x

Дүүрэг хувааж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгохыг иргэд дэмжиж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгинохайрхан дүүргийн 7, 9 , 24, 25 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтад мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, нийслэлийн хэлтэс албад, харьяа агентлагийн дарга нар оролцож иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өглөө.

Иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх чиглэлээр хийж байгаа төслийн хэрэгжилт, явцын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Иргэдтэйгээ уулзаж, асуудлыг сонсож энд ирсэндээ баяртай байна. Энд НЗДТГ, харьяа агентлагийн дарга нар ирсэн. Тиймээс та бүхэн нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар санал хүсэлтээ хэлэх, асуулт асуух бүрэн боломжтой. Та бүхэнд гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтцийн төвийн талаар холбогдох албаныхан танилцуулга хийлээ.

Агаарын бохирдлыг бууруулахад чухал үр нөлөөтэй энэ ажлыг иргэд дэмжиж ажиллах хэрэгтэй. Айл өрхүүд амьдрах орчноо сайжруулахыг хүсвэл бүлэг болон нэгдэж хүсэлт тавьж болно. Бид та бүхний хүсэлтийг хүлээн авч 200-300 өрхийн дунд дэд бүтцийн төв байгуулах боломжтой. Ингэснээр усны хангамж, бохирын асуудал, дулааныг бүрэн шийдсэн, тохилог амины орон сууцанд амьдрах боломжтой болно. Мөн та бүхэнд төрийн үйлчилгээг бүрэн хүргэх үүднээс дүүргийг хуваах бодлого баримталж байна. Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй. Тиймээс Засаг дарга, хороон дарга нар хүн амдаа хүрч үйлчилж чадахгүй байна. Дүүрэг хувааснаар энэ асуудал үгүй болно. Төрийн үйлчилгээ иргэн бүрт хүрч үйлчлэх болно” гэлээ. Иргэд дүүрэг хуваах асуудлаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ц.Рагчаабазар “Дүүрэг хуваах талаар дүүргийн удирдлагуудтай санал нэг байна. Үнэхээр энэ том газар нутагтай, хүн ам ихтэй газар дарга нар иргэддээ хүрч ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Тэгэхээр хувааж зохицуулснаар иргэдэд хүрэх үйлчилгээ сайжирна гэж бодож байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ж.Болормаа “Сонгинохайрхан дүүрэг бол нийслэлийн хамгийн том, хүн ам шигүү суурьшсан дүүрэг. Үнэхээр төрийн үйлчилгээ, эмнэлэг, сургуулийн хүртээмж иргэдэд хүртэхгүй байгаа нь үнэн. Дүүрэг хуваах асуудлыг дэмжиж байна” гэж ярилаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэхдээ “Нийслэлийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж анхан шатны нэгжид ажиллаж байгаа энэ явдал туйлын талархалтай байна. Намайг УИХ-д гишүүнээр сууснаас хойш нийслэлийн удирдлагууд ингэж иргэдтэйгээ уулзаж, асуудлыг нь сонсож шийдэж, ярилцаж байсан анхны тохиолдол энэ боллоо. Иргэдэд тулгарч байгаа асуудал, тэдний санал хүсэлтийг сонсож, ажлаа танилцуулна гэдэг маш зөв зүйтэй ажил болж байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 9 цаг 31 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 9 цаг 36 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 9 цаг 43 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 9 цаг 47 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 9 цаг 51 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 10 цаг 19 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 10 цаг 55 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 12 цаг 2 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 12 цаг 5 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 12 цаг 13 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 17 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 17 цаг 55 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 17 цаг 58 мин Хэлгүй бол төргүй 18 цаг 59 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 19 цаг 10 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 19 цаг 16 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 19 цаг 20 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 19 цаг 31 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top