x

Нийтийн тээвэр картын хэрэглээнд бүрэн шилжээд нэг жил болжээ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжээд яг нэг жилийн хугацаа өнгөрлөө.

Төлбөрийн тогтолцооны тус өөрчлөлт нь амжилттай хэрэгжсэн бөгөөд үүнд нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдийн дэмжлэг чухал үүргийг гүйцэтгэлээ.
Нийтийн тээврийн үйлчилгээ зөвхөн картын хэрэглээнд шилжсэнээр зорчигч урсгалын нарийвчилсан судалгаа хийгдэж төрөл бүрийн статистик мэдээлэл гарч байгаа юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд буюу 2017.04.01-с 2018.04.01-ний хүртэлх цугларсан мэдээллээс товч харвал:
Өдөрт дунджаар 546,683 удаагийн зорчилт хийгдэж үүнээс 62,539 удаа дамжин суултын хөнгөлөлт эдэлсэн байна. Мөн дунджаар 93,453 удаа ахмад настан, 38,090 удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 40,834 удаа оюутан, 167 удаа хүндэт донор зорчиж байна.
Хамгийн их хүн суудаг “МУБИС” баруун чиглэлийн зогсоолоос өдөрт 11,389 зорчигч автобусанд суудаг бол хамгийн бага “Яармаг ШБТовчоо” зогсоолоос өдөрт 2 хүн суудаг байна.
Хамгийн их хүн зорчдог Ч:1 буюу “5 шар – Офицеруудын ордон” чиглэлд өдөрт 16,181 удаагийн зорчилт хийгдэж байгаа бол ХО:4 буюу “Тэрэлж – Налайх - Дүнжиргарав” чиглэлд хамгийн бага өдөрт 224 удаагийн зорчилт хийгдэж байна.
Хамгийн их цэнэглэлт хийдэг “10 хорооллын автобусны буудал” дээрх цэг сард 43,251 иргэнд үйлчилдэг бол хамгийн бага цэнэглэлт хийдэг “Тэрэлж” дэх цэг дунджаар 5 иргэнд үйлчилсэн байна. 2018.04.01-ны өдрийн байдлаар 527 карт цэнэглэх борлуулах цэг үйл ажиллагаагаа явуулж байна.
Шугамын орлого буюу иргэдээс автобусны төлбөрт төлсөн орлогын тухайд дунджаар ажлын өдөрт 154,958,848 төгрөг, амралтын өдөр 100,739,741 төгрөг байлаа. 2017.04.01-2018.04.01 хүртэл нийлбэр дүнгээр 51.141.893.370 төгрөг байсан бөгөөд энэ нь өмнөх 12 сарын нийлбэр дүнтэй харьцуулахад 13 хувийн өсөлттэй байсан байна.

Улмаар цахим картын хэрэглээнд бүрэн шилжсэнээр нийтийн тээврийн “Big Data” цугларч дараагийн шатны бодлого боловсруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү чанартай хүргэх, одоогийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

 Улаанбаатар Смарт Карт ХХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зорчигч (66.181.160.82)
    Одоо НӨАТ-ийн баримт өгдөг болвол яасан юм бэ
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 10 цаг 44 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 10 цаг 49 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 10 цаг 56 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 11 цаг 0 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 4 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 11 цаг 32 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 12 цаг 8 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 13 цаг 15 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 13 цаг 18 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 13 цаг 26 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 19 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 19 цаг 7 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 19 цаг 10 мин Хэлгүй бол төргүй 20 цаг 12 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 20 цаг 23 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 20 цаг 29 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 20 цаг 33 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 20 цаг 44 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top