x

Өнөөдөр “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг болно

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг 05 дугаар сарын 03-ний өдөр Сүхбаатарын талбайд болох бөгөөд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газар оролцоно.

Өдөрлөгөөр төрийн өмчит хуулийн этгээдүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа олон нийтэд ил тод нээллтэй, танилцуулж, иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлж, төрийн өмчит компаниуд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд мэдээлэл солоилцох, хамтран ажиллах боломж гарц олох, түншлэл тогтооход чухал ач холбогдолтой.

Уг өдөрлөгт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд оролцоно. Өдөрлөг нь төрийн өмчит хуулийн этгээдийн 2017 онд гаргасан эдийн засгийн эерэг үзүүлэлтийг сайжруулах, гаргасан ололт амжилтаа бататгах, харилцан туршлага солилцох, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод нээлттэй сурталчлах зорилготой.

Мөн өдөрлөгийн хүрээнд төрийн өмчийн удирдлага, зохион байгуулалт болон төрийн өмчийн хууль эрх зүйн орчинд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, тэдгээрийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, ТУЗ-ийн хараат бус гишүүдэд сургалт, семинар зохион байгуулна.

Өдөрлөгөөр МИАТ, Авто тээврийн үндэсний төв, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ  зэрэг компаниудын үйлчилгээг нэг дор авах боломжтой юм. Иргэд, олон нийт та бүхнийг “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

УБЦТС ТӨХК нь өдөрлөгт оролцох бөгөөд 24, 25 дугаар асраас хэрэглэгчдэдээ дараах үйлчилгээг хүргэнэ.

Үүнд:

  • Цахилгаан хэрэглээндээ хэрхэн хяналт тавих талаарх зөвлөгөө

  • Тоолуурын заалт тулгах хүсэлт хүлээн авна

  • Тоолуурын заалтыг хэрхэн авдаг талаар мэдээлэл өгнө

  • Цахилгааны төлбөр хүлээн авна (картаар)Цахилгаан эрчим хүчний үнэ тариф болон бусад үйлчилгээний тарифын мэдээлэл өгнө

  • Цахилгаан хэмнэх энгийн аргуудыг зөвлөнө

  • Техникийн нөхцөлийн хүсэлт хүлээн авна, зөвлөгөө, мэдээлэл өгнө

  • Цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг ашиглалтад өгөх, сүлжээнд залгах, өмчлөл шилжүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгнө

  • Хүчдэлийн уналттай айл өрхийн хүсэлтийг хүлээн авна, зөвлөгөө, мэдээлэл өгнө

  • Орон сууц хүлээлгэж өгөх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгнө

  • Гэрээний мэдээлэл шинэчлэнэ

  • Тоолуурын баталгаажуулалтын талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө

  • Санал хүсэлт өргөдөл хүлээн авна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 8 цаг 47 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 8 цаг 52 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 9 цаг 0 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 9 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 9 цаг 7 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 9 цаг 35 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 10 цаг 11 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 11 цаг 18 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 11 цаг 21 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 11 цаг 29 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 17 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 17 цаг 11 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 17 цаг 14 мин Хэлгүй бол төргүй 18 цаг 15 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 18 цаг 26 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 18 цаг 32 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 18 цаг 36 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 18 цаг 47 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top