x

МУИС-ийн багш, доктор Л.Оюун: Олсноороо баяждаггүй, хэмнэснээрээ баяждаг

МУИС-ийн багш, доктор Л.Оюуны “Хадгаламж, хуримтлал, өрхийн төсөв” лекцийг хүргэж байна. Тэрбээр энэ тухай Хан-Уул дүүрэгт болсон“Жорлонгоо өөрчилье” сургалтын оролцогчдод зориулж ярьсан юм.

Санхүүгийн боловсролгүй хүн их зардал гаргаж, бага ашиг олдог.

Бидэнд нэг асуудал бий. Мөнгө байхгүй гээд суугаад байдаг. Яаж мөнгөтэй болох вэ? Монгол өрхийн зарлага их, орлого бага, хадгалах мөнгө байхгүй гэцгээдэг.

Хадгаламжийн томъёо хэлье. Манайхан орлого орж ирэхэд зарцуулаад үлдсэнийг нь хадгална гэж ойлгодог. Энэ бол буруу.

Хязгаарлагдмал мөнгөн орлогоор яаж хязгааргүй хэрэглээг санхүүжүүлэх вэ?

Харин үүний оронд орлого орж ирмэгц тодорхой хэсгийг нь хадгалаад үлдсэнийг нь хэрэглэх зарчмыг хэвшүүлье. Энэ бол хадгаламжийн зөв томъёо. Орлого олонгуутаа юу авах вэ гэж боддог. Үүний оронд орлого олоод хадгалаад үлдсэн мөнгөөр нь өөрийгөө баярлуулах ёстой. Олсон орлого бүрийнхээ 5-20 хувийг нь хадгалж сурах учиртай. Олсоноо зарцуулаад үлдсэнийг нь хадгаламжиндаа хийнэ гэвэл үлгэрийн далай болно.

Хүмүүс надаас яаж мөнгөтэй болох вэ, мөнгөө хэрхэн хадгалах вэ гэж асуусаар байгаад би санхүүгийн боловсрол руу орсон юм. Би ч залуудаа замбараагүй үрдэг байсан. Өрхийн төсөв хөтлөөд хүмүүжсэн дээ. Би охидын ээж. Охидоо багад өнгийн трико харагдмагц авах дуртай байлаа. Нөхөр маань нэг удаа “Манай гурван хүүхэд жаран хөлт юм уу” гэж билээ.

“Би аз жаргалтайгаар үрдэг” гэдэг лекцийг би уншдаг юм.

Орлого орж ирэхээр хадгаламжиндаа хийгээд, үлдсэнийг нь би жаргалтайгаар үрдэг юм. Тогтмол орлогын 15 хувийг хадгаламжиндаа хийж, харин нэмэгдэл орлогын 50-60 хувийг цааш нь хийдэг.

Би ач зээ нартаа бэлэг авч өгөх дуртай. Зарим хүн мөнгөө хадгалах ёстой гээд атираад, үрчийгээд явдаг. Амьд яваадаа, хадгалж чадаж байгаадаа баярлах учиртай.

Хадгаламж хийх боломж байна уу гэж хүмүүсээс асуухад “Байхгүй ээ” гэдэг юм. Лекц уншсаны дараа асуухаар “Байгаа юм байна аа” гэцгээдэг.

Хадгаламжийн алтан дүрэм:

Аль болох эрт,

Аль болох ихийг,

Аль болох өндөр хүүтэй хадгаламжинд хадгалах.

Орлого орж ирсэн өдрөө хадгална.

Маргааш гэвэл мөнгө хаашаа ч юм алга болчихдог.

Лекц уншсаны дараа нэг хүн ирээд ингэж ярьсан. “Мөнгө хадгалах ёстой гээд сар бүр 50 мянган төгрөг хадгалдаг. Төд удалгүй мөнгөний хэрэг гараад авчихдаг” гэсэн.

Ийм хүмүүст хандсан хадгаламжийн хэлбэрүүд бий.

Хүүгээ зарлагдаж болдог хадгаламж байдаг. Хадгаламжийн сертификат авч болно. Ийм тохиолдолд хугацааг нь дуустал мөнгөө авч болдоггүй. Үнэт цаасны зах зээлд сертификатаа зарж болно. Зарсан тохиолдолд өгөөж нь бага. Капитрон банкинд бол 5 сая төгрөг хийгээд, үүнээс илүү гарсныг нь авч болдог гэх мэт үйлчилгээнүүд бий. Санхүүгийн боловсролтой хүн санхүүгийн байгууллагуудын бүтээгдэхүүнийг хэрэгцээтэй үедээ сонгож хэрэглэж чаддаг. Санхүүгийн боловсрол гэдэг нь мөнгөө удирдах чадвар юм.

Хадгаламжийн хүү бол банкнаас танд өгч байгаа бэлэг юм шүү. Японд банкинд мөнгө хадгалуулсныхаа төлөө төлбөр төлдөг болчихсон.

Жижиг банк харилцагчдаа татахын тулд өндөр хүү амладаг. Банк дампуурчих вий гэж айж байна уу?

Хадгаламжийн даатгал гэж байдаг шүү дээ.

Хадгаламж, хуримтлал хоёрыг хүмүүс нэг гэж боддог.

Хадгаламж гэдэг мөнгө гэнэт хэрэг болсон үед хэрэглэх мөнгө. Гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан үед манайхан хадгаламжийнхаа хугацааг эвдээд “Би мөнгө хадгалж чадахгүй нь” гэдэг. Харин хуримтлал өсгөх зорилготой мөнгө.

Хуримтлалын философи

Нэгдүгээр хувин-Санхүүгийн хамгаалалт.

Хэвийн амьдралаа хангахад шаардлагатай бэлэн мөнгө. Мөнгөний гэнэтийн хэрэгцээ гардаг гэдгийг хүн бүр мэднэ. Хэвийн амьдралаа хангах хэмжээний мөнгийг нэгдүгээр хувиндаа хийнэ. Үүнээс давсан мөнгийг хадгаламжиндаа оруулна.

Хоёрдугаар хувин -Санхүүгийн аюулгүй байдал. Орлого гэнэт тасалдахад (ажилгүй болоход, өвдөхөдхэвийн амьдралаа наад зах нь гурван сар авч явахад зарцуулах мөнгө.

Гуравдугаар хувин- Гачигдалгүй амьдрал, санхүүгийн эрх чөлөө.

Яаж хэвийн амьдралаа хангахад шаардлагатай мөнгийг тодорхойлох вэ?

Нэгдүгээр хувингийнхаа хэмжээг мэдэхийн тулд өдөр бүр зардлаа тэмдэглэнэ. Өдөрт хэрэгтэй мөнгөнийхөө хэмжээг мэдэж авна.

Долоо хоног бүр зардлаа бичнэ. Долоо хоногийнхоо мөнгөний хэрэгцээг мэднэ.

Тууштай хүнийг амьдрал шагнадаг.

Хүмүүс өөрөөсөө бусдыг өөрчлөх гэж хичээдэг. Эхнэрээ, нөхрөө, Засаг даргаа, УИХ-ыг өөрчлөхийг хүсдэг. Өөрийгөө өөрчлөөд дараа нь эргэн тойрноо өөрчил. Тэгвэл дэлхий өөрчлөгдөнө. Залхууралгүй зардлаа бич!

Хэрэв зарим өдөр зардлаа тэмдэглэж амжихгүй бол тасарсан өдрөөсөө үргэлжлүүлэн бичээрэй. Ийм тэмдэглэл хөтөлснөөр юунд илүү мөнгө зарцуулдагаа хянах боломжтой болно.

Надад нэг хүн хандаж зөвлөгөө хүссэн юм. “Хүү маань дөч хүрлээ, авгай авдаггүй, ажил хийдэггүй” гэнэ. “Та эхлээд өөрийгөө өөрчил” гэсэн чинь “Би яагаад өөрийгөө өөрчлөх ёстой юм бэ” гэж асуулаа. “Та хүүгээ битгий тэжээ. Хэдэн төгрөг олдвол хадгаламжиндаа хий, өөртөө зарцуул” гэсэн.

Хэн нэгэн сэтгэлд чинь таарахгүй бол тэр хүнийг өөрчлөх гэхийн оронд өөрийгөө өөрчил. Өнөөдрөөс өрхийн орлого зарлагаа бичээд яваарай.

Эдийн засгийн сэтгэлзүйчид дэлхийн хүмүүсийг мөнгөө хэрхэн зарцуулах байдлаар нь зургаа ангилжээ.

Та аль ангилалд нь багтах вэ, өөрийгөө олоорой.

1.Замбараагүй хэрэглэгчид.

Мөнгө байхгүй ч байсан бусдаас зээлж байгаад юм худалдаад авчихдаг хүмүүс.

2. Дуурайгчид

Энэ тийм хувцас өмсчихөж, машин аваад уначихаж гэдэг. Бусад хүн яаж орлого олж байгааг дуурайдаггүй хэрнээ хэрхэн зарлага гаргаж байгааг нь дуурайдаг хүмүүс.

3. Зар сурталчилгааны хохирогчид

Нөхөр маань уг нь дэмий юманд мөнгө зардаггүй хүн. Нэг удаа загасанд явахад тохиромжтой малгай интернэтээр захиалсан чинь цаас шиг нимгэн юм ирж билээ.

4. Яадаг юм нэг удаа!

Нэг удаагийн сэтгэл ханамжаас татгалздаггүй хүмүүс. Яадаг юм, нэг удаа л гэдэг.

5. Харамч

Нэг хүн надад ингэж ярьсан юм. “Надад мөнгө байна. Амьдралын баяр баясгалан алга. Би мөнгөө хадгалах гэж үргэлж хичээж ирсэн. Эхнэр хүүхэдтэйгээ мөнхийн дайтдаг. Таны ярихыг сонсоод хэрэглэхийгээ хэрэглээд, хадгалахыгаа хадгалах ёстойг ойлголоо” гэсэн юм даа.

6. Оновчтой хэрэглэгчид

(Би энэ тодорхойлолтыг хараад бараг шоконд орсон)

Төлөвлөгөөнөөс гадуур зардал гаргадаггүй хүмүүс. Төлөвлөгөөтэй амьдрахад амжилтанд хүрдэг.

Та энэ зургаагийн аль нь вэ? Өөрийгөө олбол яаж зарцуулалт хийхээ мэднэ гэсэн үг.

Аль алинд нь та хамрагдаж байгаа мэт санагдаж болно. Хамгийн их давтамжтай нь та шүү.

Хүн бүр санхүүгийн шийдвэр гаргадаг. Удахгүй орж ирэх мөнгөөрөө юу худалдаж авах вэ гэдгийг бус хэдийг нь хадгалах вэ гэдгээ бодох нь чухал.

Аз жаргалд хүрэх зам

Нэгдүгээр зам. Мөнгөө хэмнэх, хэмнэсэн мөнгөө хадгалах.

Өдөрт хайрцаг тамхи татдаг хүн байлаа гэхэд тамхинаас гараад, өдөр бүр 3000 төгрөг хэмнэсэнээ өөр юманд зарцуулчихвал үр дүнгүй. Хэмнэж л байгаа бол хадгал. Хэмнэлтийн утга учир энэ. Олсноороо баяждаггүй, хэмнэснээрээ баяждаг гэдэг.

Хоёрдугаар зам. Орлогоо нэмэгдүүлэх.

Монголчууд ихэвчлэн цалин, хөдөлмөрийн хөлсөөрөө амьдардаг. Цаана нь хүү, түрээс, бизнес гэж бий.

Хүмүүс, зээлийг өр гэж бодоод байдаг.

Захиран зарцуулах эрх нь чамд байгаа мөнгийг орлого гэдэг. Зээлийн мөн чанар нь орлого бүтээх. Зээлийг зөв ашиглавал орлого нэмэгдүүлдэг.

Бидний хийсэн хадгаламж зээл болж бизнес эрхлэгчдэд очдог.

Зүгээр л хадгаламжиндаа мөнгө хийхэд улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.217.169)
    ARGA YASDAN UED ZEEL AV GEJ UG BII ZEEL AVSAAR BAIGAAD ORIIG OROOR DARAHAAS ARGAGUI BOLGOJ BAIGAAM
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 10 цаг 10 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 10 цаг 15 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 10 цаг 22 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 10 цаг 26 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 10 цаг 30 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 10 цаг 58 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 11 цаг 34 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 12 цаг 41 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 12 цаг 44 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 12 цаг 52 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 18 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 18 цаг 34 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 18 цаг 37 мин Хэлгүй бол төргүй 19 цаг 38 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 19 цаг 49 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 19 цаг 55 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 19 цаг 59 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 20 цаг 10 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top