x

Цаазын ялыг сэргээх эсэхээр санал асуулга явуулна

Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга:

-"Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүсэлт гаргасан. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох, эсвэл хөнгөлөх зэрэг өөр арга хэмжээг авч, судлах үүрэг өгсөн боловч одоо болтол хариу өгөөгүй байна. 

Өнгөрсөн долоо хоногт ХЗДХЯ-наас цаазын ялыг сэргээх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан тухай хэвлэлээс олж мэдлээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн бол олон улсын конвенцид нэгдэн орохгүй. Тиймээс цаазын ялыг сэргээх шаардлага үүсч байна. 

Тиймээс бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох саналыг Ерөнхийлөгч гаргаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, өнөөдрөөс санал асуулга явуулж эхэлж байна.

Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг бага насны хүүхдийг хүчиндсэн, амь насыг нь хөнөөсөн хэрэгт оноохоор төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулна. 

Монгол Улс цаазаар авах ялыг хоёр ч удаа халж, харамсалтай нь буцааж хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдалд орж байсан юм билээ.

Ерөнхийлөгч тодорхой гэмт хэргүүд дээр энэ ялыг хэрэглэх гэж байгаа. Тийм учраас улс төрийн хэрэгтэнд хамаарахгүй. Ямар ч хэлмэгдэх боломжгүй нөхцлөөр энэ ялыг оруулж байгаа юм" гэв.

Хуулийн зөвлөх Р.Булгамаа:

-"Бага насны хүүхдийг хүчиндэх, амь насыг нь хороох гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, улам харгис хэрцгий болж байна. Хөл дээрээ зогсож чадахгүй, ээжийнхээ хөхнөөс гараагүй бяцхан үрсийг хүчиндэж, амь насыг нь хороох үйлдлийг бид хараад байж хэрхэвч болохгүй.

Хэдийгээр цаазаар авах ял хүмүүнлэг бус шинжтэй ч бид бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэнд, амьд явах эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Тиймээс хууль зүйн хариуцлагыг чангатгахын тулд энэ төслийг өргөн барихаар болж байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.179.18.89)
    Харгис гэмт хэрэгтэнүүдэд тохирох ял нь цааз. Энэ ялыг сэргээхийг дэмжиж байна
    2018 оны 04 сарын 03 | Хариулах
  • Цацрал (211.230.192.18)
    Дэмжиж байна
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
  • bat bat (5.187.176.130)
    zuv demjij bnz z
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (5.187.176.130)
    zuv demjij bn.
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (5.187.176.130)
    demjij bn
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 11 цаг 15 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 11 цаг 20 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 11 цаг 27 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 11 цаг 31 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 35 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 12 цаг 3 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 12 цаг 39 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 13 цаг 46 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 13 цаг 49 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 13 цаг 57 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 19 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 19 цаг 38 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 19 цаг 41 мин Хэлгүй бол төргүй 20 цаг 43 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 20 цаг 54 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 21 цаг 0 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 21 цаг 4 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 21 цаг 15 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top