x

Оюутолгойн гэрээг цуцалбал ухсан нүхнийх нь дэргэд элгээ эвхээд амар сайхандаа "жаргана"

Сүүлийн үед Оюутолгойн ашиглалтын болон хөрөнгө оруулалтын гэрээнээс эхлээд Дубайн гэрээ тойрсон хуулийн байгууллагын шалгалттай холбоотойгоор "луйвар, булхай"-н тухай нийтээрээ ярьж, бүр гэрээг цуцлах дээрээ тулж эхлээд байна.

Энэ нь А.С.Пушкиний "Алтан загасны үлгэр"-ийг өөрийн эрхгүй санагдуулах болоод байна. Хуучин муу тэвшээ цаашлаад байшингаа, эр нөхрөө голсон чавганц эргээд байдгийнхаа баруун хаяанд хэвтдэг үлгэрийг өнөөгийн монголчууд тэр дундаа улстөр дэх зарим попууд, тэднийг дагагч сошиалын зарим нөхдүүд, гудамжин дахь нам, хөдөлгөөнүүд санагдуулж байна. 

Хэдий Оюутолгойн гэрээнүүд "но"-той мэт ч үнэндээ бол юу ч нотлогдоогүй, шүүх буруу гэдгийг ч тогтоогоогүй байгаа. С.Баярын Засгийн газар,Сангийн сайд С.Баярцогт нь Оюутолгойн гэрээг батлахдаа "авлига авчихсан" гэх хардлага байгаа ч нотлогдсон юм алга.

Мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газар ч Дубайн гэрээнээс "юм" авсан эсэхийг тогтоогоогүй л байна. Энэ мэт хий хоосон хардлагаар асуудалд хандсаар ирсэн, хандсаар байгаа билээ.

2009 оны 10 дугаар сард Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурснаас хойш Монголын эдийн засаг асар их өссөн. Энэ хэрээр Засгийн газар мөнгөнд бялуурч, хайран мөнгийг яйртал тарааж, улстөрчид ашиг хонжоо олсон үеүд ч бий.

Оюутолгойн гэрээ байгуулагдсаны үрээр Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байв. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт дээр Н.Алтанхуягийн Засгийн газар "Рио"-той учраа олохгүй хоёр жил болоход Монголын эдийн засгийн өсөлт хасах руу уруудаж байв.

Энэ хоёрхон жишээнээс харахад л Оюутолгой өөдтэй ба өөдгүй явснаар юу хожиж, юу алдсаныг харж болохоор. Эдийн засгийн өсөлт, уналтыг зөвхөн Оюутолгойнхон, улстөрчид хүртэхгүй нийтээрээ хүртдэг билээ.

Дараа нь Ч.Сайханбилэг Дубайн хэмээх гэрээг байгуулж, далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр эдийн засаг сэргэхэд ач тусаа өгсөн.

Энэ тухай Ч.Сайханбилэг АНУ-аас Ерөнхий прокурор болон АТГ-ын даргад бичсэн захидалдаа дурдсан байна билээ. Тэрбээр "Ерөнхий сайдын хувьд хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гадны хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгой төслийг хөдөлгөх боломжийг олгосон..." хэмээн бичжээ.

Тэгвэл Уул уурхайн сайд Д.Сумьяабазар "Оюутолгойн гэрээг цуцална гэж мунхаглаж болохгүй" гэсэн нь өнөөдөр салбар хариуцаж байгаа хүний хувьд хэлэх л үг.

Мэдээж Н.Энхбаяр болон түүнтэй хамтрагч хэдэн нөхдийн хүслээр Оюутолгойн гэрээг цуцална ч гэж юу байхав. Гэхдээ ийм шуугиан, авлигын үнэн, худал нь үл мэдэгдэх асуудлууд асар их хортой.

Юутай ч УИХ-аас Оюутолгойг шалгах ажлын хэсэг байгуулаад байна. Тэд хоёр сарын хугацаанд шалгалтаа хийж дүгнэлтээ гаргана.

ҮНЭХЭЭР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЦУЦАЛБАЛ ЮУ БОЛОХ ВЭ?

Шууд утгаараа:

1. Оюутолгойд ажиллаж буй 10 000 монгол ажилчин ажилгүй болно. 

2. 1400 ханган нийлүүлэгч компани үйл ажиллагаагаа зогсооно. 

3. Оюутолгойгоор амьдардаг хэдэн арван мянган гэр бүл орлогогүй болно. 

4. Улсад хоёр дахь том татвар төлөгч байхгүй болж, төсвийн орлого тасарна.

Шууд бус утгаар ирэх томоохон сөрөг нөлөөллүүд:

1. ОУВС-гийн хөтөлбөр зогсоно.

2. Гадаадын хөрөнгө оруулалт буюу гуравдагч орнуудын зээл,тусламж шууд зогсоно.

3. "Рио Тинто" болон "Туркойз Хилл" Монгол улсын Засгийн газрыг арбитрт өгнө. Харин арбитр нь манай улсыг шууд буруутган гэрээ цуцалтал оруулсан хөрөнгө оруулалтыг нь манайхаас гаргуулах шийдвэр гаргана. 

4. Монгол улсад хоёр хөрш тэр дундаа нүүрс бусад түүхий эдээ зардаг БНХАУ-аас өөр "сайн найз" үлдэхгүй.

5. Улмаар урд хөрш Хятадыг Оюутолгой, Тавантолгойд оруулахаас өөр аргагүй болж, дэд бүтцийн төслүүдийг зөвхөн хоёр хөршөөр гүйцэтгүүлэх нөхцөл байдалд хүрнэ.

Ингээд хэдүүлээ "эвдэрхий тэвшнийхээ дэргэд элгээ эвхээд амар сайхандаа жаргав" гэгчээр Оюутолгойд ухсан 1.5 км нүхнийхээ дэргэд элгээ тэврээд эвхэрч жаргана даа.

Ингэснээр Монгол дэлхийд хамгийн том ялагдагч болж үлдэнэ. Эдийн засгийн өсөлт, хөгжлийн тухай яриа цаашаа болж, "эх оронч" хэмээн цээжээ дэлдэгсэдийн идэх хоол ч хомсдож ирэх вий. Эцэст нь хэлэхэд Оюутолгойн гэрээг сайжруулах асуудал бий.

Харин цуцалж л болохгүйг дахин хэлье.

Эх сжрвалж: GEREG.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Zochin (139.162.159.83)
    Mongol um uu ard tumen gesen nereer setgegdel bichigchidees tun bolgoomjlokh bolson tsag ue shuu dee.
    2018 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.41.162)
    бааскаа чи баасан уу?
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
  • Бааскаа (27.123.212.138)
    Монголд сайн ажиллаж байгаа уурхай олон байгаа. Ийм арчаагүй юм бичдэг сэтгүүлч, нийтлэлчид өөрсдөө зайлчихвал зүгээр шүү. Нийгэм олон нийтийг байнга хуурмаг мэдээлэлд умбуулж, шүүмжилсэн нэгнийг нь хүний тооноос хастал хэлж ярьдаг, бас улс орноо худалдахаас буцахгүй ольхиогүй хүмүүс бол сэтгүүлч та нар. Ядаж байхад улс, орон ард түмэн, ирээдүй хойч үе гэж тунгаах ямар ч чадваргүй нөхдүүд шүү.
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
  • Zochin (103.242.47.138)
    Uuniig unen geh undestei gereeg tsutslah bish saijruulah uurchluh avilga ugch avsantai hariutslaga tootsoh
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 10 цаг 44 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 10 цаг 49 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 10 цаг 56 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 10 цаг 59 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 3 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 11 цаг 32 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 12 цаг 8 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 13 цаг 15 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 13 цаг 18 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 13 цаг 26 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 19 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 19 цаг 7 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 19 цаг 10 мин Хэлгүй бол төргүй 20 цаг 12 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 20 цаг 23 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 20 цаг 29 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 20 цаг 33 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 20 цаг 44 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top