x

“Сити-тур” аяллын автобус ирэх сарын 1-нээс үйлчилнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хүн амын ахуй үйлчилгээ-2020 дэд хөтөлбөр, Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020 дэд хөтөлбөр батлах, “Сити тур” төсөл хэрэгжүүлэх, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгах  тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Сити тур” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг танилцууллаа. “Сити-тур” төслийн хүрээнд хот болон хот орчмын автобустай аялалаар Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд, томоохон бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж болох юм. Түүнчлэн гадаад, дотоодын жуулчдаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус аялалд түлхүү хамруулах зорилго тавьж ажиллах аж. Төслийг тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлхээр төлөвлөж байна. “Сити-тур” аялалд АСЕМ-ын чуулга уулзалтад зориулан авч байсан хэрэглэгдэхгүй байгаа шинэ автобуснуудаас үйлчилгээнд явуулах юм.

Хурлын төгсгөлд НИТХ-ын дарга С.Амарсайхан Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аялалын бүтээгдэхүүн шинэлэг үйлчилгээг бий болгох, гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түүх соёл, аялал жуулчлалын үзмэрүүд, хотын өнөөгийн хөгжлийг танилцуулах зорилгоор “Сити тур” төслийг  хэрэгжүүлхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод үүрэг болголоо.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын компаниудыг уг төсөлд татан оролцуулах, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгох хөтөлбөрийг боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах, хэрэгжүүлэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын албаны даргад даалгав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 10 цаг 11 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 10 цаг 16 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 10 цаг 23 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 10 цаг 26 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 10 цаг 30 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 10 цаг 59 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 11 цаг 35 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 12 цаг 42 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 12 цаг 45 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 12 цаг 53 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 18 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 18 цаг 34 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 18 цаг 37 мин Хэлгүй бол төргүй 19 цаг 39 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 19 цаг 50 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 19 цаг 56 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 20 цаг 0 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 20 цаг 11 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top