x

Түймрээс урьдчилан сэргийлэхийг санууллаа

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

-2018 он гарснаар өнөөдрийн байдлаар Монгол Улсад 8 аймаг, 16 суманд 21 удаагийн ой хээрийн түймэр тохиолдлоо. 

Яг одоогийн энэ мөчид Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ой хээрийн түймэр гарсан нөхцөл байдалтай байна. Эрдэнэбулган сум нь аймгийн төвөөсөө 180 км-т байдаг. Яг одоо түймрийн голомтод Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ОБЕГ-аас нийт  гал сөнөөгч, 6 Онцгой байдлын машин ажиллаж байна. Газар дээр нь ажиллаж буй хурандаагаас авсан мэдээллээр түймрийг хяналтдаа авчихсан, цурманд оруулах ажиллагааг явуулж байгаа. Түймэр бүх талбайг хамраагүй учир, 3 цэгт хуваагдан ажиллаж байна. Одоогоор ойролцоогоор 5,800 орчим га талбай түймэрт өртсөн байгаа. 

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр ой хээрийн түймрийн нөхцөл байдал бий болж байгаатай холбогдуулаад хандив цуглуулах гэсэн, мөн өнгөрсөн жилийн хандивын мөнгө хаачив гэсэн мэдээллүүд их түгэх боллоо.

Тиймээс өнөөдөр бодит мэдээллийг өгөх нь зүйтэй гэж үзсэн юм. Өнгөрсөн жил нийт 1.4 тэрбум төгрөгийн хандив ард иргэд, ААН, байгууллагуудаас цугларсан. Энэ мөнгө яг одоо Төрийн сангийн дансанд бүтнээрээ байршиж байгаа гэдгийг албан ёсоор хэлмээр байна. 

Урьдчилсан байдлаар энэ мөнгөний 20 сая нь өнгөрсөн жил түймрийн голомт дээр ажилласан албан хаагчдыг сэргээн засах төвд эмчлүүлэхэд зарцуулсан. Бусад зардлыг бид албан ёсоор хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацсан. 

Түүнчлэн ЦУОШГ-аас 5,6 дугаар сарын цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг авсан. Эдгээр саруудад олон жилийн дунджаас 0.5-1.5 градусын дулаан байх төлөвтэй байна. ​

Дулаан байна гэдэг нь түймрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс өнгөрсөн жилтэй харьцуулахад түймрийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Дахин хэлэхэд, энэ оны 5-6 дугаар сард ой хээрийн түймэр гарах магадлал өндөр байна. Түймрээс урьдчилан сэргийлэлтэд ард иргэдийн оролцоо маш чухал байна. Тиймээс ард иргэд хөдөө, орон нутагт зорчих, агаар салхинд гарахдаа галт түймрийн аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэв.

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 9 цаг 31 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 9 цаг 36 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 9 цаг 43 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 9 цаг 47 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 9 цаг 50 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 10 цаг 19 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 10 цаг 55 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 12 цаг 2 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 12 цаг 5 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 12 цаг 13 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 17 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 17 цаг 54 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 17 цаг 57 мин Хэлгүй бол төргүй 18 цаг 59 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 19 цаг 10 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 19 цаг 16 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 19 цаг 20 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 19 цаг 31 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top