x

​​​​​​​Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлийнхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар дөнгөж сая хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. 

Талийгаачийн ар гэрийнхэнд олгох орон сууцны асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Улмаар дөнгөж сая СХД-ийн зургаадугаар хороонд байрлах "Очир" хотхонд 60мк шинэ хоёр өрөө байрны гэрчилгээг нь гардуулан өглөө. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх талийгаачийн том хүүд "Танай аав бол жинхэнэ эх оронч хүн байсан шүү. Ааваараа байнга бахархаж яваарай. Жинхэнэ цэрэг байсан юм шүү." хэмээн хэлээд хатуужилтай, сайн эр хүн болж өсөхийг хүсэн ерөөлөө.

Талийгаачийн том хүү Б.Цолмонбаяр "Ирээдүйд цагдаагийн алба хаагч болох хүсэл мөрөөдөлтэй" гэдгээ хэлэв. Мөн талийгаачийн ээж болон эхнэр нь Ерөнхий сайдад баярласнаа илэрхийллээ. 

Талийгаач 41 настай байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг. Ирэх жил тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан юм. Гэвч гэмт этгээдүүдийн халдлагад өртөж амиа алдсан. Талийгаач эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байжээ. Ар гэрийнхэний зүгээс орон байрны асуудлыг шийдэж өгөхийг хотын даргаас хүсч байсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх талийгаачийг сүүлчийн замд нь үдэх өдөр орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхөө амласныхаа дагуу ийнхүү 2 өрөө байрны түлхүүр, гэрчилгээг нь гардуулан өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Irgen (202.126.89.83)
    Bayar xurgie. Mash zov. Omnoos ni mash ix bsyrlaj bna
    2018 оны 10 сарын 24 | Хариулах
  • Баярмөнх.Б (202.70.44.116)
    Ерөнхий сайддаа баярлалаа. Та үнэхээр эр хүн шүү. Овоо доо.
    2018 оны 10 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 6 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 6 цаг 11 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 6 цаг 14 мин Хэлгүй бол төргүй 7 цаг 16 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 7 цаг 27 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 7 цаг 33 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 7 цаг 37 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 7 цаг 48 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к...
Top