x

Оюутны дотуур байрны хүрэлцээг хоёр дахин нэмэгдүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын дотуур байрны багш нарын холбоо, Монголын оюутны холбоо хамтран Монголын дотуур байрны багш нарын улсын IV зөвлөгөөнийг өнөөдөр МУБИС-ийн байранд зохион байгууллаа. Зөвлөгөөнд их, дээд сургуулийн удирдлага, оюутны дотуур байрны эрхлэгч, багш, оюутан суралцагчдын төлөөлөл гээд нийт 100 гаруй төлөөлөгч оролцсон юм. Зөвлөгөөний гол сэдэв нь, эцэг эхийнхээ гэрээс гарч, эрдэм ном сурахаар хот бараадан ирж байгаа оюутан залуусыг ямар орчин нөхцөл угтан авч байна, тэдний суралцах, амьдрах орчныг цаашид яаж улам илүү сайжруулах ёстой вэ гэсэн асуудлын хүрээнд зөвлөлдөх байлаа.

Зөвлөгөөнийг нээж, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан хэлэхдээ, “Дээд боловсролын чанар нь оюутан залуучуудын суралцах үйл хэрэгтэй хамааралтай асуудал. Тиймээс оюутан залуучуудын амьдрах орчин нөхцөлтэй холбоотой юм. Бид өнгөрсөн хугацаанд боловсролын салбарын бүхий л шатны үйл ажиллагаанд анхаарч, үнэлэлт дүгнэлт өгч, эрдэмтэн багш нарынхаа үгийг сонсож, тулгамдаж буй асуудлын шийдлийг олохын тулд шат дараалсан ажлуудыг зохион байгуулсан. Үүний нэг нь, өнөөдөр болж буй Монголын дотуур байрны багш нарын IV зөвлөгөөн юм. Энэхүү зөвлөгөөнөөр оюутны дотуур байрны тулгамдаж буй асуудал, нөгөөтэйгүүр хаана сайн туршлага хэрэгжиж байгааг хуваалцах, цаашид оюутны амьдарч байгаа орчныг хэрхэн сайжруулах тал дээр хамтдаа шийдэл хайх зөвлөгөөн” гээд нийт зөвлөгөөнд оролцож буй их, дээд сургуулиудын удирдлага, дотуур байрны багш нар, оюутны төлөөлүүдэд амжилт хүссэн.

Оюутны зээлийг ирэх сард олгоно

Зөвхөн дотуур байрны асуудлыг тойрч ярилцахаас гадна тэнд ирсэн Монголын оюутны холбоо, дотуур байрны оюутны төлөөллүүдэд зарим шаардлагатай мэдээллийг давхар хүргэлээ. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулах, оюутан залуучуудын сурах орчныг бүрдүүлэх чиглэлд бодлогын үе шаттай цогц арга хэмжээнүүдийг авч байгаагаа дуулгав. Үүний нэг нь, оюутны хөгжлийн зээл юм. Энэхүү зээлийг ирэх тавдугаар сарын 1-нээс хүү болон барьцаагүй, хугацааны уян хатан нөхцөлтэй, банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан хүндрэл чирэгдэлгүй олгохоор болсон. Гэхдээ амар хялбар аргыг нэн тэргүүнд тавих бус оюутнуудыг хичээл сурлагынхаа хажуугаар хөдөлмөр эрхэлж, амьжиргаагаа залгуулах боломжоор хангах үүднээс салбар яамнаас “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгааг дуулгав.

Оюутнууд харьяалал харгалзахгүй эмчлүүлнэ

Хөдөө орон нутгаас ирсэн оюутан залуусын тухайд шат шатны эмнэлэгт үзүүлэхэд багагүй асуудал тулгардаг. Өрхийн эмнэлэг, дүүргийн гээд нэг, хоёрдугаар шатлалын эмнэлгүүд зөвхөн харьяа хороонд бүртгэлтэй хүнийг үздэг учир түр оршин суугаа эсвэл хаягийн зөрчилтэй оюутнуудын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад багагүй бэрхшээл тулгардаг байсан. Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын хамтарсан тушаал гарч, хөдөө орон нутгаас шилжин суурьшсан оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд харьяалал харгалзахгүй хамруулахаар болсон.

Зөв монгол оюутан

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 2016-2020 онд оюутны байрны хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьсан. Гэхдээ оюутны байрны хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна орчин нөхцөлийг сайжруулахад анхаарал хандуулж ажиллах ёстой. Тиймээс зөвлөгөөнд оролцогчид оюутан залуучуудыг мэдлэг боловсролтой хүн болгож бэлтгэхээс гадна нийгэмд зөв хүн болгох асуудалд нухацтай хандах ёстой гэдэгт байр суурь нэг байлаа. Тиймээс нэн түрүүнд оюутнуудын амьдрах орчинд анхаарал хандуулах нь хамгийн зөв алхам гэж үзсэн. Учир нь оюутны байранд амьдрах орчин эерэг, дулаан, сурахад нь дэмжлэг үзүүлсэн, нийтэч, соёлтой байх аваас цаашид нийгэмд зөв монгол хүн, мэргэжилтэй, боловсролттой, эерэг хандлагатай боловсон хүчин бэлтгэгдэж гарах нэг суурь үзүүлэлт болно гэж багш нарын төлөөлөл хэлсэн юм. 

Дотуур байрны бүртгэлийг цахимжуулж, номын сантай болгоно

 Жил бүрийн намар дотуур байрны хүрэлцээ муу байгаа талаар оюутан залуучууд, эцэг, эхчүүд гомдоллодог. Тиймээс одоогийн байгаа суурь баазад тааруулан нэг, хоёрдугаар дамжааны оюутнуудыг дотуур байранд хамруулах чиглэл баримталж байна. Түүнээс гадна оюутны дотуур байрны бүртгэлийг цахимжуулах юм байна. Дараагийн нэг чухал ажил нь дотуур байранд нэн түрүүнд шаардлагатай номын сан ба номын сангийн хүртээмж, тэнд байх ёстой сургалтын материал, гарын авлага зэрэгт анхаарах ёстой гэдгийг зөвлөгөөний үеэр хэлсэн. Хамгийн сүүлд хийсэн нэг чухал ажил нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв байгуулсан явдал байлаа. Мэдээж эцэг, эхээсээ хол, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуусын хувьд сэтгэл санааны хямралд орох магадлал өндөр байдаг гэдгийг сэтгэл зүйчид хэлж байна. Тиймээс АШУҮИС дээр сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх төвийг нээжээ. Тэнд гэр бүл төлөвлөлт, ажлын байран дээр гараад биеэ хэрхэн авч явах ёстой вэ, хүнтэй харилцахдаа юунд анхаарах вэ гэхчлэн 10 төрлийн зөвлөгөө үзүүлж байна. Тус төвийг нээгдсэнээс хойш одоогийн байдлаар 170 гаруй оюутан зөвлөгөө авчээ.

Дотуур байранд 12300 оюутан амьдардаг

Монгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 97 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн бүх сургууль оюутны дотуур байртай бол хувийн өмчийн сургуулиудын 50 орчим хувь нь л дотуур байртай байна. Энэ хичээлийн жилд 12300 гаруй оюутан дотуур байранд амьдарч байгаа юм. Монгол Улсын хэмжээнд байх нийт оюутны байруудын 60 хувь нь 1960-1980 онд баригдсан бөгөөд жил ирэх тусам дотуур байрны хүрэлцээ хумигдаж, барилгууд нь хуучирч, муудаж байгаа тул төрөөс хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мөн сургуулиудын төлөвлөлтөд шинээр дотуур байр барихаар тусгасан байна.  Хэдийгээр дотуур байрнуудын дийлэнх нь стандартын шаардлага хангаж чадахгүй байгаа ч их, дээд сургуулиуд жил бүр урсгал болон бүрэн засвар хийн сайжруулж буйг дурдах нь зүйтэй. Сүүлийн жилүүдэд “Оюутны өргөө” 1, 2 дугаар цогцолбор байр, Этүгэн их сургуулийн оюутны байр, Хууль сахиулахын их сургууль, ХААИС-ийн 3 дугаар байрууд шинээр ашиглалтад ороод байгаа.

Оюутантай холбоотой гэмт хэргийн гаралт 34 хувиар буурчээ

Зөвлөгөөнд нийслэийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга ЦЦэрэнпунцаг оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар үнэтэй зөвлөмж хүргүүлсэн. Тэрбээр “Оюутан холбогдсон гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй гарсан нь сайн мэдээ юм. Он гарсан эхний улирлын байдлаар гэхэд оюутан холбогдсон гэмт хэрэг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 34 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Оюутны дотуур байранд гол төлөв хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг. Тиймээс өнөөдрийн зөвлөгөөнд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хулгайлах, бусдын эд хөрөнгийг завших зэрэг санкц болон ногдуулах шийтгэл, бусад зүйл заалтын талаар мэдээлэл өгч оролцлоо” гэв.

 Зөвлөгөөний төгсгөлд, оюутны дотуур байрны үйлчилгээ, ерөнхий шаардлага хангаж, стандартыг хэрэгжүүлж ажиллласан байгууллагуудыг шагнаж урамшууллаа. Тодруулбал, улсын тэргүүний оюутны байраар МУБИС-ийн Оюутны өргөө цогцолбор-1 дотуур байр шалгарсан бол оны тэргүүний оюутны байраар МУИС-ийн Оюутны I дотуур байр, ШУТИС-ийн Оюутны IV дотуур байр, АШУҮИС-ийн Дархан-Уул аймгийн салбар сургуулиуд шалгарлаа. Мөн оюутанд ээлтэй дотуур байраар хоёр, оюутны байрны дөрвөн зөвлөлийг шалгаруулан батламж, мөнгөн шагналаар урамшууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 9 цаг 30 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 9 цаг 35 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 9 цаг 43 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 9 цаг 46 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 9 цаг 50 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 10 цаг 18 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 10 цаг 54 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 12 цаг 1 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 12 цаг 4 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 12 цаг 12 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 17 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 17 цаг 54 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 17 цаг 57 мин Хэлгүй бол төргүй 18 цаг 58 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 19 цаг 9 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 19 цаг 15 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 19 цаг 19 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 19 цаг 30 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top