x

Манай улсын мал эмнэлгийн салбарын тархвар зүйн өнөөгийн байдал, чадавхид хамтарсан баг үнэлгээ хийжээ 

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Монгол улсын мал эмнэлгийн байгууллагын тархвар зүйн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Уг хоёр байгууллагын хамтарсан баг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн харьяа Мал эмнэлгийн ерөнхий газрын хүсэлтийн дагуу манай улсын мал эмнэлгийн салбарын тархвар зүйн өнөөгийн байдал, чадавхид үнэлгээ хийснээ танилцуулсан юм.

Тархвар зүйн судалгаа, шинжилгээ, тооцоолол нь мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, өвчний эрсдэлийн үнэлгээ хийх, тархвар зүйн нотолгоонд тулгуурлан дархлаажуулалт болон өвчинтэй тэмцэхэд шаардлагатай бодлого боловсруулах, шийдвэр гаргахад нэн шаардлагатай арга хэрэгсэл аж.

Хамтарсан баг үнэлгээ хийхдээ Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Халдварт өвчин судлалын үндэсний төв, түүний харьяа тархвар зүйн төв, Зэрлэг амьтан хамгаалах олон улсын нийгэмлэг, Дархан-Уул, Орхон аймгийн мал эмнэлгийн алба, тасаг, хувийн малын эмч нар, малчид зэрэг олон талын оролцоог хангаж, үндэсний болон орон нутгийн түвшинд явагдаж буй мал эмнэлгийн тархвар зүйн үйл ажиллагаатай танилцаж, манай улсын мал эмнэлгийн салбарын тархвар зүйн давуу болон сул талыг тодорхойлсны үндсэн дээр үнэлгээ хийж, зөвлөмж өгчээ.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу нийслэл, 21 аймгийн мал эмнэлгийн газар, 331 суманд тархвар зүйч ажиллаж, гоц халдварт, халдварт болон малаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм. Үүнтэй холбогдуулан мал эмнэлгийн салбарын тархвар зүйн өнөөгийн байдал, чадавхид үнэлгээ хийсэн нь энэ чиглэлээр олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулах урьдач нөхцөл бүрдлээ гэж талууд үзэж байна.  

Эх сурвалж: ХХААХҮЯам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 7 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 7 цаг 20 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 7 цаг 23 мин Хэлгүй бол төргүй 8 цаг 25 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 8 цаг 36 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 8 цаг 42 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 8 цаг 46 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 8 цаг 57 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к...
Top