x

Сурагчид дээр туршилт хийгээгүй гэв

Өнөөдөр “Монгол ньюс”  мэдээллийн төвд “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл” ТББ”-аас  ЕБС-ийн сурагчдад туршилт хийж байна гэж ямар ч үндэслэлгүй мэдээлэл тараасан талаар “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Уянга тэргүүтэй хүмүүс залруулга хийж үйл ажиллагаагаа танилцуулав.
Шинжлэх ухааны үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтэд түгээсэн талаар тус байгууллагын Гадаад харилцаа хэвлэл мэдээллийн төлөөлөгч И.Энхжаргал болон бусад холбогдох хүмүүс онцолж байв.  
Тухайлбал, Гүйцэтгэх захирал Б.Уянга “Манай байгууллага нь Харвардын анагаахын их сургуулийн эрдэм шинжилгээний нэгж байгууллага юм. 2004 оноос эхлэн Д /D/ витаминтай холбоотой нийтдээ  20  гаруй судалгааг олон улсын түвшинд хийсэн. Одоо хийж байгаа судалгаа бол  6-13 насны  9814 сурагчдыг  оролцуулаад Сүрьеэгийн далд халдвараас урьдчилан сэргийлэх  Д амин дэмийн нөлөө судалгааг Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хороо, АШУҮИС-ийн эрдмийн зөвлөл, Харвардын их сургуулийн ёс зүйн хорооны албан ёсны зөвшөөрөлтэй хийж эхэлсэн. 2015 оны тавдугаар сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн яамны яамны ёс зүйн хорооноос зөвшөөрөл авсан. Анх судалгааны ажлыг эхлүүлэхдээ бид судалгаанд хамрагдах хүүхдүүдийн  эцэг эхэд судалгааны талаар танилцуулж албан ёсоор зөвшөөрөл болон гарын  үсэг авч сайн дурын үндсэн  дээр эхлүүлсэн.  Хүний биеийн  дархлааг дэмждэг Д аминдэм нь амьсгалын замын  хурц халдварт өвчин болон сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлдэг тул сүрьеэтэй тэмцэх эдийн засгийн хувьд хэмнэлттэй, эрүүл мэндэд хор нөлөөгүй арга. Судалгаанд оролцогч хүүхдүүдэд Д аминдэмийг туршсан хэрэг огт биш. Д аминдэм нь сүрьеэгээс  сэргийлэх олон улсын туршлага нь Монгол хүүхдүүдэд ямар тун, ямар хэмжээгээр уувал тохиромжтойг судалж байна” гэв.



“Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын Гадаад харилцаа хэвлэл мэдээллийн төлөөлөгч И.Энхжаргал “Бидний судалгаанд ашиглаж байгаа Д аминдэм нь  АНУ-ын Тишкон корпорацид үйлдвэрлэсэн. Тус Д аминдэмийн идэвхт бодисын тун байх ёстой хэм хэмжээндээ тохирсон, баталгаат хоёр жилийн хугацаандаа үйлчилгээ үзүүлнэ гэдэг чанарын баталгааг  бие даасан олон улсын тусгай лабораториор баталж гаргаж өгдөг.  Хүний биед ямар ч сөрөг нөлөө байхгүй. Энэ судалгаанд хамрагдсан 6-13 насны 9814 хүүхэд сүрьеэгийн далд халдварын шинжилгээнд хамрагдсанаас 946 нь далд халдвартай гарсан. Эдгээр бүх хүүхдүүдийг судалгааны багтай хамтраад сүрьеэгийн үзлэг, нарийн шинжилгээ  хийхэд 129 хүүхэд  идэвхтэй    сүрьеэтэй гэж оношлогдоод  зарим хүүхдүүд нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж, зарим нь тухайн дүүргийнхээ эмнэлэгт  эмчилгээ хийлгэсэн байдаг. Харин үлдсэн 700 гаруй хүүхдүүд хяналтад  байгаа. Эдгээр хүүхдүүдийг долоо хоног бүр ханиад хүрсэн үү?, жин буурсан уу? гэх сүрьеэгийн илрүүлгийн асуумжаар хяналт, урьдчилан сэргийлэлт байнгын идэвхтэй илрүүлгийг тогтмол хийж ирсэн” хэмээн ярьсан юм.

Тэд судалгааны талаар худал ташаа мэдээллийг олон нийтэд цацаж, ард иргэдийг төөрөгдүүлж судалгааны ажилд ноцтой хохирол учруулж байгаа “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл” ТББ-ыг бид зохих хууль ёсны  байгууллагад хандана гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 9 цаг 32 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 9 цаг 37 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 9 цаг 44 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 9 цаг 47 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 9 цаг 51 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 10 цаг 20 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 10 цаг 56 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 12 цаг 3 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 12 цаг 6 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 12 цаг 14 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 17 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 17 цаг 55 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 17 цаг 58 мин Хэлгүй бол төргүй 19 цаг 0 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 19 цаг 11 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 19 цаг 17 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 19 цаг 21 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 19 цаг 32 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top