x

Энэ оны эхний 2 сард улсын хэмжээнд 723 объектын гал түймэр гарч, 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

2018 оны эхний 2 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 723 удаа гарч, 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 14 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн, 319 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 173 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 13.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.  

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 17.0  хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 68.3 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 471 удаагийн гал түймэр гарч, 0.8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 252 удаагийн гал түймэр гарч, 7.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Объектын түймрийн шалтгаан:

  • Пийшин, зуух, яндангийн цонолтоос 265 гал буюу 36.1 хувь,

  • Ил задгай гал, асгасан үнс нурмаас 137 гал буюу 18.7 хувь,

  • Цахилгаанаас 101 гал буюу 13.8 хувь,

  • Бусад шалтгаанаас 90 гал буюу 12.3 хувь,

  • Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 62 гал буюу 8.4 хувь,

  • Шалтгаан тогтоогдоогүй 27 гал буюу 3.7 хувь,

  • Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 17 гал буюу 2.3 хувь,

  • Гагнуур, паялник, бамбараас 13 гал буюу 1.8 хувь,

  • Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 6 гал буюу 0.8 хувь,

  • Архидан согтуурснаас 5 гал буюу 0.7 хувь,

  • Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 5 гал буюу 0.7 хувь,

  • Санаатай үйлдлээр 3 гал буюу 0.4 хувь,

  • Тэсрэлт дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0.3 хувь байна.

 

Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт:

ОБЕГ-аас энэ хугацаанд 3,334 байгууллага, аж ахуйн нэгж, 34,416 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 23,175 зөрчил дутагдал илрүүлэн, 7,700 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 878 заавал биелүүлэх албан шаардлага, 1,545 мэдэгдэл, 52 танилцуулга, 219 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 51 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 33.8 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 279 удаа, дадлага 274 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 460 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 73 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 102 удаа орж ажиллажээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 12 цаг 34 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 12 цаг 39 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 12 цаг 46 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 12 цаг 50 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 12 цаг 54 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 13 цаг 22 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 13 цаг 58 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 15 цаг 5 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 15 цаг 8 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 15 цаг 16 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 20 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 20 цаг 57 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 21 цаг 0 мин Хэлгүй бол төргүй 22 цаг 2 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 22 цаг 13 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 22 цаг 19 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 22 цаг 23 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 22 цаг 34 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top