x

60 мянган тонн үрийн нөөцийг 100 хувь бүрдүүлжээ

Тариалалтад нийтдээ 60 мянган тонн буудайн үр шаардлагатай байгаагаас аж ахуйн нэгжүүд 2017 оны ургацаас 24 мянган тонн, ТЭДС нь дотоодын ургацаас 23.8 мянган тонн, ОБЕГ-ын улсын үрийн нөөцийн салбар 3 мянган тонныг тус тус нөөцөлж нийтдээ 50.8 мянган тонн үрийн  нөөц бүрдүүлжээ. Дутагдаж буй үрийн нөөцийг нэмж бүрдүүлэх зорилгоор төсвийн болон ТЭДС-ийн хөрөнгөөр 5900 тонн элит, 2000 тонн сортын, нийт 8 мянган тонн  буудайн үрийг импортоор нийлүүлж байна.

Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрийн зардлаар шинэчлэх хүсэлт ирүүлсэн 6 аж ахуйн нэгжид 2000 тонн үрийн буудай импортоор авах зөвшөөрөл олгон, хэрэгжилтийг зохион байгуулснаар 2018 оны тариалалтад шаардагдах 60 мянган тонн үрийн нөөцийг 100 хувь бүрдүүллээ. Үрийн чанарыг сайжруулах хүрээнд үрийн улаанбуудайн стандартыг шинэчлэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газартай хамтран ажиллаж байна.

2015-2017 онд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас тариалангийн салбар санхүүгийн хүндрэлд орсныг харгалзан тариалалтад зориулан олгох импортын элит үрийн худалдах үнийг тонн тутамдаа 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоосон. Өнөөдрийн байдлаар 300 гаруй аж ахуйн нэгж, иргэнтэй 16.5 мянган тонн буудайн үр олгох гэрээ байгуулаад байна.

Төмсний 8 сортын 35 мянган тонн үрийн нөөц бүрдүүлж, шинээр 75 тонн үр  нийлүүлж, үрийн шинэчлэл хийж, хүнсний ногооны 14нэр төрлийн  18 тонн үрийг нийлүүлж өрхийн тариаланчдад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан олгож эхэллээ.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 8 цаг 47 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 8 цаг 52 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 8 цаг 59 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 9 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 9 цаг 7 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 9 цаг 35 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 10 цаг 11 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 11 цаг 18 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 11 цаг 21 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 11 цаг 29 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 17 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 17 цаг 11 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 17 цаг 14 мин Хэлгүй бол төргүй 18 цаг 15 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 18 цаг 26 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 18 цаг 32 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 18 цаг 36 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 18 цаг 47 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top