x

Д.Сэржмядаг охин ба сураггүй бологсдын хувь заяа

Хүн юунд хамгийн их дурлаж, юуг хамгийн ихээр хүсдэг вэ. Зарим нэг нь эд хөрөнгө, албан тушаалыг шүтэж байхад нөгөө хэсэг нь гоо сайхан, зугаа цэнгэлд шунах нь бий. Гэсэн хэдий ч бид хэн байх, ямар ажил хөдөлмөр эрхэлдгээс үл хамаарч бидний хамгийн эцсийн болоод туйлын чин хүсэл нь үр хүүхэдтэй болж, үндэс угсаагаа залгамжлуулах нь хүн болж төрсний утга учир.

Тиймдээ ч үр хүүхдээ хайрлаж хамгаалах нь бурхнаас харамгүй хайрласан өглөг гэлтэй. Монголчууд бид 300 жилийг Манжийн дарлалд өнгөрүүлэхдээ ч, нийгмийн шилжилтийн ороо бусгаа он жилүүдэд ч үр хүүхдийнхээ араас өнөөдрийнх шиг сэтгэл зовниж, хараа бэлчээж байсан нь тун цөөн. 

Ингэж хэлсэн учир нь энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 9,491 хүүхэд сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Эдгээрээс 9,448 хүүхдийг эсэн мэнд олсон ч харамсалтай нь 23 хүүхдийн хувь заяа хаашаа эргэсэн нь тодорхойгүй байсаар. Эдгээр хүүхдийн тав нь 0-5 насных бол 18 хүүхэд нь 6-14 насных ажээ. 

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй ч тодорхой үр дүн гаралгүй байсаар өнөөдөртэй золгов. Чухам ямар шалтаг, шалтгааны улмаас эдгээр хүүхдийг нэхэн дурссан бэ гэвэл өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр сургуульдаа явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон Д.Сэржмядаг охины гашуун түүх тэдэнд бүү давтагдаасай гэсэндээ ийн дурссан юм. Охинд юу тохиолдсон, түүнийг амьд эсэхийг бид мэдэхгүй. Гагцхүү эрүүл саруул, айх аюулгүй байгаасай гэсэн чин сэтгэл монголчууд бүхний сэтгэлд бий.

Тийм ээ, Д.Сэржмядаг охин сураггүй болоод 11 cap 14 хоног өнгөрч. Хэдхэн хоногийн дараа түүний алга болсны нэг жил тохионо. Үрээ алдсан эцэг, эхийн сэтгэлийн шарх, эцэг, эхээсээ хагацсан охины шаналалыг бид төсөөлшгүй. Монголчууд биднийг богинохон санах ойтой гэдэг. Энэ нь ч үнэний ортой. Найман настай охин алга болсон сургаар нийгэм даяараа шуугиж, зарим УИХ-ын нэр бүхий гишүүнээс эхлээд ЦЕГ-аас мэдээллийг өндөр үнээр худалдаж авна гэж байсан цаг саяхан. Гэвч ийм явдал огт болоогүй юм шиг өнөөдөр чимээ аниргүй. Биднийг ингэж санах ойгоо алдах зуур дахиад л 23 бяцхан үр сураггүй алга болж, үрээ алдсан эцэг, эх шаналал, гашуудлын далайд живж байна. Дахиад хэлье. Тэдний амссан энэ гашуун зовлон, шаналалыг бусад эцэг, эхчүүд бүү амсаасай.

Д.Сэржмядаг охиныг сураггүй алга болох үед хүний наймаанд өртсөн байх гэж иргэд хардсан.Ингэж хардах ч үндэслэл бий. Учир нь ардчиллын салхи сэвэлзсэн тэр он жилүүдэд олон гэр бүл архин далайд живж салж сарнин, тэр хэрээр цөөнгүй хүүхэд “траншейны" гэх тодотгол зүүсэн. Гэтэл олны хөл бужигнасан газар бүрт болжмор шиг шавчихдаг байсан өнөех хуүхдүүд нэг л мэдэхэд цөөрсөөр ард нь архинд согтсон гөлөмцүү хөгшчүүл үлдсэн. Тэдгээр хүүхдүүд хаачсан эсэхэд хүний эрхээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан багагүй хөөцөлдсөн ч “тэнэмэл” хүүхдүүд нас бие гүйцэж, амьдралаа хөөсөн гэж хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн удаатай.

Харин учир мэдэх зарим нь хүний наймаанд өртсөн гэж хэлж, яриад ч баталж чадаагүй. Д.Сэржмядаг охиныг сураггүй алга болоход нийгэм бас л ингэж хардсан. Гэвч цагдаагийн байгууллагаас БНХАУ-ын Эрээн хотод эрэн хайх ажиллагаа явуулж байгаа гэж мэдэгдсэн ч энэ ташаа мэдээлэл болж таарсан.

Дараахан нь 2017 онд 70 гаруй хүүхэд сураггүй алга болсноос 24 нь олдсон гэх мэдээлэл цацагдаж байв. Харамсалтай нь цаана нь үлдсэн 46 хүүхэд олдоогүй байгаа гэх. Тэдний нэг нь Д.Сэржмядаг охин. 

Үүн дээр 2018 онд сураггүй алга болсон 23 хүүхдийг нэмбэл хоёрхон жилийн хугацаанд 69 хүүхдийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна. Биднийг ингэж уймарч суух зуур бяцхан үрс эцэг, эхээсээ хагацаж, бидний төсөөлж чадахгүй тийм зовлон бэрхшээлтэй нүүр тулж байна. Гэвч хууль хяналтынхан болоод төрийн эрх баригчид юу хийв. Улстөрчид сонгуулиас сонгуулийн хооронд элдэв амлалт өгч, өвөр түрүүндээ жийлцэж байхын оронд харанхуйн сүүдэр үр хүүхдүүдийг маань нөмрөх аюул ойрхон байгааг ухаж ойлгоосой. Д.Сэржмядаг охин удахгүй есөн нас хүрнэ. Тийм ээ, түүний сураггүй алга болсон нэг жилийн ой хэдхэн хоногийн дараа болно. Дахиад хэдхэн cap өнгөрөхөд сураггүй болсон хүүхдүүдийг дурсах олон улсын өдөр тохионо. Тэр өдөр алга болсон гэх гашуун дурсамж бидэнд битгий байгаасай гэж хүснэм.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлгүй бол төргүй 47 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 58 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 1 цаг 4 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 1 цаг 8 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 1 цаг 19 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11 Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2026-09-11 Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав 2026-09-11 BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо...
Top