x

Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардууллаа

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 2017 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарсан төсөл, хөтөлбөрүүдийг гүйцэтгэсэн байгууллага, эздэд “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардууллаа.

Шагналыг төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нягтлан судалж, сонгон шалгаруулалт хийсний дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог юм.

Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ээр шагнах тухай зарлиг гаргасан юм.

Зарлигт:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 255 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, оюун санааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ийн 2017 оны шагналаар,

Агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд иргэдийн орон сууцны хэрэгцээг хямд төсөр зардлаар хангах эдийн засгийн үр өгөөж бүхий, барилгын салбарын орчин үеийн шаардлагыг иж бүрэн хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, улирал харгалзахгүйгээр ажиллах боломжтой, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, нийгэм, эдийн засаг, барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц бүтээн байгуулалт – “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-I”-ийг,

Монголын дээд боловсролын төдийгүй номын сангийн салбарын нүүр царай болохуйц, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, барилга байгууламж бүхий эрдэм шинжилгээ, сургалт судалгааны түшиц номын сан-мэдээллийн төв болгон, хөрөнгө  оруулалтын  дийлэнхийг их сургууль өөрийн нөөц бололцоогоор шийдэж, зураг төсөл, барилга байгууламж, засал шийдэл зэрэг бүхий л ажлыг үндэсний аж ахуйн нэгжүүд гүйцэтгэн бүтээн байгуулсан, монголчуудын оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн бүтээн байгуулалтыг,

Орон нутгийн иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, аймгийн төвийн сумын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор орон сууцжуулах, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд улсын хэмжээнд жишиг болохуйц бүтээн байгуулалт өрнүүлж буй Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг тус тус шагнасугай” гэжээ.

Зарлигийг уншиж сонсгосны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардуулж, үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Бүтээмж, чанарыг дээшлүүлэхийн төлөө идэвх, санаачилга гарган ажиллаж байгаа байгууллагад олгодог Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г Та бүхэнд гардууллаа. Бүтээмж, чанар бол Монгол мэт хөгжилд тэмүүлж байгаа үндэстнүүдийн хувьд цаг хугацааг товчлох, хөгжлийг амдах, нөөцийг хөгжлийн гарц болгон хувиргах чадвар олгох хэрэгсэл юм.

Өнөөдөр утаа, орон сууц, ажилгүйдэл гээд олон асуудал бий. Энэ олон асуудлыг шийдэхийн тулд “Эрэл” компани Байшин үйлдвэрлэх комбинат оруулж ирсэн. Богино хугацаанд иргэдийг хямд өртгөөр орон сууцжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ нээсэн байна. Энэ бол өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдэх маш том төсөл болсон.

Мөн МУИС-ийн номын сан дэлхийн жишигт нийцэхүйц бүтээн байгуулалт болж, өнөөдөр 100 мянга орчим уншигч цугладаг номын сан болсон байна. Их, дээд сургуулиуд МУИС-ийн номын сангийн жишгээр олон номын сан барьж, залууст оюуны хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна.

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг бид Өмнөговь аймгийн иргэдтэй уулзах үеэрээ очиж үзсэн. Монгол Улс том газар нутагтай. 21 аймгаа шинэчилж, төлөвлөх болсон. Шинээр бүтээн байгуулах болсон гэдгийг говийн энэ аймаг ажил хэрэг болгож Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг хийж чадсан байна. Монгол орны хөгжил, хот, аймгуудын хөгжилд нам харгалзахгүй байх ёстой. Хэн энэ ажлыг санаачилсан нь хамаагүй, ажил үргэлжлэх л ёстой. 21 аймаг, 330 сум шинээр төлөвлөгдөж, шинээр баригдах цаг хугацаа болсон гэж Та бүхэнд хэлмээр байна.

Амжилт хүсье. Баярлалаа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 8 цаг 47 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 8 цаг 52 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 9 цаг 0 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 9 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 9 цаг 7 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 9 цаг 35 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 10 цаг 11 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 11 цаг 18 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 11 цаг 21 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 11 цаг 29 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 17 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 17 цаг 11 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 17 цаг 14 мин Хэлгүй бол төргүй 18 цаг 15 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 18 цаг 26 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 18 цаг 32 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 18 цаг 36 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 18 цаг 47 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top