x

Монгол Солонгос харилцан визгүй зорчих уу?

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 3 дугаар хуралдаанд оролцож буй БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Солонгосын хэсгийн дарга Жо Хен-ийг энэ 3 дугаар сарын 26-нд хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар манай улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойрын түншийн нэг болох БНСУ-тай Иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж ирснийг онцлон тэмдэглээд 2020 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтаж тус улстай улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Ялангуяа, Монгол дахь БНСУ-ын хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлд харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиход чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.

БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жо Хен Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны ээлжит хуралдаан амжилттай болж, талууд улс төрийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой асуудлаар ажил хэрэгч, үр дүнтэй яриа хэлэлцээ өрнүүлсэнд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв. БНСУ-ын тал Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад зориулан БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг монголын талтай шуурхай тохирч, холбогдох баримт бичгийг байгуулах талаар хамтран ажиллахаа мэдэгдэв. Мөн монгол иргэдийн визийн нөхцлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз олголтыг өргөжүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд анхаарахаа илэрхийлэв.

Талууд мөн уулзалтын үеэр бүс нутаг болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 11 цаг 14 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 11 цаг 19 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 11 цаг 27 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 11 цаг 30 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 34 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 12 цаг 2 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 12 цаг 38 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 13 цаг 45 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 13 цаг 48 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 13 цаг 56 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 19 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 19 цаг 38 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 19 цаг 41 мин Хэлгүй бол төргүй 20 цаг 42 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 20 цаг 53 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 20 цаг 59 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 21 цаг 3 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 21 цаг 14 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top