x

Монгол, АНУ, Япон улс хамтарсан мэдэгдэл гаргалаа

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын гурван талт уулзалт 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Токио хотноо болов. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын гурван талт уулзалт нь  бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаа, харилцан ашигтай эдийн засгийн хөгжлийн асуудлаар санал солилцох чухал механизм болж байгаагийн ач холбогдлыг талууд дахин нотлов.

Хөгжлийн замаа бусдын албадлагагүйгээр  бие даан сонгох эрхээ нийт улс орнууд нь эдэлж чадах, амар амгалан, хөгжин цэцэглэсэн Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн талаарх өөрсдийн төсөөллөө уулзалтын үеэр Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улс тодорхой танилцуулав. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын дагуу Монгол Улстай хоёр талын харилцаагаа өргөжүүлэх эрмэлзлэлээ Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улс нотлож,  Ази Номхон далайн бүс нутаг даяар  хэлхээ холбоо, сайн засаглал, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд суурилсан эмх журмыг хөхиүлэн дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар гурван улс санал солилцов.

Солонгосын хойгт сүүлийн үед өрнөж буй нааштай үйл явцыг гурван тал сайшаав. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүр мөсөн, хяналттайгаар, эргэлт буцалтгүйгээр ангижруулах асуудлыг баталгаажуулах зорилгоор Умард Солонгост үзүүлж буй дэлхийн нийтийн шахалтыг үргэлжлүүлэх, түүний дотор НҮБ-ын АЗ-ийн холбогдох бүх тогтоолыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа тэд дахин нотлов. Хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг хүмүүнлэгийн асуудлуудад анхаарал хандуулахын чухлыг гурван улс онцлон тэмдэглэв.

НҮБ-ын энхийг сахиулах болон дэлхийн мөргөлдөөнт бүсүүдэд тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улс өндрөөр үнэлэв. Гурван тал болон олон талын хүрээнд аюулгүй байдал, энхийг сахиулах чиглэлээрх хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа оролцогчид дахин нотлов.  Мөн олон талт хамтын ажиллагааны бүтэц, байгууллага, эвсэл, тухайлбал АОХН, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд нийтлэг үнэт зүйлс, олон улсын эрх зүйн хэм хэмжээг дэмжих үүднээс өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихээ талууд батлав.

Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа нь гурван талын харилцаанд чухал байр суурь эзэлсэн хэвээр байна. Талууд худалдааг нэмэгдүүлэх,  Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг  Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улсын аж ахуйн нэгжүүдэд илүү таатай болгох, ялангуяа  ил тод, тогтвортой байдлыг сайжруулах  боломжийн талаар санал солилцов.

ОУВС-аас хэрэгжүүлж буй хөтөлбөрөөр дамжуулан санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Япон Улс дахин нотолж, төсвийн хариуцлагыг сайжруулах талаар авч буй хүчин чармайлтаа Монгол Улс цаашид тогтвортой хадгална хэмээн итгэж байгаагаа илэрхийлэв. Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны билэг тэмдэг болохуйц бөгөөд Монгол Улс болон олон улс хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болохыг японы тал дахин тэмдэглэв. Монгол, Япон хоёр улс Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг аль болох ойрын хугацаанд ашиглалтад оруулах явцыг шуурхайлах талаар хамтын хүч чармайлт гаргахаар тохиролцов.

АНУ нь Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх тухай Мянганы сорилтын корпораци, Монгол Улсын Засгийн газрын хооронд Хоёр дахь компакт гэрээг байгуулах эрмэлзэлтэй байгаагаа нотлов. АНУ нь Олон улсын тусламжийн агентлагийн санхүүжилтээр “REACH” хөтөлбөрийн хүрээнд Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зээлийн боломжийг нээж, “LEAD” хөтөлбөрийн хүрээнд Монголын шинэ үеийн ардчиллын манлайлагчдын хөгжлийг дэмжсэнээ тус тус тэмдэглэв.

Түүнчлэн мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр Ази Номхон далайн бүсийн бүлгээс өгсөн зөвлөмжийг Монгол Улс бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэн энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар оролцогч талууд санал солилцов.

Эх сурвалж: Гадаад Хэргийн Яам 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 9 цаг 31 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 9 цаг 36 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 9 цаг 44 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 9 цаг 47 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 9 цаг 51 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 10 цаг 19 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 10 цаг 55 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 12 цаг 2 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 12 цаг 5 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 12 цаг 13 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 17 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 17 цаг 55 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 17 цаг 58 мин Хэлгүй бол төргүй 18 цаг 59 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 19 цаг 10 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 19 цаг 16 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 19 цаг 20 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 19 цаг 31 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top