x

Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойд зориулсан хүүхдийн найрал дууны гала тоглолт боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах гала тоглолт боллоо. Уг наадмыг 1993 оноос эхлэн зохион байгуулсан бөгөөд өдгөө 26 дахь удаагаа ийнхүү зохион байгуулж байна. Гала тоглолтын нээлтийн ажиллагаанд нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудлууд хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа,  нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Зангад нар оролцлоо.

Нийгмийн хөгжлийн асуудлууд хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ “нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг энэхүү уралдаант наадмыг Урлагийн ажилтны холбооны санал болгосноор 2005 оноос МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Найрал дуу бол хүүхдүүдийг багаар ажиллах, хамтран ажиллах дадалд сурган хүүхдийг тэсвэр тэвчээртэй, үүрэг хариуцлагатай болгох, урлагийн болон гоо зүйн төлөвшил олгох зэрэг олон сайхан үр дүн авчирдаг урлагийн төрөл юм. Монголын хүүхдүүдийн дуу хоолой дэлхийн тавцанд эгшиглэн цуурайтах цаг ойрхон байгаад итгэлтэй байна. Цаашид нийслэлийн төр захиргааны зүгээс хүүхдийн найрал дууны урлагийг улам бүр дэмжин хөгжүүлэх болно” гэлээ.

Гала тоглолтын үеэр хүүхдийн найрал дууны уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа. Уралдааны тэргүүн байранд Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг шалгарсан бол, 2 дугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль 3 дугаар байрт шалгарлаа. Тусгай байрт Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн найрал дууны хамтлаг, Налайх дүүргийн 119, Эрдмийн оргил сургуулийн найрал дууны хамтлагууд шалгарч шагналаа гардан авлаа. Мөн уралдааны шилдэг найралжуулагч багш Сүхбаатар дүүргийн 2 дугаар  сургуулийн хөгжмийн багш н.Галхүү, Шилдэг удирдаач багш Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хөгжмийн багш н.Гандолгор нар шалгарчээ.  Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Сүхбаатар дүүргийн Эрдмийн хөтөч 58 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг шалгарлаа.

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа хүүхдийн найрал дууны тэмцээнд Ерөнхий боловсролын 70 сургуулийн 8 мянга орчим сурагчид оролцжээ. Үүнээс гала тоглолтод 1400 гаруй сурагчид оролцлоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 6 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 6 цаг 11 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 6 цаг 14 мин Хэлгүй бол төргүй 7 цаг 15 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 7 цаг 26 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 7 цаг 32 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 7 цаг 36 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 7 цаг 47 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Уржигдар 16 цаг 00 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай Уржигдар 16 цаг 00 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ Уржигдар 15 цаг 11 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ Уржигдар 14 цаг 55 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв 2026-09-11 Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ 2026-09-11 Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой 2026-09-11 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ 2026-09-11 Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ 2026-09-11 Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан 2026-09-11
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к...
Top