x

“Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичиг батлагдлаа

Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг хэлэлцэн, баталлаа. Ингэснээр автотээврийн салбар анх удаа бие даасан бодлогын баримт бичигтэй болж байна.

Монгол Улсын тээврийн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэдэг. Тээврийн бусад төрлүүдтэй харьцуулахад өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд автотээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, тээвэрлэлтийн гүйцэтгэлээс харахад тээврийн төрлүүдээр гүйцэтгэсэн нийт зорчигч тээврийн 98 хувийг, ачаа тээврийн 65 хувийг автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байна.

Өсөн нэмэгдэж буй тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах, автотээврийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор тус яамны зүгээс “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулсан.  

Уг ажлын хүрээнд хоёр ч судалгааны баг ажиллан, хот, аймаг, сум суурин газруудад ачаа, зорчигч тээврийн судалгааг хийхийн зэрэгцээ аж үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, ашигт малтмалын чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллалаа.  

Олон улсын байгууллагууд, Европын холбоо болон бусад орны тээврийн хөгжлийн стратеги, бодлогын баримт бичгүүдийг судлан үзэж, шаардлагатай судалгаа шинжилгээг хийсний үндсэн дээр “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн 6 бүлэг, 57 заалттайгаар боловсруулан гаргалаа.

Бодлогын хүрээнд автотээврийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, бизнесийг дэмжих, автотээврийн ажил үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, хүний нөөцийн болон тээврийн байгууллагуудын чадамжийг дээшлүүлэх, тээврийн сүлжээ төлөвлөлтийг хот, тосгоны ерөнхий төлөвлөлтөд нийцүүлэх, аюулгүй, найдвартай, хосолсон, үр ашигтай, ая тухтай, байгаль орчинд ээлтэй тээврийн үйлчилгээг үзүүлэх, автотээврийн дэд бүтэц, тээвэр логистикийн сүлжээг хувийн хэвшлийн оролцоотой барьж байгуулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ, баталгаажуулалт, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр үндсэн 8 стратегийн зорилтыг дэвшүүлсэн.

Бодлогыг хэрэгжүүлснээр  автотээврийн салбарыг хөгжүүлэх, тээврийн бусад төрлүүдтэй уялдах, хослох боломж бүхий үндэсний тээврийн нэгдсэн сүлжээг бүрдүүлэх, үүгээр дамжуулан олон улсын болон бүс нутгийн тээврийн сүлжээнд нэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 6 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 6 цаг 12 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 6 цаг 15 мин Хэлгүй бол төргүй 7 цаг 16 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 7 цаг 27 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 7 цаг 33 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 7 цаг 37 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 7 цаг 48 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к...
Top