x

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 21071 дуудлага, мэдээлэл ирснийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 3969 нэгжээр буурсан байна. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй үйлдлийн гаралт 11-45 нэгжээр өсч, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт гэмт хэргийн шинжтэй үйлдлийн гаралт 8-11 нэгжээр буурчээ. “Эрэн сурвалжлалт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг гуравдугаар сарын 26-наас эхлэн явуулж, эхний 10 хоногийн хугацаанд  оргодол 5, гэмт хэрэгт сэрдэгдсэн 100 этгээдийг олж баривчилж, 83 хэрэг буюу эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн 5.1 хувийг нөхөн илрүүлж, 252 хэрэг буюу нийт хэргийн 15.6 хувийг шийдвэрлэсэн байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс 2486 дуудлага мэдээлэл хүлээн авч 843 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 100 хэрэг бүртгэгджээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 23.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран шөнийн цагаар үйлдэгддэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдалтай тэмцэх зорилгоор “Шөнийн хяналт” нэгдсэн арга хэмжээг гуравдугаар сарын 18-наас эхлүүлэн явуулж байгаа. Хяналт шалгалтаар гэмт хэргийн шинжтэй 3 үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, цагдаа, шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан 5 этгээдийг баривчлан саатуулж холбогдох газар нь хүлээлгэн өгсөн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 123 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 117, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос 174 иргэнийг авран хамгаалсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд шүлхий өвчин илэрч, тус бүс нутагт хорио цээрийн дэглэм сахиулан ажиллаж байна. Голомтын бүс, сэжигтэй бүс, хязгаарлалтын бүсэд байгаа нийт 2528 мал, амьтныг вакцинжуулж, өнөөдрийн байдлаар тус өвчний шинж тэмдэг нэмж илрээгүй. Нийслэлийн Засаг даргын А/278 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн гишүүд энэ сарын 4-ний өдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд тавих хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж, шалгалт үргэлжилж байна” гэж танилцуулав.

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу  мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Төвийн 6 дүүрэгт төв зам дагуу баригдах явцдаа зогссон барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийсэн. Энхтайваны өргөн чөлөө төв шуудангийн урд талд 25 давхар үйлчилгээтэй 64 айлын орон сууцны барилга, Чингисийн өргөн чөлөө төв номын сангийн эсрэг талд 26 давхар, 2 давхар зоорьтой, оффисын зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо, Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн зүүн талд байрлах үйлчилгээтэй 9 давхар орон сууцны барилга, Барс захын замын ард дахин төлөвлөлтийн үйлчилгээтэй орон сууцны 16 давхар барилга, Саппорогийн уулзвар, Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлгийн баруун урд талд, 6 давхар, төмөр бетон каркасан хийцлэлтэй, 2015 онд баригдаж эхэлсэн барилга, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 120 мянгатын автобусны буудлын эсрэг талд 25 давхар үйлчилгээний барилга зэрэг нь авто зам, явган зам, орон сууцны хорооллын зорчих хөдөлгөөнд ойрхон баригдаж байгаа ба удаан хугацаагаар зогссон зогссолтын үед  хөдөлмөрийн аюулгүй байдал болон барилга байгууламжийн хамгаалалтын горим зөрчсөн. Мөн Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн заалтуудыг тус тус хангахгүй байна” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариусан орлогч П.Баярхүү “Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг бүрэн зарлаж дуусгах, мөн “OPEN.ULAANBAATAR.MN” системд хөрөнгө оруулалтын ажлын мэдээгээ оруулаагүй байгууллагууд яаралтай гүйцээж оруулах хэрэгтэй байна” гээд “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг дуусгах, Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хаяг, рекламны самбар, хашаа, хайс болон баригдаж дуусаагүй удаан хугацаагаар зогссон барилгын судалгааг гаргаж, орчны хамгаалалтыг сайжруулах, Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах нөхцөлийг хангуулах үүднээс орц, гарц чөлөөлөх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах, Барилгын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулж дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 10 цаг 44 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 10 цаг 49 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 10 цаг 57 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 11 цаг 0 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 4 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 11 цаг 32 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 12 цаг 8 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 13 цаг 15 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 13 цаг 18 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 13 цаг 26 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 19 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 19 цаг 8 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 19 цаг 11 мин Хэлгүй бол төргүй 20 цаг 12 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 20 цаг 23 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 20 цаг 29 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 20 цаг 33 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 20 цаг 44 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top