x

Понзи залилан гэж юу вэ?

Та понзи залилан гэдэг үгийг сонсож байсан уу? Тэгвэл энэ луйврын систем Монгол Улсад орж ирээд гэнэн итгэмтгий малчин ард түмэн, хөдөө, орон нутгийн иргэдийг элсүүлэн, залилан мэхлэх ажлаа эхлүүлсэн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Иймд цагдаагийн байгууллагаас иргэд, та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Ирланд улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын жагсаалтад бүртгэлтэй, 2016 оны сүүлчээр байгуулагдсан гэх “Stamford trading technologies” компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг залилан мэхэлж байгааг илрүүлжээ. Ирландын төв банкнаас “Stamford” нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад энэ компанийн санхүүгийн бүртгэл олдоогүй бөгөөд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон байна.

Тэд иргэдэд “Бидэнд оруулсан хөрөнгө оруулалтынхаа 5 хувийг долоо хоногт ашиг болгон авна. Энэ нь сард 22 хувь буюу жилд 1264 хувь гэх мэтээр өснө” гэж тайлбарлаж байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм. Ердөө ганц удаа хөрөнгө оруулалт хийгээд өөр юу ч төлөлгүй, ямар ч зарлага гаргахгүйгээр энэ хэмжээний ашиг олно гэдэг нь хэтэрхий бодит бус нөхцөл юм.

Понзи залилан гэдэг нь 1919-1920 онд хөрөнгө оруулагч Чарльз Понзингийн гаргаж ирсэн “хөрөнгө оруулалтын” луйврын систем. Энэхүү схемийн бүтэц нь заавал пирамид байх шаардлагагүй бөгөөд Понзи схемийн удирдагч хүмүүсээс мөнгийг нь “хөрөнгө оруулалт” гэж хэлж авах ч юунд, хэрхэн хөрөнгө оруулалт хийж буй талаар дурддаггүй. Тийм учраас хөрөнгө оруулалтаас олох ашиг нь хаанаас ирж байна вэ гэдгийг хэн ч мэддэггүй аж. Харин хөрөнгө оруулалтын ашгаа хүртсэн хүмүүсийг даган дуурайж хөрөнгө оруулахаар ирсэн шинэ хүний төлбөрөөр өмнө элссэн хүнээс авсан өрөө төлөхөд л ашиглагдана гэсэн үг гэдгийг энэ төрлийн хууль бус ажиллагааг судлаач, мэргэжилтэн хэлж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлллээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 10 цаг 44 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 10 цаг 49 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 10 цаг 56 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 11 цаг 0 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 11 цаг 4 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 11 цаг 32 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 12 цаг 8 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 13 цаг 15 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 13 цаг 18 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 13 цаг 26 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 19 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 19 цаг 7 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 19 цаг 11 мин Хэлгүй бол төргүй 20 цаг 12 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 20 цаг 23 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 20 цаг 29 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 20 цаг 33 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 20 цаг 44 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top