид өнгөрсөн хугацаанд хот орчмын уулын явган аяллын чиглэлийг хөгжүүлж байгаа. Тиймээс энэхүү чиглэлээр Пусан хотын аялагчдыг Улаанбаатар хот орчмын уулаар жилийн 4 улиралд аялахыг урьж хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн Солонгос улс эрүүл мэндийн аялал жуулчлалыг Монголын зах зээлд нэвтрүүлэхээр сүүлийн 2 жилд эрчимтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн. Бидний зүгээс энэхүү эрүүл мэндийн аялал жуулчлалын хамтын ажиллагаанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв. Энэхүү хамтын ажиллагаа маань бодит биеллээ олж таны энэ удаагийн айлчлалаар Улаанбаатар хотод “Пусаны Эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих газар” нээлтээ хийх гэж байна. Түүнчлэн өнөөдөр хоёр хотын хооронд аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх санамж бичгийг байгуулснаар манай хоёр хотын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо жилээс жилд байнгын өсөлттэй байгаа бөгөөд тэдгээр жуулчдын 90 хувь нь Улаанбаатар хотоор дамжиж ирдэг. Өнгөрсөн оны судалгаагаар 471.094 мянган жуулчин Монгол Улсад аялал жуулчлалаар ирсэн. Үүнээс БНСУ-с ирж байгаа жуулчдын тоо 74.985 мянгад хүрч өмнөх онтой харьцуулахад 23 хувийн өсөлттэй тоо гарсан байна.

Мөн “Air Busan” ХХК Улаанбаатар-Пусаны чиглэлд шууд нислэг долоо хоног бүрийн мягмар баасан гаригт явуулж байна. МИАТ ХК мөн адил пүрэв, ням гаригуудад шууд нислэг үйлдэж 7 хоногт 4 удаагийн шууд нислэгтэй болсон нь дээрх хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хамгийн том боломж гэж харж байгаагаа хоёр тал онцолж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 11 цаг 13 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 11 цаг 18 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 11 цаг 25 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 11 цаг 29 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 33 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 12 цаг 1 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 12 цаг 37 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 13 цаг 44 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 13 цаг 47 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 13 цаг 55 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 19 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 19 цаг 37 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 19 цаг 40 мин Хэлгүй бол төргүй 20 цаг 41 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 20 цаг 52 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 20 цаг 58 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 21 цаг 2 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 21 цаг 13 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top