x

Зуны дугуйгаа солиж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө

Өчигдөр шөнөөс эхлэн нутгийн баруун аймгуудаар их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шууран, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Булган аймгийн нутаг Их болон Багаа хөшөөтийн давааны зам, Эрдэнэт, Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөний түр хугацаагаар хаах хугацаанд аймгийн АЗЗА-аас замын зорчих хэсгийн мөстөлтийг арилгаж давс, шороо асгаж замын нөхцлийг сайжруулсанаар хязгаарыг зогсоож хөдөлгөөийг 7.30 цагаас хэвийн үргэлжлүүлэн явуулж байна.

Өнөөдрийн байдлаар /2018.10.25/ хаагдсан зам, ДАВАА байхгүй байгаа хэдий ч замын гадаргуу мөстсөн, халтиргаа гулгаа ихтэй байгааг орон нутгуудаас мэдээлж байна. Нутгийн зүүн аймгуудаар цас ороогүй, хүчтэй салхи, шуургатай байна.

Түүнчлэн нийслэл хотын хэмжээнд цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурд удааширч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар гэхэд Тээврийн цагдаагийн албанд нийт 177 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 155 дуудлагыг хүлээн авч шалгаж байна. Дийлэнх дуудлага мэдээлэл нь мөргөлдөх хэлбэрээр гарсан байх бөгөөд тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалж байна. 

Тус албанаас нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд энэ сарын 04-ний өдөр Нийслэлийн хот тохижилтын газар, Дүүргийн тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээний газар болон бусад холбогдох газруудад замын хальтиргаа гулгааг арилгах элс, давс, бодисын нөөц, цэвэрлэгээний үед ажиллах хүн хүч, техникийн байдалд үзлэг шалгалт явуулахад нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд элс 80 тн, давс 765 тн, бодис 872 тн нөөцөлсөн байдал нь хангалтгүй, хүрэлцэхүйц нөөцлөөгүй байдалтай байна.

Зуны дугуйгаа солиж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө

Мөн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дийлэнх хувь нь өвөлд бэлтгэж зуны дугуйг өвлийн дугуйгаар солиогүй, замын нөхцөл байдалд тохируулан хурдыг тохируулалгүй оролцож байна. 

Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.

Хэрэв та хөдөө гадагшаа их явдаг бол дугуйн гинж, хадаастай дугуйг авч явах нь тохиромжтой юм. 

Эх сурвалж: ТЦА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 6 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 6 цаг 11 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 6 цаг 14 мин Хэлгүй бол төргүй 7 цаг 15 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 7 цаг 26 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 7 цаг 32 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 7 цаг 36 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 7 цаг 47 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к...
Top