x

Улаанбаатар, Бээжин хотууд агаарын чанарыг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга С.Батболд 10 дугаар сарын 22-ны өдөр Бээжин хотын дарга Чэнь Жининтэй албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ “БНХАУ-тай бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Хятад Улс нь Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч бөгөөд талууд 2020 он гэхэд худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад ажиллаж байна.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын бүрэлдэхүүнд энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилсан. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ оны наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Эдгээр айлчлалын үр дүнд Улаанбаатар хот руу чиглэсэн томоохон төслүүд хэрэгжихээр болсны нэг нь БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр болоод байна. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 30 сая ам.долларын хөрөнгөөр Улаанбаатарт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв болон ерөнхий боловсролын 7 сургууль, нэг цэцэрлэг барихаар болсон.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 2016 онд Монгол Улсад айлчлахдаа Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон” хэмээлээ.

Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хоттой ах дүүгийн харилцаатайн нэг нь Бээжин хот юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд Бээжин хотын даргад хандан товч саналууд дэвшүүлсэн юм.

Үүнд, агаар, орчны бохирдлыг бууруулах, автомашины түгжрэлийг бууруулах, Бээжин хотоор нэрлэгдсэн шинэ цагийн бүтээн байгуулалт эхлүүлэх, үүнд залуу гэр бүлийг дэмжсэн хороолол байгуулах, байгаль орчин, экологи, нийтийн тээврийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зэрэг санал багтаж байлаа.

Бээжин хотын дарга Чэнь Жинин хариу хэлэхдээ агаарын чанарыг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хоттой хамтран ажиллахдаа татгалзах зүйлгүйг онцоллоо. Мөн төрийн албан хаагчдыг Бээжин хотод урт, богино хугацаагаар магистрантур, докторантурт сургах, нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх зэргээр мөн хамтран ажиллах боломжтой гэв. Бээжин хотоор нэрлэгдсэн шинэ бүтээн байгуулалт хийх асуудлыг судалж үзээд нааштай хариу өгнө гэдгээ мөн илэрхийлэв.

Автомашины түгжрэлийн хувьд Бээжин хотод ч энэ асуудал байгааг та бүхэн нүдээр харсан байх гэлээ. Иргэдийн амьдрал дээшлэхэд автомашины тоо нэмэгдэж, түгжрэл үүсдэг нь аль ч хотын тулгамдсан асуудал гэдгийг Бээжин хотын дарга хэлсэн юм.

Ирэх 2019 онд Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тус тус тохионо. Иймээс Бээжин хотын даргыг Улсын их баяр наадмын үеэр Улаанбаатар хотод айлчлахыг Нийслэлийн Засаг дарга С.Батболд урилаа.  Нийслэлийн засаг  дарга БНХАУ-ын Бээжин хотод хийж байгаа ажлын айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т. Гантөмөр,  Нийслэлийн иргэдийн  төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч  Б. Мөнхбат,  П. Батчимэг,  О. Мөнгөншагай болон  Чингэлтэй дүүргийн засаг дарга  Ж.Эрдэнэбат,  НЗДТГ-ын  Төрийн  захиргааны удирдлагын хэлтсийн  дарга Ү. Ганболд тэргүүтэй төлөөлөгчид багтаж байна.  Хотын даргын  албан айлчлалын үеэр  Бээжин хотод анх удаа” Улаанбаатарын өдрүүд” арга  хэмжээ  зохион байгуулагдаж байгаа төдийгүй  хоёр хотын аж ахуй нэгжүүдийн “ Бизнес уулзалт” болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 6 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 6 цаг 10 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 6 цаг 13 мин Хэлгүй бол төргүй 7 цаг 15 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 7 цаг 26 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 7 цаг 32 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 7 цаг 36 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 7 цаг 47 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к...
Top